Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Израилийг 12 жил удирдсан Нетаньяхугийн засаглал дуусгавар боллоо


Израиль улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа парламентын сонгуулийг зохион байгуулаад байна. Парламентын засаглалтай тус улсад ерөнхий сайд нь засгийн газраа тэргүүлдэг билээ. Тэгвэл уг төрийн дээд эрх мэдлийг 2009 оноос хойш 12 жилийн турш хашсан Биньямин Нетаньяхугийн ноёрхол энэ удаагийн сонгуулиар дуусгавар боллоо. Түүний орыг залган технологийн салбар дахь бизнес эрхлэгч, саятан Нафтали Беннетт ирэх хоёр жилд Ерөнхий сайдын албан тушаалыг гүйцэтгэхээр болжээ. Түүний дараагаар найман өөр намын дунд хийгдсэн эвслийн гэрээний дагуу Еш Атид намын дарга, олны танил сэтгүүлч Яир Лапид үргэлжлүүлэн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдын албыг гүйцэтгэх юм. 

Израиль улсад Кнессет гэх 120 гишүүнтэй парламент нь хууль тогтоох, Ерөнхийлөгчийг долоон жилийн хугацаатай сонгох мөн Ерөнхий сайдыг томилох эрхийг тус тус хэрэгжүүлдэг. Энэ удаагийн сонгуулиар нэг гишүүн санал өгөхөөс татгалзан 59 - 60 гэсэн харьцаагаар буюу ганцхан саналаар илүүрхэн парламентад долоохон суудалтай Яамина намын гишүүн Нафтали Беннетт нь Засгийн газрыг тэргүүлэхээр болсон байна.

Парламентад хамгийн олон буюу 30 суудалтай Ликуд намаас нэр дэвшигч Нетаньяхугийн олон жилийн ноёрхлыг унагаахаар Яир Лапид тэргүүтэй Еш Атид намаас эхлээд тэс өөр үзэл үзэл баримтлалтай найман өөр нам нэгдэн ийнхүү эвслийн засгийн газар байгуулахаар болоод байна. Эвссэн намууд үзэл суртлын хувьд баруун, зүүн төдийгүй итгэл үнэмшлийн хувьд ч ялгаатай хэдий ч Нетаньяхуг унагах зорилгоор нэгджээ. Түүнчлэн энэ удаад Израилийн түүхэнд анх удаа -врейчүүдийн эрх ашгийг дээдлэгч Сионист засгийн газрын эрх мэдлийн хэрэгжилтэд Араб нам оролцохоор болоод байна. Ням гарагийн орой Тель-Авивын Рабинийн талбайд цугласан сонгуулийн үр дүнд баярлаж буй иргэд

"Бид галт тэргийг ангал руу унахаас нь өмнө нь зогсоож чадлаа. Энэ галзуурлыг зогсоохын тулд бидэнд хүн бүхний төлөөлөл болсон цоо шинэ удирдагч хэрэгтэй" - Нафтали Беннетт

АНУ-аас цагаачилж ирсэн чинээлэг гэр бүлээс гаралтай Беннетт нь найман жилийн өмнө улс төрд анх хөл тавьсан, олон улсад төдийлөн танигдаагүй шинэхэн улстөрч юм. Тэрбээр Палестиныг бүрэн эрхт улс байх ёсгүй гэж үздэг бөгөөд Израилийг эзлэгдсэн баруун эргийн хэсгээ эргүүлэн авах ёстой гэж дуугарснаараа нийтэд танигдаж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд дэлхий дахины анхаарлын төвд ороод байсан Израилийн улс төрийн асуудал ийнхүү жигдрэх замдаа ороод байна. Гэсэн хэдий ч өдгөө 71 насыг зооглоод буй Биньямин Нетаньяху сөрөг хүчний намын тэргүүлэгч хэвээр байгаа бөгөөд цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа юм. Ийнхүү 12 жилийн турш нэгэн замналаар явж ирсэн Израиль улсын ирээдүйн замнал хэрхэн эргэхийг ард иргэд нь ажиглан сууцгааж байна. 

Эх сурвалж: The New York Times, Financial Times, The Guardian

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Засгийн газар шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа
2
2021.10.13
Шатахууны үнэ, нөөцийн талаарх ТАВАН БАРИМТ
3
2021.10.07
Японы шинэ Ерөнхий сайд "Demon Slayer"-ийн шүтэн бишрэгч гэнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.