Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ковид-19 | Гэрээр эмчлэгдэх иргэдийг 70 мянган төгрөгийн үнэ бүхий эмээр хангаж байна


Өнөөдөр "АСА Станц" шууд нэвтрүүлгээр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр болон ЭМЯ-ны ЭТБЗГ-ын дарга Б.Буянтогтох нар Ковид-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой асуултуудад хариулт өглөө. Онцлох мэдээллийг түүвэрлэн хүргэж байна. 


 ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөрийн өгсөн мэдээллээс онцлох нь:

1. Залуус, хүүхдүүдийн халдварын тохиолдол нэмэгдэж байна.  

Насны бүлгээр ангилбал 25-44 насныхан болон вакцинд хамрагдаагүй 0-17 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд халдварт зонхилон өртөж байна. Бага насны хүүхдүүд, ахмадууд гэр бүлийн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна. 

2. Хэзээ эргэн "хэвийн" амьдралдаа орохыг хэн ч хэлж мэдэхгүй.  

Зургаадугаар сарын 15-аас халдварын тохиолдол буурах төлөвтэйг өмнө нь мэдээлж байсан ч тооцоолол өөрчлөгдөх боломжтой. Иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн, олон нийтийн арга хэмжээ, вакцины нөлөө, хамрагдалт зэрэг олон хүчин зүйлээс хамааран тохиолдол нэмэгдсээр байна. 

3. Вакцинд бүрэн найдах хэрэггүй.

Аль ч вакцин 100 хувь үр нөлөөтэй нь батлагдаагүй. Монгол Улсад хийж байгаа бүх вакциныг ДЭМБ-аас баталсан. Тиймээс иргэд эргэлзэх, "сайн","муу" гэж ангилах шаардлага байхгүй. Нөгөө талаасаа, вакцин хийлгэсэн хүн ч халдвар авах, нас барах эрсдэлтэй гэдгийг ойлгож халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь чухал.

4. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь вакцинжуулалтад хамрагдаагүй байсан. 

Халдварын тохиолдол нэмэгдэж буйгаас нас баралтын тоо буурахгүй байна. Өнөөдөр /2021.06.17/ 11 хүн нас барснаас 9 нь огт вакцинд хамрагдаагүй хүмүүс. Нэг иргэн бүрэн хамрагдсан ч 14 хоноогүй байсан. Зүрх судасны өвчин, чихрийн шижин гэх мэт хавсарсан өвчтэй хүмүүст илүү их эрсдэлтэй. Бие хүндрэх эсэх нь хувь хүний эрүүл мэндийн онцлогоос хамаарна. 

5. Сүргийн дархлаа үүсэх хугацаа тодорхойгүй

Вакцинд хамрагдах насны хүмүүс бүрэн хамрагдаж, 0-17 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдсанаар сүргийн дархлаа үүсэх боломжтой. 

6. 12-15 насны хүүхдүүдэд "удахгүй" вакцин хийж эхэлнэ

Одоогоор 16,17 насны хүүхдүүдийн вакцинжуулалт эхэлсэн бол 12-15 насны хүүхдүүдэд хийх вакцины үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирсэн, хараахан эхлээгүй байна. 

7. 3-р тунгийн вакциныг хийх ажил судалгааны төвшинд явж байгаа. 

Өвдөөд эдгэсэн хүнийг вакцинжуулах эсэх, сэдээх "бүүстер" тунгийн вакциныг хийх эсэх, вакцинуудыг хольж болох эсэх ажлууд олон улсад болон дотоодод судалгааны хэмжээнд явж байна. 

ЭМЯ-ны ЭТБЗГ-ын дарга Б.Буянтогтохын мэдээллээс онцлох нь:

8. Хүн бүр эмнэлэгт хэвтэх боломжгүй учир шаардлагатай л бол хэвтүүлнэ.

9. Амьсгалын аппарат хангалттай бий.

Одоогоор эмнэлгийн эрчимт эмчилгээний 385 ортой, ор бүрт хүрэлцэх амьсгалын аппарат хангалттай бий. Харин эмнэлгүүдийг хүчилтөрөгч өтгөрүүлэгчээр хангаад явж байгаа ч хэрэгцээ нь хурдаа гүйцэхгүй байна.

10. Монгол Улсад эрчимт эмчилгээний эмч хангалтгүй.

Амьсгалын аппарат хангалттай ч хүний нөөц дутагдалтай байна. Ялангуяа эрчимт эмчилгээнд ажиллах эмч чадавхжих хугацаа хэрэгтэй байдаг. 

11. Гэрээр эмчлэгдэх боломжтой хүмүүст 70 мянган төгрөгийн үнэ бүхий эмээр хангах тушаал шийдвэр хэрэгжиж байгаа. Энэ ажил 2 сар гаруй хугацаанд үргэлжилж, хэрэгжээд явж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
9 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.06.17 64.119.26.33

4 саяа авмаар байна, хөгшөө

0 Хариулах


Зочин 2021.06.17 192.82.69.184

хүүе хаана нь 70 к аар хангаад бган тэрийгээ авийлдаа

0 Хариулах