Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Пинк Флойд хамтлагийн дууг ашиглах Цукербергийн хүсэлтэд "Тонил цаашаа" гэсэн хариу өгчээ


Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг инстаграм платформыг сурталчлах кампанит ажилд Пинк Флойд хамтлагийн "Another brick in the wall (part 2)" дууг ашиглах зөвшөөрлийг хүсэхэд тус хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг болох Рожер Уотерс түүнд хандан "Тонил цаашаа, тийм юм гэж хэзээ ч байхгүй" гэж хэлжээ. Уотерс өнгөрсөн хугацаанд улс төр, нийгмийн талаар үзэл бодлоо олон нийтэд чөлөөтэй илэрхийлэн уран бүтээлдээ ч тусгасаар ирсэн билээ. Энэ удаад тэрбээр ийнхүү хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн нь WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн хэрэгтэй шууд холбоотой юм. 

Жулиан Ассанж 2006 онд WikiLeaks сайтыг үүсгэн байгуулсан бөгөөд АНУ зэрэг орнуудын үйл ажиллагааны талаарх нууц мэдээллийг цахим хуудсаараа олон нийтэд ил болгосон. Түүнийг орчин үеийн эрин сурвалжлах сэтгүүл зүйн эцэг гэж нэрлэдэг бөгөөд 2011 онд Ассанжийг засгийн газрын олон мянган нууц баримт бичгийг нийтэлж хүний эрх, ардчилал, үг хэлэх эрх чөлөөг дэмжихэд хувь нэмрээ оруулсан гэж үзэн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байжээ. 

Түүний олон нийтэд ил болгосон мэдээллээс дурдвал, Ирак болон Афганистан дахь цэргийн үйл ажиллагааны нууц материал, Багдадад болсон АНУ-ын армийн нисдэг тэргийн халдлагад өртөж амиа алдсан энгийн иргэдийн мэдээлэл зэрэг эрх баригчдын ашиг сонирхлыг хөндсөн баримт бичгүүд байсан тул тэрбээр сүүлийн арваад жил улс төрийн орогнол хайн Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд толгой хоргодож байв. Хамгийн сүүлд буюу 2019 оны тавдугаар сарын мэдээллээр АНУ-ын шүүхээс түүнд 18 зүйл ангиар нийт 175 жилийн хорих ялыг оноогоод байгаа юм. 


Үүнтэй холбоотойгоор Пинк Флойд хамтлагийн гишүүн Рожер Уотерс Их Британийн Дотоод хэргийн яамны эсрэг талын гудамжинд олныг цуглуулан "Wish You Were Here" хэмээх алдарт дуугаа дуулж Жулиан Ассанжийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Түүнтэй нэгдэгсэд "Жулиан Ассанж, бид чамтай хамт байна! Жулиан Ассанжид эрх чөлөө!" гэсэн уриа лоозон барьсан байв. Уотерс саяхан болж өнгөрсөн Ассанжийг дэмжигчдийн форумын үеэр "Өглөөхөн Зукерберг надад маш их хэмжээний мөнгө санал болгож манай хамтлагийн дууг инстаграмыг сурталчлахад ашиглах зөвшөөрөл хүслээ. Би түүнд тонил цаашаа! тийм зүйл хэзээ ч болохгүй гэж хэлмээр байна" гэж ярьжээ. 

"Тэд далдуур бүхнийг эрхшээх гэж оролддог. Гэхдээ надад ч гэсэн өөрийн гэсэн жаахан юм бий. Тэрийгээ лав та нарт өгнө гэж байх ч үгүй. Хэзээний маш өргөн хүрээг хамарчхаад байгаа Инстаграм, Фэйсбүүкийг тэд улам л тэлэхийг оролдоно. Тэгснээрээ энэ өрөөнд байгаа биднийг ч бас цензурдан Ассанжийн хэргийн мөрийг хөөхөд саад хийх болно. Ер нь энэ бяцхан амьтныг анх яаж эхэлснийг бүгд л мэдэж байгаа. Тэр хөөрхөн юм байна 5/4 оноо өгье, тэр царай муутай юм байна 1 оноо өгчихье ч гэх шиг. Гэтэл тэр одоо яаж яваад дэлхий дээрх хамгийн эрх мэдэлтэй тэнэгүүдийн нэг болчихсон байгааг хар" хэмээн Уотерс ярьжээ.

Эх сурвалж: Newsweek, DNA

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
2
6
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.06.23 103.57.95.205

nice

0 Хариулах


mon 2021.06.16 122.201.22.254

mungund hudaldagddagui yum gej bdim gej haruulj bna. Heden uyeer ni tansagluulah mungu sanal bolgoson bgada

0 Хариулах