Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Норвегид зургаа засварласнаа мэдэгдээгүй инфлюенсерүүдийг торгох, ял оноох хууль батлагджээ


Олон нийтийн сүлжээнд тавьж буй зар сурталчилгаандаа засварласан зураг ашигласан гэдгээ олон нийтэд нээлттэй мэдэгдээгүй инфлюенсерүүдэд хариуцлага тооцох хууль Норвеги улсад батлагджээ. 

Тодруулбал, тус улсын Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн яамны олон жилийн зүтгэлийн үр дүнд Норвегийн парламент Маркетингийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж инстаграм, фэйсбүүк, тикток, твиттер, снапчат зэрэг сошиал медиад төлбөртэй зар сурталчилгааны пост оруулахдаа зургаа засварласан (биеийн жин, галбир, арьс зэргийг зассан), филтер ашигласан гэдгээ нийтэд мэдээлж байхыг тусгажээ. Мэдэгдээгүй тохиолдолд торгох цаашлаад хорих ял оноох хүртэл арга хэмжээ авах юм байна. Хэрэв уг хууль хэрэгжиж эхэлбэл инфлюенсер, олны танил хүмүүс уруул, булчингаа томруулсан, биеийн тодорхой нэг хэсгээ туранхай болгосон эсвэл томруулсан тохиолдолд заавал мэдэгддэг болох аж. 

Норвегийн Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн яамнаас хийсэн судалгааны урьдчилсан үр дүнгээр Осло хот дахь сургуулиудын 10 дугаар ангийн сурагч охидын талаас илүү хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, мөн анорексиа буюу хоолны дуршилгүй болох эмгэг нь залуу охидын нас баралтын гурав дахь том шалтгаан болж байна гэжээ. 

Инфлюенсерүүд олон нийтийн сүлжээнд засварласан, бодит биш зургаа тавьдаг нь хүмүүсийн тэр дундаа хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж улмаар өөртөө итгэлгүй болох, бие галбираасаа ичих зэрэг хор уршигтай гэж үзэн дэлхийн улс орнууд үүний эсрэг арга хэмжээ авсаар байна. 2017 онд Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн төлөө нийгэмлэгийн тайланд инстаграмыг залуу хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн муу нөлөө үзүүлдэг сошиал медиа платформ гэдгийг дурдаж байжээ. 

Фэйсбүүк компани ч олон нийтийн шүүмжлэлтэй холбоотойгоор инстаграмд зарим нэг өөрчлөлт, бодлогын зохицуулалтыг хийж байгаа билээ. Жишээлбэл, постынхоо лайкыг нуух, хэн нэгэн AR филтер (Augmented reality) ашиглан стори хийсэн тохиолдолд дэлгэцийн дээд хэсэгт шошго тавьдаг болоод байна. 

Эх сурвалж: Buzzfeed News, NYPOST

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
0
1
1
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.