Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Харьцуулах нь | Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ХЭН бэ?


Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль буюу найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар өрсөлдөхөөр тодорсон. Тэдний хэн нь хэн бэ?-г энэ удаагийн нийтлэлээрээ танилцуулж байна.



Товч намтар

Овог, нэр: Ухнаагийн Хүрэлсүх
Нас: 53
Ам бүл: 4
Мэргэжил: Улс төр судлаач
Эрдмийн зэрэг, цол: Магистр
Одоо эрхэлж буй ажил: УИХ-ын гишүүн
Нэр дэвшигчийн уриа: Баялагтаа эзэн Монгол

Төгссөн сургууль:

1985 онд Нийслэлийн 2-р сургууль
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургууль
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч, Улс төр судлаач

Ажлын туршлага:

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
2000-2004 онд УИХ-ын гишүүн
2004-2008 онд УИХ-ын гишүүн
2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012-2013 онд УИХ-ын гишүүн
2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2017 оноос МАН-ын дарга
2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2020 оноос УИХ-ын гишүүн

Тэр хэр их хөрөнгөтэй вэ? (ХОМ)


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн Хөрөнгө орлогын мэдүүлэг
•Жилийн орлого: 182 сая 706 мянган төгрөг
•Барилга байгууламж: Орон сууц- 1, Зуслангийн байшин- 1 Нийт үнэлгээ 162 сая 448 мянган төгрөг.
Тээврийн хэрэгсэл: Mercedes Benz, ML350- 1, Harley Davidson мотоцикл- 1, Lexus 570- 1 Нийт үнэлгээ 284 сая 058 мянган төгрөг.
•Газар: 1.5 га газар – 1 Нийт үнэлгээ 7,5 сая төгрөг.
•Үнэт эдлэл:  100 сая төгрөг.
•Хадгаламж: 1 тэрбум 694 сая 829 мянган төгрөг.
•Хувьцаа: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа, “Илт хан” ХХК-ийн 58 хувь.

Гэргий

ЗурагТайлбар




Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн гэргийг Л.Болорцэцэг гэдэг. Тэд анх 1988 онд утсаар танилцсанаас хойш 30 гаруй жил ханилаад байна. Л.Болорцэцэг цэцэрлэгийн багш мэргэжилтэй бөгөөд ойр дотныхон нь түүнийг зөөлөн, төлөв даруу эмэгтэй гэж ярьдаг байна. 

У.Хүрэлсүх "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа эхнэрийгээ "бурхдын дунд байдаг хүн" гэж хэлж байсан удаатай.  Тэрээр эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй гэсэн амьдралын зарчимтай аж. 

Товч намтар

Овог, нэр: Содномзундуйн Эрдэнэ
Нас: 58
Ам бүл: 9
Мэргэжил: ВМП ашиглалтын инженер, Хуульч
Эрдмийн зэрэг, цол: Удирдахуйн ухааны доктор
Одоо эрхэлж буй ажил: Улс төрч
Нэр дэвшигчийн уриа: Дарангуйлалгүй Монгол


Төгссөн сургууль:


1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан
1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр
1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
1998-2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр
2004-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор

ЗурагТайлбар




Ажлын туршлага:

1990 онд Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга
1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
1990-1991 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан
1992 онд УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга
1992-1996 онд "Молор-Эрдэнэ" ХХК-ны захирал
1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга
1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн
2000 онд МоАН-ын дарга
2000-2017 онд АН-ын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
2003-2007 онд Монголын Ардчилсан холбооны дарга
2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
2007-2008 онд НИТХ-ын төлөөлөгч
2008-2012 онд УИХ-ын гишүүн
2012-2016 онд УИХ-ын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
2012 оноос Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч
2016-2020 онд УИХ-ын гишүүн
2016-2017 онд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
2017-2020 онд Ардчилсан Намын дарга

Тэр хэр их хөрөнгөтэй вэ? (ХОМ)


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн Хөрөнгө орлогын мэдүүлэг
•Жилийн орлого: 11 сая 456 мянган төгрөг.
•Гэр бүлийн гишүүдийн орлого: 196 сая төгрөг.
•Барилга байгууламж: Орон сууц-2, хашаа байшин-1 Нийт үнэлгээ нь 391 сая төгрөг.
•Тээврийн хэрэгсэл: Lexus 570-1, BMW 528-1, Hyundai I30-1 Нийт үнэлгээ нь 352 сая төгрөг.
•Газар: 10 га газар-1, 1797 мкв-т газар-1, 700 мкв-т газар-1 Нийт үнэлгээ нь 36 сая төгрөг.
•Хадгаламж: 164 сая.
•Авлага: 0
Хувьцаа: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 5360 ширхэг хувьцаа,
•Бэлэг, өв залгамжлал, хандив: 38 сая

Гэргий

Нэр дэвшигч С.Эрдэнийн гэргийг Н.Нинжбадгар гэдэг. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, дүүрэгт ИТХ-д сонгогдож байсан улс төрд багагүй туршлагатай нэгэн. Тэд өмнө хэн хэн нь амьдралтай байсан бөгөөд хожуу учирч, гэр бүл болжээ. Н.Нинжбадгар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид хоёр хожуу суусан. Хэн хэн нь урд нь амьдралтай байсан. Одоо бид долоон сайхан хүүхэдтэй өнөр өтгөн, эмээ өвөө болоод амьдарч байна. Би хүүхдүүдээ хүний өөрийн гэж ялгаж харьцаж, асуудал үүсгэж байсангүй. Бүгд л миний хүүхдүүд. Би тэдэндээ хайртай. Нөхрийгөө сайн хань, сайн аав, ухаантай эр хүн гэж боддог.  Бид хоёр  хожуу учирч, жаргах ёстой байж” гэжээ. Мөн ханийгаа “Их уян зөөлөн хүн” хэмээн онцолсон байна.

