Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

UNLEASH Hacks | Сайн дурын ажилтнууд


"Агаарын бохирдлыг багасгах дижитал шийдлүүдийг боловсруулах нь" сэдвийн хүрээнд явагдсан "UNLEASH Hacks" хакатон тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Бид өвлийн улирал ойртохоор л агаарын бохирдлын асуудлыг сөхөж жилийн бусад үед чимээгүй сууцгаадаг билээ. Гэтэл энэ асуудалтай тэмцэхийн тулд цогц шийдэл, тогтвортой бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатайг Монголд анх удаа зохион байгуулагдсан “UNLEASH Hacks” олон улсын инновацын хөтөлбөр харууллаа. Энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаанд сайн дураар гар бие оролцсон залуусын төлөөлөлтэй танилцацгаая. 

Б. Саран, багийн хөтөч

"Багадаа зун бүр бусад хүүхдүүдийн адил өвөө, эмээ дээрээ очиж амардаг байлаа. Тэр хоёр маань жижиг түцтэй, тэнд нь би худалдагч хийдэг байсан. Хөдөөний жижиг түц болохоор хүүхдүүд их ирдэг, тэдэнд тусалж зөвлөсөөр байгаад хүмүүстэй харилцах, сайн дурын ажил хийх сонирхолтой болсон доо. Анх оюутан байхдаа Залуучуудын Хөдөлмөр Эрхлэлтийн Төвд оюутнуудыг сайн дурын болон цагийн ажил хийхэд нь холбож өгөх үүрэг гүйцэтгэдэг байсан. Түүнээс хойш төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдэд өөрийн чадах хэмжээгээр хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ удаад "UNLEASH Hacks" хакатонд оролцож буй багуудад зөвлөх, зааварчлах үүргээр оролцсон."

"Миний санаж байгаагаар 2000 он гараад л манай улсад агаарын бохирдлын асуудал өвөл, зунгүй яригдаж эхэлсэн. Бусад том хотуудтай харьцуулахад Улаанбаатар хот хүн ам багатай боловч жил ирэх тусам л энэ асуудал томорсоор, тодорхой шийдэлд хүрч чадахгүй байна. Тиймээс хүн бүхнийг энэ асуудалд анхаарч, өөрийн гэсэн оролцоотой байхыг уриалж байна."

Г. Мичидмаа, багийн дизайнер

"Олон нийтийг хамарсан томоохон асуудалд дан ганц хүн юу ч хийгээд нэмэргүй. Харин олуулаа нэгдэж дуу хоолойгоо хүргэснээр тодорхой үр дүнд хүрэх боломжтой. Тийм учраас л миний сэтгэлийг зовоодог нэгэн асуудлыг хөндсөн "UNLEASH Hacks" хакатоны үйл ажиллагаанд сайн дураараа оролцон өөрийн чадах зүйлээр хувь нэмрээ оруулсан."

"Бид агаарын бохирдолтой найзалсаар байгаа нь хор уршгийнх нь талаар хангалттай ойлголтгүйгээс юм болов уу. Агаарын бохирдлыг утаа төдийгөөр бодож болохгүй юм билээ. Хэдий нүдэнд харагдахгүй ч хүний биед хортой маш олон төрлийн бодисууд ямар нэгэн шаталтаас үүдэн ялгарч байдаг бөгөөд дотоод орчны агаарын бохирдол ч бас хүний эрүүл мэндэд маш хортой. Гэтэл Улаанбаатар хотын 70 гаруй хувийг гэр хороолол эзэлдэг. Бүгд л гал түлдэг байтал сайжруулсан шахмал түлшнээс авахуулаад үнэндээ ямар ч үр дүнгүй шийдлүүдэд ихээхэн хөрөнгө зарцуулдаг. Мөн үнс их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нь хөрсний бохирдлыг ч үүсгэж байгаа. Эдгээр асуудалтай холбоотой мэдээллийг "UNLEASH Hacks Mongolia"-гийн инстаграм болон фэйсбүүк хуудсаас авах боломжтой шүү."

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
22 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.