Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дэлхийн 74 улсад бүртгэгдсэн коронавирусийн делта хувилбарын тухай 5 БАРИМТ


Дэлхий дахинд Альфа, Бета, Гама болон Делта гэсэн дөрвөн төрлийн коронавирусийн хувилбар түгээмэл тархаад байгаа талаар ДЭМБ мэдээлжээ. Эдгээр хувилбарууд нь Их Британи, Өмнөд Африк, Бразил болон Энэтхэг улсуудад анх бүртгэгдсэн байна. Тэгвэл өмнөх оны 10 дугаар сард анх Энэтхэг улсад бүртгэгдсэн Делта хувилбар нь одоогоор 74 улсад дэгдэж, халдварлах чадвар өндөртэй байгааг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. АНУ-н Хүнс, эмийн хяналтын газрын комиссар асан, доктор Скотт Готлибийн хэлснээр Делта хувилбараар халдварлах нь 14 хоног тутам хоёр дахин нэмэгдэж байна гэжээ. Олон улсын судлаачид дор бүрнээ энэ шинэ төрлийн коронавирусийг хянан мэдээлэл цуглуулж байгаа ч хөгжиж буй орнуудад Делта хувилбарыг илрүүлэх, оношлох хүчин чадал хангалтгүйн улмаас одоо тооцоолж байгаагаас хэд дахин илүү тархсан байж болзошгүй гэгдэж байна. 

Тэгвэл Делта хувилбартай холбоотой сүүлийн үеийн баримтуудыг хүргэж байна. 

АНУ-ын Браун Их Сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дарга Ашиш Жха өнгөрсөн долоо хоногт Дельта хувилбарыг "Өнөөг хүртэл үзсэн хамгийн амархан халдварладаг хувилбар" гэж хэлжээ. Тус вирусийн халдварлах чадвар бусад хувилбараасаа 60 дахин их бөгөөд өвчилсөн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа тул эмнэлэгт хэвтэх магадлал хоёр дахин их байгааг BBC сайт мэдээлжээ. 

Их Британид бүртгэгдэж буй шинэ тохиолдол бүрийн 90 хувь нь Делта хувилбар болохыг тогтоосон бөгөөд эхэндээ толгой өвдөж, хоолой зовуурилан нус гоожих шинж тэмдэг илэрч байгаа нь энгийн ханиадны шинж тэмдэгтэй төстэй тул хүмүүс ковид гэж мэдэхгүйгээр бусдад халдаах эрсдэлтэй байгаа аж. Цаашлаад энэ шинж тэмдгүүд 3-4 өдрийн дотор огцом хүндэрч гэдэс өвдөх, толгой эргэх, бөөлжис хүрэх, хоолны дуршил алдагдах болон сонсголоо алдах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгааг The Guardian сайт мэдээллээ. 

Их Британид Делта хувилбараар өвчилсөн 33,000 хүний 223 нь эмнэлэгт хэвтсэнээс ихэнх нь вакцинжуулалтад хамрагдаагүй эсвэл зөвхөн эхний тунгаа хийлгэсэн байсан бол 20 хүн бүрэн вакцинжуулалтад хамрагдаад хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөөд байжээ. Дээрх 223 тохиолдлоос 43 хүн нас барсан бөгөөд тэдний 12 нь бүрэн вакциндаа хамрагдсан байжээ. Шотландын Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоон мэдээллийн дагуу Альфа хувилбараас 92 хувь хамгаалж байсан Pfizer/BionTech вакцин Делта хувилбараас 79 хувь хамгаалж, Oxford/AstraZeneca вакцин 73 хувь байснаа 60 хувь хамгаалж үр дүн нь буурсан үзүүлэлт гарчээ. 

Саутгемптоны Их Сургуулийн эрүүл мэндийн ахлах судлаач Доктор Майк Хедийн хэлснээр, вакцины эхний тун хүний биед 30 орчим хувийн дархлаа тогтоох бол, бүрэн тун 60-80 хувийн эсрэг биетийг үүсгэнэ гэжээ. Одоогийн вакцинууд Делта вирусийн эсрэг хамгаалах боловч үр дүн нь багассан үзүүлэлт гарсан учраас вакциныг улам боловсронгуй болгох хүртэл анхаарал болгоомжоо сулруулж болохгүйг зөвлөсөн байна.  

Долоохон хоногийн өмнө БНХАУ-ын Гуанжоу хотод 75 настай эмэгтэй Делта хувилбараар өвчилсөн нь урд хөршид илэрсэн анхны тохиолдол юм. Түүнээс хойш вирус нь эрчимтэй тархаж буй бөгөөд Хятадын эмч мэргэжилтнүүдийн хэлснээр Делта хувилбар нь биеийн байдлыг хурдан муутгаж, эдгэрэх хугацаа нь мөн тэр хэрээр удаан байгааг хэлжээ. Ийнхүү урд хөршийн зүүн өмнөд хэсгээр Делта хувилбар тархсантай зэрэгцээд Хятад вакцины үр нөлөө хэр байгаа нь олон улсын анхаарлыг татаад байна. Одоогийн байдлаар БНХАУ-ын засгийн газраас вакцинд бүрэн хамрагдсан хэчнээн хүн шинэ хувилбараар өвдсөн талаарх мэдээллийг дэлгээгүй байна. 

Эх сурвалж: BBC, The Guardian, The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.