Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Улаан, шар, цэнхэр | Цар тахал хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөв

Тэр өнгө өнгөөр гэрэлтдэг гэрлийн тусламжтайгаар бага насны хүүхдүүдэд сэтгэл хөдлөл, өөрт төрж буй мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалдаг аж.


Их Британид хөл хорио тогтоож, Лиа охины сургуулиа тодорхойгүй хугацаагаар хаагдахаар болсныг сонсоод түүний дотор өнгө өнгийн сэтгэл хөдлөл холилдон байв. 15 настай өсвөр насны охин гэртээ байхаар болсондоо эхэндээ баярлаж байсан ч удалгүй "Өвдчихсөн ч юм шиг. Сонин мэдрэмж төрж байсан" гэж тэр ярив. 

Лиагийн гэр бүлийн амьдрал тогтвортой. Эцэг эх нь хоёулаа ажил эрхэлдэг бөгөөд охины ойр дотныхон дундаас халдвар авч, өвдсөн хүн үгүй. "Цар тахал миний санааг зовоогоогүй" гэв. Гэхдээ охин заримдаа уйтгарлаж, сэтгэл санааны байдал нь тогтворгүй, хувьсамтгай болж байгааг анзаарчээ. 

Түүний өдөр тутмын амьдралыг цэгцтэй, хуваарьтай болгодог сургууль хаалгаа барьсан тул үүнийг дагаад цаг хугацаа ч "будилж" орхив. Лиа өглөөнөөс шөнө дөл болтол юмаа хийж сууна. Зүүмээр явагдаж буй хичээлүүдийнхээ учрыг олох гэж стресстсэнээс болж хичээлээсээ хоцрох вий гэж тэр санаа зовниж байв. "Нэгдүгээр сарын хөл хорио хамгийн хүнд байсан. Жирийн амьдрал ямархуу байдгийг бараг л мартах шахсан" гэж Лиа ярьжээ. 

Сургуулийн зүгээс Лиагийн эцэг эхтэй хамтран, охинд туслах зорилгоор ойр ойрхон дуудлага хийдэг болов. Сургуулийн ажилтан түүнд хөл хорионд дасан зохицох, тогтмол дасгал хийх, зөв хооллож, унтаж амрах талаар зөвлөдөг болсон байна.

Охин инстаграмын мессежээр дамжуулан найз нөхөдтэйгээ холбогдож байв. Гэвч найзууд нь тэр даруй хариу бичихгүй бол Лиа санаа зовж, түгших болжээ. "Хүмүүс онлайн байгаа эсэхийг харж болдог шүү дээ. Энэ нь надад нөлөөлсөн. Би байнга л мессежээ шалгаж, найзуудаасаа хариу ирэхийг хүлээдэг байсан."

Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Лиа багш руугаа мэйл бичиж, нөхцөл байдал хүнд байгаа талаар дуулгажээ. Сургуулийн зүгээс Лиагийн эцэг эхтэй хамтран, охинд туслах зорилгоор ойр ойрхон дуудлага хийдэг болов. Сургуулийн ажилтан түүнд хөл хорионд дасан зохицох, тогтмол дасгал хийх, зөв хооллож, унтаж амрах талаар зөвлөдөг болсон байна. 

Энэ мэт арга хэмжээ нь хүүхэд, өсвөр насныхныг мухардмал байдалд орохоос сэргийлэх хамгийн тохиромжтой аргуудын нэг гэж судлаач, сурган хүмүүжүүлэгчид үзэж байгаа аж. Цар тахал урт хугацаанд бидний сэтгэцэд ямар нөлөө үзүүлэхийг таамаглахад эрт байгаа ч шаардлагатай тусламжийг үзүүлэхгүй бол хүүхэд, залуучуудад илүү хүндээр тусах вий гэсэн болгоомжлол байгаа юм. 

Сэтгэцийн эмч нарын Рояал коллежоос хийсэн судалгаагаар 2020 оны 4-12 дугаар сарын хооронд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан хүүхэд, залуучуудын тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар, 2020 оны арванхоёрдугаар сарыг 2019 оныхтой харьцуулахад яаралтай тусламж авах шаардлагатай хүүхэд, залуусын тоо 18 хувиар тус тус өссөн байна. 

Их Британид олон сургууль, хүмүүнлэгийн байгууллагууд хүүхдүүдийг цар тахлын нөлөөллөөс хамгаалах зорилготой нотолгоонд суурилсан бүтээлч аргуудыг хэрэгжүүлж байгаа аж. "Залуучууд харьцангуй тэсвэр хатуужилтай бөгөөд ихэнх нь сургууль, гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр энгийн амьдралын хэв маяг руу буцаж орно" гэж Лондон дахь хүүхдүүдэд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг Анна Фрейд төвийн сэтгэл судлаач Лесли Франц ярьжээ.