Харин С.Эрдэнэ эхнэрийнхээ талаар “Яг үнэндээ миний амьдрал дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байна” гэсэн юм.



Товч намтар

Овог, нэр: Дангаасүрэнгийн Энхбат
Нас: 62
Ам бүл: 5
Мэргэжил: Системийн инженер
Эрдмийн зэрэг, цол: Техникийн ухааны Доктор (Ph.D)
Одоо эрхэлж буй ажил: “Хархорум Дижитал” ХХК-ийн Ерөнхий захирал
Нэр дэвшигчийн уриа: Монгол чадна

Төгссөн сургууль:

1965-1975 онд Нийслэлийн 23, 24-р дунд сургууль
1975-1980 онд Уралын Политехникийн Институт Системийн инженер
1984-1988 онд Москвагийн Ган хайлшийн Институт Техникийн ухааны доктор


ЗурагТайлбар



Ажлын туршлага:

1980-1984 онд Статистикийн төв газрын тооцоолон төвд программ зохиогч
1988-1990 онд УАСЭШ-ний Институтын салбар лабораторид эрдэм шинжилгээний ажилтан
1990-1990 БНМАУ-ын Техникийн дэвшил, стандартчиллын улсын хороонд орлогч дарга
1990-1992 онд Үндэсний хөгжлийн дэд сайд
1992-1993 “Монголын мэдээллийн харилцаа” компанид ерөнхий захирал
1994-2008 онд Датаком ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн удирдах зөвлөлийн гишүүн
2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга
2004-2006 онд ФОРУМ хөтөлбөрийн захирал, хөтлөгч
2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч
2007-2010 онд Монголын ногоон намын дарга
2008-2012 онд УИХ-ын гишүүн
2012-2018 Нээлттэй мэдлэг боловсролын сангийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга
2018 оноос Хархорум Дижитал ХХК-ийн Ерөнхий захирал

Тэр хэр их хөрөнгөтэй вэ? (ХОМ)


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын Хөрөнгө орлогын мэдүүлэг
•Жилийн орлого: 132 сая төгрөг
•Гэр бүлийн гишүүдийн орлого: 22 сая төгрөг
•Барилга байгууламж: Орон сууц-1, Зуслангийн байшин-1 Нийт үнэлгээ 900 сая төгрөг.
•Тээврийн хэрэгсэл: 0
•Газар: 0,07 га газар-3 Нийт үнэлгээ 90 сая төгрөг
•Үнэт эдлэл: 260 сая төгрөг
•Хадгаламж: Дотоодын банк-40,5 сая төгрөг, гадаадын банк-19,1 сая төгрөг буюу Нийт 59,6 сая төгрөг.
•Авлага: 400 сая 075 мянган төгөр.
•Хувьцаа:  “Датаком” ХХК-ийн 86.29%, “Хар Хорум Дижитал” ХХК-ийн 100%, “Бизнес Медиа” ХХК-ийн 51%, Эй Эс Ай ХХК-ийн 51%.

Гэргий

ЗурагТайлбар




Нэр дэвшигч Д.Энхбат гэргийг Д.Оюунцэцэг гэдэг. Ойн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Тэд 1978 оны хоёрдугаар сарын эхээр ОХУ- руу сургууль руугаа галт тэргээр явж байхдаа танилцжээ. 1982 онд хуримаа хийж, хоёр хүү, нэг охинтой болсон байна. 

Д.Энхбат саяхан олон нийттэй уулзах үеэрээ "Хүмүүс намайг Элбэгдоржийн гар хөл гэдэг ч би үнэндээ нэг л хүний (эхнэр рүүгээ заангаа) гар хөл юм шүү дээ" гэсэн юм. Харин түүний эхнэр Д.Оюунцэцэг “Манай хоёр удамд нэг нийтлэг зүйл бий. Тэр нь үнэт эдлэл, тансаг хэрэглээнээс зайлсхийж энгийн даруу амьдрах. Аав, ээжүүд маань зөв хүн байх ухааныг л өвлүүлсэн. Хадам аав маань хэлмэгдэж явсан том сэхээтэн. Хүүдээ мөнгө хөрөнгө биш, харин цэвэр оюун санааны өв үлдээсэн" хэмээсэн байна.



Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.06.12
Өөрчлөлтийн эхлэл нь чиний, миний, бидний санал бас оролцоо
2
2021.06.12
Луна саналаа өгөхөөр алхсан нь
3
2021.06.12
Humans of UB | Цаг үе ба залуусын оролцоо
санал болгох
1
1 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
1 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
2 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ж 2021.06.05 95.223.58.63

Хүрэлсүхийн хадгаламж бол???

0 Хариулах