Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Редакцууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг ЦАХИМ МЭТГЭЛЦЭЭН-д урьж байна


Мэдээллийн редакцууд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр дурдсан баримтыг анх удаа шууд нягтлахаар бэлтгэж байсан юм.

Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болохоо Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз мэдэгдсэн тул баримтыг нягтлахаар зэхэж байсан FactCheck.mn, GoGo.mn, iKon.mn, TIME.mn, Ub.life мэдээллийн вебсайтууд нэгдэн цахим мэтгэлцээн зохион байгуулахаар санаачиллаа.

Иргэд, сонгогчид төрийг шууд удирдах хэрэгт оролцох, хууль дээдлэх, мэдэх эрхийг баталгаатай эдлүүлэх үүднээс редакцууд энэхүү нээлттэй хүсэлтээ Улсын Их Хуралд суудалтай, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бүхий намуудад үүгээр хүргүүлж байна. 

Бидний зүгээс сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан, 2021 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 19:00 цагаас тус мэтгэлцээнийг зохион байгуулахаар бэлдлээ.

Нэр дэвшигчид Zoom Meeting-ээр өөрсдийн байгаа газраас оролцох бөгөөд нэр дэвшигчид өмнө нь МҮОНРТ-ээс танилцуулсан дүрмийн дагуу мэтгэлцээнд бэлдсэн байгаа тул тухайн сонгогдсон сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөлөө.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж буй намуудын зүгээс нээлттэй хүсэлтэд ямар хариу өгсөн талаар эргэн мэдээлэх болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
7
0
0
0
0
1