© Luke Best

Гэсэн хэдий ч цар тахлын нөлөөгөөр олон хүүхэд, залуусын сэтгэл санааны байдал дорджээ. Лондонд төвтэй YoungMinds буяны байгууллагаас хийсэн судалгаагаар өмнө нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай байсан 13-25 насныхны 75 хувьд нь сүүлийн үеийн хөл хориог давж гарах, дасан зохицох нь өмнөхөөсөө илүү хүнд туссан гэжээ. Цаашлаад санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан гэр бүлд өсөн торниж буй, мөн дарамт, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүүхдүүд илүү их хохирол амсаж байгааг дурджээ. 

Бага насны хүүхдүүдийн дунд хэл ярианы хөгжлийн хоцрогдол ажиглагдаж буйг багш нар анхааруулжээ. Түүнчлэн олон сараар гэртээ байсан сурагчид дахин сургуульдаа явж, хүмүүстэй нүүр тулах нь хүндрэлтэй байна гэв. Анна Фрейд төвийн эрт үеийн хөтөлбөрийн орлогч дарга Микела Бисео түүний хичээлд хамрагдаж буй нялх хүүхдүүд танихгүй хүнтэй тун болгоомжтой харьцаж буйг анзаарсан хэмээжээ.

 Хадри-Люста өнгө өнгөөр гэрэлтдэг гэрлийн (mood lamp) тусламжтайгаар бага насны хүүхдүүдэд сэтгэл хөдлөл, өөрт төрж буй мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалдаг тухай ярьсан юм. Жишээ нь, хүүхэд ууртай байвал улаан, аз жаргалтай байвал шар эсвэл ногоон, гунигтай байвал цэнхэр өнгийг дардаг гэнэ.

Гэхдээ бүхэл бүтэн үеэрээ ийм нөхцөл байдалд орсон гэж үзэх нь ташаа ойлголт юм. Үүссэн нөхцөл байдалд хүүхдүүдийн үзүүлж буй хариу үйлдэл бүр харилцан адилгүй. Тухайлбал, сургууль дээрээ стресстэй байдаг байсан хүүхдүүд үүнээсээ ангижирч, хөл хориог ашиглан гэр бүлийнхэнтэй их цагийг өнгөрөөж, сонирхол, хоббигоо нээж буй хүүхдүүд ч бий. Эдгээр хүүхдүүдийн сэтгэлзүй, оюун санаа хөгжил тасралтгүй явагдсаар байгаа нь нэг талаас боломж, нөгөө талаас эрсдэл гэж Лесли Франц онцолжээ. 

Энэ нь нэг талаас Их Британийн зарим сургуулиудад үүссэн нөхцөл байдлыг даван туулах бүтээлч шийдэл боловсруулахад түлхэц болсон байна. Тухайлбал, сургуулиуд сурагчдадаа зөвлөгөө өгөх, үе тэнгийнхний дэмжлэг бий болгох, тоглох цагийг нэмэгдүүлэх, хичээлийн цагийг богиносгох зэрэг олон санаачилга нэвтрүүлжээ. 

Хөл хорионы үед хүүхдүүдтэй биечлэн уулзахгүйгээр чухам хэн нь тулгамдсан асуудалтай байгааг тогтоох хэцүү байсан гэж Лондоны Суррей Скверийн бага сургуулийн багш Никола Нобл ярьжээ. Гэсэн хэдий ч сургуулийн зүгээс онлайн судалгаа, утсаар хийсэн ярилцлагад үндэслэн хүүхдүүдийн сэтгэл түгшүүр, сэтгэлзүйн байдлыг хянаж эхэлсэн байна. "Ээж нь бухимдах вий, аав нь ажилгүй болох вий гэдэгт хүүхдүүд санаа зовниж байгаа эсэхийг бид олж тогтоосон. Хүүхэд тань гаднаасаа зүгээр байгаа мэт харагдаж болох юм... Гэтэл бидний цуглуулсан мэдээллээс харвал хүүхдүүд зүгээр биш байна" гэж тэрбээр ярьжээ. Нэгэн сурагчийн ээж болох өрх толгойлсон эмэгтэйг хархаар дүүрсэн байрнаас нүүхэд нь тусалж байсан тохиолдол ч бий гэв. 

Хүүхэд тань гаднаасаа зүгээр байгаа мэт харагдаж болох юм... Гэтэл бидний цуглуулсан мэдээллээс харвал хүүхдүүд зүгээр биш байна" гэж тэрбээр ярив. Нэгэн сурагчийн ээж болох өрх толгойлсон эмэгтэйг хархаар дүүрсэн байрнаас нүүхэд нь тусалж байсан тохиолдол ч бий гэв.

