Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таныг инээлгэж, огшоож, хөгжөөх 8 МОНГОЛ цуврал


Цуврал кино үзсэний дараа огт өөр амьдралд орчих мэт сэргэж, гэгэлзэж, нэг хэсэгтээ л тухайн "кино" дотроо амьдардаг. Ялангуяа монгол цувралаас бид өөрийгөө, эргэн тойрноо олж харж, эгэл энгийн өдрүүдээ ч адал явдалтай болгомоор, нандин мэдрэмжээр цэнэглэгддэг. Ингээд та бүхэнд ийм л ид шидтэй шилдэг 8 монгол цувралыг хүргэж байна.

Доорх бүх цувралуудыг Юнивишний "Монгол багц"-аас яг одоо ч үзэх боломжтойг дуулгахад таатай байна. 

#1 Мөрөөдлийн хөлөг онгоц

2001 оных гэхээр бараг л анхны монгол цувралуудын нэг. Тэр үеийн эгэл амьдрал, залуусын хөгжилтэй өдрүүд, эрчүүдийн нөхөрлөл, хайр сэтгэлийн нандин мэдрэмж гээд одоо үзэхэд цаг хугацаагаар аялах шиг гэгээхэн догдлол авчирдаг кино. 

#2 Гэнэтийн зочид

Хамгийн сүүлд цацагдсан хамгийн хөгжилтэй цуврал үзэхийг хүсвэл "Гэнэтийн зочид"-г сонгоорой. Анги бүр нь хөгжилтэй, уйдаахгүй, гэнэтийн эргэлтүүдээр дүүрэн байх болно. Мөн дүр бүр нь өөр өөрийн өвөрмөц ааш араншин, адал явдалтай нь сонирхолтой.

"Гэнэтийн зочид" ОАК-г Юнивишний "Монгол кино" багцаас үзээд Home theatre, ухаалаг тоос сорогч, ухаалаг зурагт гэх мэт супер бэлгүүдийн эзэн болоорой. Эдгээр 3 бэлгийг 7/1-нд Univision Mongolia фэйсбүүк хуудсаар лайв хийн тодруулах юм.


#3  37-р Точка

Мөн л огшоож, уярааж, бодолд автуулж чаддаг цуврал. Өнгөрсөн онд үзсэн бол ахин үзэхэд ч илүүдэхгүй. Бүх анги нь нэг бүрэн хэмжээний кино шиг л даацтай бүтээл.

#4 Хөгжилтэй гэр бүл

Анги бүрийг нь үзэхэд өөр өөр утга агуулга, үйл явдалтай учир таныг уйдаахгүй. Гэр бүлийн гишүүдийн хөгжилтэй өдрүүд, өдөр тутмын "паян", Улаанбаатарын нэгэн дээвэр доорх аз жаргал, баяр хөөр...

#5 Алдар + Жерри

Хүнд зүйл бодмооргүй, зүгээр л элгээ хөштөл инээмээр санагддаг үе байдаг даа? Тэгвэл тэр үед үзэхэд яг л сайхан тохирч, стресс бухимдлыг хөөгөөд л гаргачих шидтэй цуврал.

#6 Хувь тавилангийн ээдрээ

Ид гарч байсан үедээ үзэгчдийг багагүй шуугиулж, цэнхэр дэлгэцийн өмнө уяж байсан цувралын нэг. Улаанбаатарын залуус, хүсэл тэмүүлэл, нөхөрлөлийн үнэ цэн, хайр сэтгэл... гээд л бүхий л өнцгийг хөндөх болно.

#7 Гурван найз

Огт өөр зан төлөв, амьдралтай хүмүүс "найз" гэх нэрэн дор нэгдэн нийлж, хамтдаа байснаар илүү хүчтэй болдог шүү дээ. Ганцаараа байснаас найзтайгаа байвал илүү хөгжилтэй, аз жаргалтай, адал явдалтай. Бас багахан бүтэлгүйтэлтэй...

#8 Бүтэн амьдрал

Драма цуврал гэхээр яагаад заавал солонгос байх ёстой гэж? "Бүтэн амьдрал" үзэгчдийг байлдан дагуулж, бүр нойргүйдүүлж байсан цаг саяхан. Хараахан үзээгүй бол энэ зун л үзээд, огшоод аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Joker: Folie à Deux киноны эхний трейлер цацагдлаа
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Z 2021.06.22 46.114.3.61

3nz l goy

0 Хариулах