Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Улс төрийн популизмын эсрэг талцах бус нэгдье


Тодорхой үйл явдал эсвэл үзэл санаа түгэн дэлгэрэх нөхцөл маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэдгээр хүчин зүйлс өөр хоорондоо харилцан сүлэлдэж “тийм нэг” үр дүнд хүрч буйг бид өнгөрсөн үеэс ажиглах боломжтой. Ардчилал анх үүссэн цагаас орчин үеийн ардчилал хүртэлх уналт босолт, өсөлт дэвшилт буюу түүхэн үйл явдлууд бидэнд туршлага болон ирэх учиртай. Харин цаашид өрнөх бүхнийг тааж хэлэхийн аргагүй ч одоо байгаа хугацаандаа хамгийн сайн гэж итгэсэн сонголтоо хийн ирээдүйг удирдан чиглүүлэх үүрэг бидэнд бий. Харин энэхүү үүргээ биелүүлэхэд саад болж буй нэгэн зүйл нь “популист” хандлага юм. Гэвч энэ системд эрх баригчид нь ард түмэндээ таалагдах учиртай тул тэд гял цал ууттай бэлэг сэлтээр хүүхдийн сэтгэлийг хуурах шиг л аашилна. Хүүхдүүд ухаан суугаад ирэхээрээ чихэр ихэдвэл сайнгүй гэдгийг мэддэг шүү дээ. Тиймээс улс төрийн ул суурьтай хандлага түгэн дэлгэрэх явц биднээс эхлэх учиртай. 

Популизм нь өөрсдийгөө улс төрийн гадна хаягдсан гэж үзэх хүмүүсийг өдөөн турхирах оролдлого юм. Хувь хүний эрх, эрх чөлөөг хэтрүүлэн сурталчилдаг неолибертариуд төрийн аливаа хориг цааз, хязгаарлалт, тэр бүү хэл татварыг хүртэл эсэргүүцдэг. Эндээс төрийн легитим шинж буюу ард иргэд төр засгийн гаргасан шийдвэрийг эерэгээр үнэлж, хүлээн авах, удирдуулах, захирагдахыг хүлээн зөвшөөрөх гэсэн мөн чанар ганхаж эхэлнэ. 

Гэтэл төр гэдэг нь тухайн мөчид эрх барьж буй намаас тусдаа ойлголт юм. 

Тийм ч учраас төрийн легитим шинж, төрдөө итгэх ард түмний сэтгэлийг нураахгүйн тулд эрх баригч нам өөрийн гэсэн бодлого, үзэл санаанд суурилан ул суурьтай шийдвэр гаргаж, тэр шийдвэрээ хамгаалдаг байх хэрэгтэй. Харин популист ардчиллыг улам бүр дэврээж, ашиг сонирхлынхоо төлөө ямар нэгэн хуурмаг зүйлийг өдөөн турхирч, жүжигчид дуучдаар дамжуулан тодорхой үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гэж оролдох нь тун чиг шившигтэй зүйл. Тэгсэн ч энэ үзэгдэл байсаар л ирсэн, байх ч болно. 


Нөгөө талаас бидний амьдарч буй нийгэм ямархуу үнэ цэн дээр тогтож байгаагаас харахад популизм нь өөрөө зайлшгүй шинжтэй. Ардчилал өөрөө ард иргэд нь боловсролтой байх тусмаа илүү сайнаар хэрэгжих систем байтал, ард түмний ихэнх хэсэг нь баялгийн шударга бус хуваарилалт болон өөр бусад хүчин зүйлээс шалтгаалан өдөр тутмын амин зуулга, амьд үлдэх төдийг л хичээдэг нөхцөл дор оюун санааны ул суурьтай критик байдал дээр төвлөрөх боломж хэр их билээ. Тэдэнд анхаарал сарниулсан, түр ч гэсэн сатаарах боломж олгох, үнэн биш ч сэтгэл хөдөлгөм хийсвэр агуулгууд илүү ойр санагдах юм. Энэ нь улс төрийн тоглолт хийх бөх бат тайз бөгөөд энэ хэвээр нь бүхнийг хадгалахыг хүсэгчид олон билээ. 

Жишээлбэл, манай улсад ойрын хугацаанд нийгмийн өөр бүлгэмүүд хуваагдан хоёр өдөр дараалан хоёр эсрэг зүйлийн төлөө жагсаал цуглаан хийж байсангүй. Эндээс эрх баригчид "файлдаж" легитим шинжээ алдаж буйгаа ухааран, гаргасан шийдвэрээсээ эргэж буцаж буйг харж болно. 

Бид буруу шийдвэр, засаглал, улс төрийн намуудтай тэмцэх эрхтэй. Гэтэл нөгөө талаас жагсагчид, намууд, хүчнүүд төрийн легитимийг унагааж нэр хүндэд хүрдэг популизм руу ч бас хальтрах боломжтой. Энэ нь ардчилсан нийгмийн зүй ёсны төрийг унагаах маш аюултай үзэгдэл. 

Ингээд харахад цар тахал, хүний амь нас, эрх чөлөө, халдашгүй байдалтай холбоотой чухал сэдвүүд нь энгийн нэг сонирхол, сэтгэл хөдлөл гэх мэт хувьсамтгай талбарт суурилж буй нь байж боломгүй. Тэндээс л популизмын хор хөнөөл үүсэж, эрх ашиг хөөсөн гаруудын цуглах үүр болдог. Тэр болгонд тэдний гар хөл болон, турхиралтад өртөж бие биетэйгээ сөргөөцөлдөөд байж болохгүй. Ул суурьтай улс төрийн хандлага хамгийн чухал. 

Хүний оюунаас гарсан аливаа үзэл бодол нь санаа байх үедээ төгс байдаг хэрнээ бодит амьдралд бүтэлгүйтэх нь бий. Олон сайн сайхан санааг бид зорилго чиглэл болгон, түүнд хүрч ойртох гэж тэмүүлж л чадахаас хэтрэхгүй байх нь ч бий. Цаасан дээр бичигддэг, хүмүүсийн ярьдаг тэр сайхан хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм ч бас тийм л нэг санаануудын нэг байх. 

Сайн засаглал, төлөөллийн ардчилал, ул суурьтай мэтгэлцээн зэрэгт суурилсан нийгмийн бүтэц популизмаар солигдож байна. Зурагтаар гарах олны танил хүмүүс, сэтгүүлчийн үзүүлэхийг зорьж буй зүйл чухам юунд чиглэж байна вэ гэдгийн бодит шалтгааныг олохыг оролдож гэмээнэ бид популизмаас сэргийлж, сайн засаглал бий болох учиртай.

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.10.18
Өнөөдрийн зурвас: Хамгийн залуу гишүүн
2
2021.10.14
Засгийн газар шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа
3
2021.10.13
Шатахууны үнэ, нөөцийн талаарх ТАВАН БАРИМТ
санал болгох
1
8 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
9 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
14 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.