Тэгвэл Кингс Кросс Академи бага сургууль сэтгэл хөдлөлийн боловсролыг дэмжих зорилгоор ажилладаг туслах ажилтан Дафина Хадри-Люстагийн ажлын цагийг нэмж, долоо хоногийн таван өдөр болгожээ. Хэрэв хүүхэд тулгамдаж буй асуудалтай байвал 6-8 цагийн хичээлд хамруулдаг гэнэ. Ингэхдээ тэрбээр өнгө өнгөөр гэрэлтдэг гэрлийн (mood lamp) тусламжтайгаар бага насны хүүхдүүдэд сэтгэл хөдлөл, өөрт төрж буй мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалдаг тухай ярьсан юм. Жишээ нь, хүүхэд ууртай байвал улаан, аз жаргалтай байвал шар эсвэл ногоон, гунигтай байвал цэнхэр өнгийг дардаг гэнэ. "Хэрэв хүүхэд сэтгэл санаа нь ямар байгааг хэлж мэдэхгүй, өөр өөр сэтгэл хөдлөл мэдрэгдэж байвал үндсэн товчлуурыг дардаг юм. Ингэхэд бүх өнгийн гэрэл цацардаг" гэлээ. 

Тэгвэл Анна Фрейд төв TriSpace хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд хүүхдүүдэд төдийгүй эцэг эх, багш нар хамрагдаж болдог, өөрсдийн сэтгэцийн эрүүл мэнд хийгээд хүүхдүүдтэй холбоотой санаа зовнилоо хуваалцах боломжийг олгодог байна. Мөн залуучууд сэтгэл түгшүүр, уйтгар гуниг, өөртөө итгэлгүй байдал, ядаргаа, бухимдал зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах зорилготой танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээ авах, өсвөр насныханд үе тэнгийнхний дэмжлэг үзүүлэх зэрэг төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. 

TriSpace хөтөлбөрийг туршиж үзсэн газруудын нэг бол Киэм Лодж хэмээх жижиг улсын сургууль юм. Энд сэтгэлзүйн болон нийгмийн хэрэгцээт 11-16 насны хүүхдүүд суралцдаг аж. Тус сургуулийн хүүхдийн хүмүүжил хариуцсан ажилтан Рахи Попат "Англи хэл, математикийн хичээлээ хий гэж хэл амархан. Гэвч бидний хүүхдүүд огт өөр цаг үе, амьдралын мөчлөг дээр ирээд байна" гэв. 

Хэдийгээр энэ мэт бүтээлч санаачилгууд гарч байгаа ч системийн хүрээнд бүх сургуулиуд хэрэгжүүлж эхэлтлээ хол байна. Зарим сургуулиуд академик сургалтыг хэт их чухалчилдаг нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай хүүхдүүдийн хувьд дарамт болж, улмаар тэдний асуудлыг улам дордуулж, муу зан авирыг өдөөдөг хэмээн хүүхдүүд ярьжээ. 

Энэ жил Английн засгийн газар хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх амлалт өгчээ. Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам Английн сургууль, коллежууд дахь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих багийн тоо 2020 оны гуравдугаар сарын байдлаар 59 байгааг мэдэгдээд 2023 он гэхэд 400 болгох, олон нийтийн сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээг авах боломжийг нэмэгдүүлэхээр 79 сая фунтыг төлөвлөсөн байна. Түүнчлэн Боловсролын яам сургуулийн 7800 орчим ахлах ажилтныг сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэн сургахад зориулж 17 сая фунтыг төсөвлөснөө мэдэгджээ.

"Англи хэл, математикийн хичээлээ хий гэж хэл амархан. Гэвч бидний хүүхдүүд огт өөр цаг үе, амьдралын мөчлөг дээр ирээд байна"

Ийнхүү нэмэлт санхүүжилтийг сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид, сурган хүмүүжүүлэгчид талархан хүлээн авч байгаа ч энэ төрлийн үйлчилгээ үеийн үед санхүүжилт муутай байсаар ирсэн гэдгийг Английн Хүүхдийн асуудал эрхэлсэн комиссар онцлон тэмдэглэжээ. Дөрвөн хүүхэд, залуус тутмын нэг нь л удаан хүлээсний эцэст энэ төрлийн үйлчилгээг авч чаддаг, үйлчилгээ авах боломж улс даяар жигд бус байна гэжээ.

Сургууль, коллежийн удирдагчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жеофф Бартоны хэлж буйгаар сургуулиудын тоотой харьцуулахад энэ нь хангалттай хэмжээний санхүүжилт биш гэжээ. Харин Харрис Охидын Академийн захирал Кэрри Сениор цар тахлын үеэр хүнд нөхцөлд амьдарч байгаа, өмнө нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан 300 орчим хүүхэдтэй холбоо тогтоосноо дурдаад "Сургуулиуд сурагчдын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах нь нэн чухал. Учир нь хүүхэд суралцахад тохиромжтой газар байхгүй бол сайн боловсрол эзэмшихэд хүнд шүү дээ" гэсэн юм. 

Лиа одоо 10-р ангиа төгсөх бэлтгэлээ базааж байна. Тэр сүүлийн нэг жилийг сургууль, эцэг эхийнхээ тусламжтайгаар даван туулж, санаа зовнил, түгшүүрээ удирдахад туслах амьдралын чухал ур чадваруудад суралцсан хэмээн ярьжээ. 

Эх сурвалж: Financial Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.