Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Санамсаргүй байдлаар авьяас чадвараа олонд нээсэн 15 АЛДАРТАН


Хүн бүр өөр өөрийн авьяас чадвараа олонд нээж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг. Тэгвэл огт төсөөлөмгүй, санамсаргүй байдлаар энэ хүслээ биелүүлж чадсан олны танилууд ч бий... Боломж зөвхөн бэлтгэлтэй хүнд л ирдэг гэдэг дээ. 

1. Жүжигчин Вин Дизель 7 настайдаа найзуудтайгаа театрт хулгайгаар орж баригджээ. Харин найруулагч тэднийг хөөж гаргахын оронд тоглогдож байсан жүжгийн дүрүүдэд тоглуулаад үзэхэд Вин Дизель шалгарчээ. Энэ нь түүний анхны дүр бөгөөд 20 долларын цалин авчээ. 

2. Жастин Биберийг анх дэлхийд таниулсан хөгжмийн менежер Скутер Браун анх youtube-ээс өөр өөр дуучдыг үзэж сонирхож яваад Жастин Биберийн гудамжинд дуулан суугаа бичлэгийг санамсаргүй олж харсан гэдэг. Тэр бичлэгт дүрслэгдэж буй дүүргийн бүх сургууль руу залгасан бөгөөд эцэст нь Жастины ээж өөрөө холбоо барьж утгагүй яриагаа боль гэжээ. Ингэхэд нь Браун хүүтэйгээ хамт хамгийн эхний нислэгээр ирж, шалгаруулалтад орохыг зөвлөжээ.  

#3 Трэси Чэпмэний дуулж буй бичлэгийг их сургуулийнх нь найз "хулгайгаар" хөгжмийн продюсер аавдаа илгээснээр авьяас чадвар нь дэлхийд цуурайтах эхлэл болжээ. 

#4 Жизель Бундхен үнэгүй аяллын эрх авахаар загвар өмсөх сургалтад бүртгүүлжээ. Ингээд онгоцонд явах зуураа моделийн агенттай танилцаж, улмаар "McDonald's"-ийн сурталчилгаанд анх тоглож байжээ. Тэр одоо хамгийн өндөр зэрэглэлтэй моделуудын нэг бөгөөд энэ чиглэлийн хамгийн баян 16 эмэгтэйн нэг юм.

5. Жүжигчин Розарио Доусон тагтан дээрээ гэрийнх нь гадаа кино зураг авалт хийж буйг ажиглан сууж байжээ. Найруулагч түүнийг анзааран "Кинонд тоглох уу?" гэснээр түүний амьдрал өөрчлөгдсөн гэдэг. 

6. Жүжигчин Аня Тейлор-Жой нохойгоо салхилуулан алхаж яваад загварын зураг авалттай таарч, тэр дороо ажлын санал хүлээн авчээ. 

7. Памела Андерсон хөлбөмбөг үзэн суухад камер санаандгүйгээр түүнийг тодруулан харуулсан бөгөөд тэр дороо муж даяар алдартай болжээ. Ингэснээр томоохон брэндүүдийн нүүр царай болох үүд хаалга нээгдэв.

8. Мэнди Мур таксинд суух зуураа дуу дуулж явахад жолооч нь анзаарч, бичлэгийг нь дуу хөгжмийн студийн найздаа явуулснаар хөгжмийн ертөнцөд хөл тавьжээ.

9. Ник Жонас 6 настайдаа ээжтэйгээ үсчин орж, үсээ засуулах зуураа дуу аялж байжээ. Үүнийг нь санамсаргүй сонссон хөгжмийн менежер түүнд нэрийн хуудсаа өгсөн гэдэг.

10. Жүжигчин Кэтрин Хейглийг 9 настайд нагац нь үсний бүтээгдэхүүн гаргаж, сурталчилгаандаа тоглуулжээ. Ингээд түүний зургийг Нью Йоркын Моделийн агентлагт илгээсэн аж. 

11. Жейсон Стэтхэм Лондонгийн гудамжинд үнэт эдлэл худалдаалан амьдардаг байв. Нэг өдөр найруулагч Гэй Ритчи түүнд загвар өмсөх, жүжиглэх санал тавьсан бөгөөд түүнд зориулан гудамжны үнэт эдлэлийн худалдаачны дүр гаргаж байжээ.

12. Мэрилин Монро 19 настайдаа онгоцны үйлдвэрт ажилладаг байжээ. Армийн гэрэл зурагчин түүний зургийг буулгаж, тэр нь олонд таашаагдсан бөгөөд удалгүй загвар өмсөх, жүжиглэх саналууд ирэх болжээ. Ингээд тэр үйлдвэрийн ажлаас гарч, нөхрөөсөө салж, үсээ шаргал болгожээ. 

13. Найруулагч Стивен Спилберг нэгэн шашны уламжлалт баярын үеэр жүжигчин Алден Эренрайхыг анх харж, хамтран ажиллах санал тавьжээ.  

14. Дуучин Тони Брэкстон шатахуун авах зуураа дуулж зогсоход дуу зохиогч Билл Петтавэй санаандгүй сонсчихжээ. 

15. Жүжигчин Жон Уэйн кино продакшн компанид зураг авалтын төхөөрөмж хариуцан ажилладаг байв. Түүнийг анзаарсан найруулагч Жон Форд кинонд дүр бүтээхийг хүссэн гэдэг. 

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
20 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
3
6
0
0
0
2
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.