UBLife Logo
Улс төр

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Ийн хуралд оролцсон гишүүд 67.7 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр тус хууль болоод хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Нийслэлд хамгийн том тулгамдсан асуудал бол газар чөлөөлөлт. Энэ хуулиар газар чөлөөлөлт, түүний нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдэж, авто зам, шугам сүлжээний зохицуулалтыг яаж хийж байгаа вэ. Аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоог хэрхэн оруулсан бэ. Хуулийн төсөлд дүүрэг, хорооны үүрэг төдий л байхгүй, бүх зүйлийг нийслэлд төвлөрүүлсэн байна” хэмээн асуулаа. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Газартай холбоотой зохицуулалт хуулийн төсөлд байгаа. Улаанбаатар хотын төвд нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар газрын зөвшөөрөл олгохгүй. Газар чөлөөлөлтөд мөнгө л асуудал болоод байгаа” гэсэн бол НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Авто зам, шугам сүлжээтэй холбоотой асуудал Эрчим хүчний тухай хуулиар нэгдсэн системээр зохицуулагддаг учраас хэсэгчилсэн байдлаар асуудлыг тусгасан. Аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах, олон улсын болоод дотоодын хөрөнгийг босгож, тулгамдсан асуудлаа шийдэх бололцоог олгож байгаа. Дүүрэг, хорооны чиг үүрэгтэй холбоотой асуудлыг Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар маш тодорхой заасан” гэв.

УИХ-ын гишүүд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг маш чухал хууль болохыг онцлоод, дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Хууль тогтоогчдод хуулийн төслийг дахин нухацтай авч үзэх, улс төрийн намуудын санхүүжилтын ил тод байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж, олон улсын стандарт, зөв жишигт нийцүүлэхийг зөвлөжээ.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Наадам найр дөхсөнтэй холбоотой иргэдийн анхаарал суларсан үеэр төсөвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэх нь иргэдийн мэдэх эрхэд халдсан, мөн иргэдийн оролцоог үгүйсгэж байна