Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Луна саналаа өгөхөөр алхсан нь


Энэ хоёр жил бидэн дээр сонгуулийн хур буув уу гэлтэй. Их хурлын сонгууль, ИТХ-ын сонгууль харин одоо Ерөнхийлөгчийн сонгууль...

Жоохон байхдаа ИТХ гэх товчлолыг таах гэхээр нэг л болж өгдөггүй байв. Үгнүүд нь хоорондоо авцалдаж өгөхгүй тэгэсгээд бодохоо болих хүртлээ хэд гурван үг тойруулж бодож байгаад л мартчихна. Харин өнгөрсөн жилийн сонгуулиас хойш энэ гурван үсэг ямар үгсийг товчлоод байгааг дахиж мартахааргүй болтлоо цээжилж авсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж байгаа юм байна лээ шүү. Энэ мэт мэддэггүй байсан зүйлсээ жижиг, том гэлгүй ойлгож авсаар нэг л өдөр жинхэнэ утгаараа иргэн муужгай болно доо, болно. 

Сонгуулийн өдөр ямар нэг баярын өдөр мэт. Өглөө эртлэн босож хувийн ариун цэврээ сахиж аваад хорооныхоо харьяа цэцэрлэг рүү баяр жаргалтайгаар алхаж яваа нэгэн бол би. Ойрын хэд хоног тэнгэр бүүдгэр байсан хэдий ч өнөөдөр тэнгэр цэлэмлээ. Тэнгэр хангай ч сонгуульд саналаа өгөх биднийг ивээж, дулаахан элчээрээ дуудах шиг. Өглөө 10 цагийн үед 20-30 хүний дараалал үүсчээ. Энэ бол БГД-ийн 1-р хороонд байрлах 5 дугаар цэцэрлэгийн гадаа юм. Хүмүүс маш дуулгавартай хүн хоорондын зайгаа барьж, орох ээлжээ хүлээн шил шилээ харан зогсоцгооно. Дараалалд зогсож буй хүмүүсийн дийлэнх нь ахимаг настай хүмүүс байсан бөгөөд тэднээс ганцхан эмэгтэй л номин ногоон дээлээр гоёсон байх нь нүднээ чимэгтэй. Зарим нь дээлээр гоёогүй ч хэрэндээ л гангарсан харагдана. Би ч бас. Эндээс сонгуулийн өдөр хүмүүст ямар чухал, ач холбогдолтой өдөр болох нь ойлгогдох биз ээ. 

Санал өгөх байрыг тодорхой цагийн давтамжтайгаар халдваргүйжүүлэх нь бага зэрэг дараалал үүсгэж байсан хэдий ч хүмүүс ороод эхлэвэл нөгөө урт дараалал дорхноо урсаж байлаа. Өмнөх сонгуулиудыг бодвол ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх нь саналын хуудсаа авч суугаад л босох төдий хурдан өрнөж байсныг би ч, бусад хүмүүс ч илхэн харуулж байв. 

Нийслэл хотын маань зам талбайд хүмүүс маш тайван бөгөөд саналаа л өгчихвөл өнөөдрийнхөө хамгийн том ажлын ард гарлаа гэсэн шиг налайна. Замын түгжрэл бусад өдрийнхтэй харьцуулбал сийрэг байгаа нь сонгуулийн өдөр гарцаагүй олон нийтийн амралтын өдөр гэдгийг сануулах шиг. 

Сошиал хуудсаар найз нөхөд маань бүгд л саналаа өгсөн харагдаж байна. Саналаа өгчихсөн гэдгээ нүүр бардам батлан зураг, сэтгэгдлээ нийтэлж зарим өгөөгүй байх хүмүүсийг уриалан дуудаж ямартай ч дийлэнх нь сонгуульдаа оролцож байгаагаа хуваалцсаар. 

Залуусын хувьд сонгуульдаа оролцож, өөрийнхөө саналыг дэмжиж буй хүндээ өгнө гэдэг нь өөрөө үнэ цэн болж. Жирийн л нэг өдөр атал бид энэ өдрийг бүгдээрээ нэгэн адил зүйл хийж, хүлээлт дүүрэн өнгөрүүлж байна. Бидний санал бүгд ижил байх албагүй. Хувь хүнийхээ эрхийг эдэлж бид САНАЛ-аа өгч байгаа нь л бидний үнэ цэн болж байна. НАДАД НЭГ САНАЛ БАЙНА: Бүгдээрээ байнга ийм л байя. Оролцдоггүй биш оролцдог. Түүндээ чин сэтгэлээсээ баярлаж бас уурладаг. Тэглээ гээд шантарч эсвэл ханадаггүй. Саналаа хэлж сайжирдаг. Тийм л байцгаая. <3

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.