UBLife Logo
Бусад

"Амьтад амьдрах эрхтэй" сэдэвт чөлөөт нийтлэлийн уралдаан зарлагджээ

"Амьтад амьдрах эрхтэй" сэдэвт чөлөөт нийтлэлийн уралдаан зарлагджээ

"Тэжээвэр амьтдын эрхийн төлөө сан"-гаас "АМЬТАД АМЬДРАХ ЭРХТЭЙ" сэдвийн хүрээнд чөлөөт нийтлэлийн уралдаан зарласан байна. Энэхүү уралдаанд мэргэжлийн болон мэргэжлийн бус нийтлэл бичих дуртай хэн бүхэн оролцох боломжтой гэжээ. 

Нийтлэл дараах асуудлуудыг хөндсөн байна:

Монгол улсын гэрийн тэжээвэр амьтдын амьдралын өнөөгийн бодит нөхцөл байдал, хүмүүсийн хандлагын талаар өгүүлэх мөн “Гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалсан хууль” манай улсад хэрэгтэй юу? Бид тэжээвэр амьтдынхаа төрөө юу хийх ёстой вэ? зэргийг өгүүлэх. 

Шалгаруулалтанд тавигдах шаардлага: 

1. 500-2000 үгтэй байх,

2. Зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй тохирох зургийг хавсаргах, 

3. info@petrights.mn хаягт нийтлэлээ илгээх ба өөрийн товч танилцуулга, холбоо барих утасны дугаараа бичих. 

Хэрхэн шалгаруулах вэ? 

Ирсэн нийтлэлүүдийг сангийн Facebook хуудсанд байршуулах ба дараах үзүүлэлтээр дүгнэнэ. 

1. Мэргэжлийн сэтгүүлчийн үнэлгээ 50%

2. Хамгийн олон like, share авсан тоо 50% хэмээн үзэж оноог нэгтгэнэ. 

Нийтлэл хүлээн авах хугацаа: 

2021.07.04 - 2021.07.18 хооронд бүтээлүүдийг хүлээн авч 2021.07.19-нд дүгнэнэ. 

Шагналын сан: 

Шилдэг нийтлэл - 300,000 төгрөг

Ерөнхий зохион байгуулагч - "Тэжээвэр амьтдын эрхийн төлөө сан" ТББ 

Хамтран зохион байгуулагч - "Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Бид бүгд л харилцаагаа аз жаргалтай, эрүүл байлгахыг хүсдэг. Гэсэн хэдий ч, бүх харилцаа жаргалтай хийгээд хүнд үеийг даван туулдаг учраас хэзээнээс эрүүл биш болсон гэдгийг мэдэх нь үргэлж амаргүй байдаг. Тэр дундаа дөнгөж үерхэж эхэлж буй өсвөр үеийнхэнд бүр ч хэцүү.   

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насанд биеэ дааж, мөнгөтэй харьцаж сурах зайлшгүй шаардлага гардаг. Нэг л мэдэхэд мөнгөө юунд зарцуулснаа мэдэхгүй үрчхээд байна уу? Тэгвэл хэцүүхэн сорилттой тулгараад буй өсвөр үеийнхэндээ санхүүгээ удирдаж, мөнгөө зөв захиран зарцуулах 8 хялбар арга зааж өгье.