Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Johnson & Johnson компанийн бүтээсэн вакцин делта хувилбарын эсрэг үр дүнтэй байна


Коронавирусийн делта хувилбар нь одоогоор мэдэгдэж буй хамгийн хурдан халдварладаг, хөнөөл өндөртэй коронавирусийн хувилбар гэгдэж байна. Тэгвэл Johnson & Johnson компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг Жанссен вакцин нь багадаа найм хүртэлх сарын дархлаа тогтоож, делта хувилбарын эсрэг үр дүнтэй хамгаалж байгааг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. 

"Одоогоор бидний цуглуулаад байгаа мэдээлэл, судалгааны үр дүнгээс үзвэл нэг тунгаар хийгддэг Жанссен вакцин нь эсрэгбиеийн хариу урвалыг бий болгохын сацуу Т эсүүд гэж нэрлэгддэг дархлааны эсүүдийг үүсгэж байгаа бөгөөд энэ нь найм хүртэлх сарын хугацаанд үргэлжилж байна гэж Johnson & Johnson компанийн мэдэгдэлд дурджээ. 

Вашингтоны их сургуулиас хийсэн судалгаагаар хоёр тунгаар хийгдэж буй Pfizer/BioNTech  болон Moderna-гийн вакцин нь багадаа зургаа хүртэлх сарын дархлаа тогтоож байгаа юм. Тэгвэл Johnson & Johnson компанийн бүтээсэн вакцин хамгаалах чадварын хувьд дээрх вакцинуудаас илүү урт хугацаатай байгаа юм. 

Түүнчлэн дэлхий нийтийг түгшээж буй коронавирусийн бусад хувилбар болох Энэтхэгт анх бүртгэгдсэн делта, Өмнөд Африкт бүртгэгдсэн Бета, Бразилд тархсан Гамма хувилбарын эсрэг саармагжуулах эсрэгбие үүсгэж байгаа нь судалгааны явцад ажиглагджээ.

Вакцин үйлдвэрлэгчдийн зүгээс бүүстер буюу нэмэлт тун хийх шаардлагагүй гэж үзэж байгаа ч АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс хоёр дахь тунг хийх нь илүү сайн дархлаа тогтоож буй эсэхийг туршиж байна гэжээ. 

Эх сурвалж: CNN

Холбоотой нийтлэл: Дэлхийн 74 улсад бүртгэгдсэн коронавирусийн делта хувилбарын тухай 5 БАРИМТ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Өчигдөр
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.