Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Checklist | Аялал, зугаалгаар явахдаа анхаарах зүйлс


Зуны дэлгэр цагт хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамт аялах, зугаалах, баяр ёслол тэмдэглэхдээ хоолны хордлого болох, нарших, даралт ихсэх, цус харвах, усанд живэх, архины хордлого болох, гал, цахилгаанд түлэгдэх, могойд хазуулах зэрэг амь нас эрүүл мэндэд халтай золгүй зүйл тохиох эрсдэл нэмэгддэг тул та бүхэн дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг анхааралтай уншина уу

АЯЛАЛ, ЗУГААЛГААР ЯВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

1. Хувийн эмийн сантай явах /шаардлагатай эм, хэрэгслүүд, гэмтэх үед хэрэглэх ариутгал, боолтын материал, сойлт, хүйтэн жинтэй байх/

2. Ахмад настнууд даралтын аппарат, даралт бууруулах болон бусад тогтмол уудаг эмээ биедээ ойр авч явах, даралтаа тогтмол хэмжих

3. Аялах газрын аймаг, сум, багийн эмнэлгүүдийн байршлыг тэмдэглэж авах

4. Нарнаас хамгаалах тос, цацлага, нарны малгай, шүхэр, борооны цув, шумуул, амьтан дайжуулагч тос, цацлага авч явах

5. Ходоодны шархтай, нойр булчирхай, элэгний үрэвсэлтэй бол өөх тос ихтэй хурц хоол, хорхог, боодог идэх, архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх (ходоодноос цус алдсан, элэг, нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн өвчтөнүүд баярын үеэр ихэсдэг)

6. Автомашин, мотоцикл, моторт завины даац хэтрүүлэхгүй байх /хэт олуулаа суухгүй байх/, бүрэн бус тээврийн хэрэгслээр аялал, зугаалгад явахгүй байх 

7. Зам тээврийн аюул, ослоос сэргийлэх /хурд хэтрүүлэхгүй байх, машины суудлын бүсээ тогтмол зүүх, хүүхдийг арын суудалд аюулгүйн хамгаалалтын бүсийг зүүлгэж, зориулалтын суудалд суулгаж цонхоор цухуйлгахгүй зөв авч явах, согтуугаар машин жолоодохгүй байх/

8. Автомашин дотор хүүхдээ орхихгүй байх /Машины дотор гадаах хэмээс +20 градусаар илүү халдаг/

ҮЕРИЙН УСНААС БОЛГООМЖЛОХ

Зуны цагт хүмүүс хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамт гол, мөрөн, нуурын эрэг дагуу амарч зугаалан үер, усанд осолдох эрсдэл ихэсдэг. Тиймээс голын эрэгт амарч зугаалахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, согтуугаар усанд орохгүй байхыг анхаарна уу. Мөн түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх болон булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзана уу. 

Хүн усанд живж байгаа үед авах арга хэмжээ:

  • Аврах баг - 105, түргэн тусламж - 103 дуудах 
  • Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах 
  • Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах 
  • Усанд осолдогч ухаангүй  байвал нэн түрүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах, осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгээ харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй 5 удаа хүчтэй дарж өгөх 
  • Амьсгал, зүрх судсыг дэмжих /зүрхэнд массаж хийх буюу цээж шахалт 30 удаа, амнаас ам уруу 2 удаа амьсгал өгөх арга хэмжээг ээлжлэн хийх/  

МОГОЙД ХАТГУУЛАХ

Зуны улиралд хүмүүс зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог. Могойд хатгуулсан тохиолдолд дараах арга хэмжээг авна уу:

  • Могойд хатгуулсан газрыг усаар үрэхгүйгээр урсгаж угаана /амаараа сорж болохгүй/
  • Хатгуулсан хэсгийг зүрхний төвшнөөс дээш өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох
  • Хорын тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгээс дээш 5-10 см хүртэлх хэсгийг  чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр/
  • Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг/. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.
  • Шингэн зүйл их уулгах
  • Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно
  • Мөс, хүйтэн жин тавьж болно. Мөс нь өвдөлт намдаах, хорыг тархаахгүй байхад тустай
  • Эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй

ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ БОЛОН ЗЭРЛЭГ АМЬТАНД ХАЗУУЛАХ, ЗУУЛГАХ

  • Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу өвчин юм. Амьтны шүлсэнд байдаг вирус нь гэмтсэн арьсаар дамжиж хүний биед орон  халдвар үүсгэдэг. Амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоомсорлож болохгүй. Амьтанд хазуулсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ цус гоожилтыг зогсоох гэж яарсны хэрэггүй.

ОЧСОН ГАЗРАА ХОГ ТАРИЛГҮЙ, ЗӨВ БОЛОВСОН АМАРЦГААЯ!

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.08.05
Аялж зугаалахдаа огтхон ч орхиж болохгүй 8 зүйл
2
2021.06.29
Видео: Залуус маскгүй аяллаа эргэн дурслаа
3
2021.05.07
Дэлхийн улсууд ХЭНД, ХЭЗЭЭНЭЭС хилээ нээх вэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
2 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
2 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.