Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүн бүрийн мэдэж байвал зохих амьдралын 16 БИЧИГДЭЭГҮЙ ДҮРЭМ


Хүн бүрийн мэдэж байвал зохих амьдралын бичигдээгүй дүрмүүдээс хуваалцаж байна. Үргэлжлүүлээд бичээрэй.   

1. Хэрэв би утсан дээрээ зураг үзүүлсэн бол дараагийн зургийг дур мэдэн гүйлгэж үзэх хэрэггүй. 

2. Хэрэв та бусдаас ямар нэгэн зүйлийг нь зээлсэн бол тохирсон ёсоор буцааж өг. (Ном зээлж уншдаг хүмүүст бүр их хамаатай   )

3. Автобус, метро, лифтэнд суухаасаа өмнө хаалганаас зайтай зогсож сур. Суусан хүмүүс бууж байж л та орно шүү дээ. 

4. Олон нийтийн газар байхдаа үзэж буй хөгжим, бичлэгийнхээ дууг чангаар тоглуулах хэрэггүй. Энэ бол аль хэдийн зохисгүй үйлдэлд тооцогддог болсон. 

5. Таньдаг хүн чинь ямар нэгэн үйлчилгээ эрхэлдэг байлаа ч энэ нь та тэднийхээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлнэ гэсэн үг биш юм. ("Найздаа хэдэн билет үнэгүй олоод өгөөч", "Орчуулсан номноосоо бэлэглэнэ биз дээ" гэх мэт хүний хөдөлмөрийг үнэлээгүй хүсэлт бүү тавь   )

6. Хэрэв хэн нэгэн чихэвчтэй байвал яриа өдөх гэсний хэрэггүй. Түүнийг тайван орхи!   

7. Олон нийтийн бие засах газар орохдоо суултуур дээр шээх нь хамгийн бүдүүлэг үйлдэл.   

8. Замын хөдөлгөөнд оролцож байхад хэн нэгэн жолооч таныг урдуураа оруулсан бол талархал илэрхийлээрэй. Энэ бол боловсон зан. 

9. Урсдаг шатаар зорчих үедээ үргэлж баруун гар талд нь зогс. Яарч яваа хүн зөрөх шаардлагатай бол зүүн талаар тань гарах зай үлдээ.   

10.  Фитнесст ямар нэгэн төхөөрөмж ашигласан бол буцааж байсан байранд нь тавьж сураарай. 

11. Хэн нэгэн таныг хоолонд эсвэл уух зүйлд дааж байгаа тохиолдолд хэт үнэтэй зүйл захиалахаас татгалз.

12. Үйлчлэгч, зөөгч гээд ажлаа хийж буй хүмүүстэй эелдэг боловсон харьц. Тэр өдөр танд таагүй зүйл тохиолдсон байж болох ч үүнийгээ бусдад бүү халдаа.   

13. Гадаад хэл сурч буй хүний аялгыг шоолох хэрэггүй. Та ч бас хэзээ нэгэн цагт анхлан суралцагч байсан шүү дээ. 

14. Уучлал гуйхдаа шалтаг тоочих хэрэггүй. Зүгээр л уучлалаа гуй. 

15. Мөнгө зээлсэн бол гуйлгахгүйгээр буцааж өгч сур. 

16. Биеийн галбир, жин, үсний засалт, хувцаслалт гэх мэт бусдын гадаад үзэмжийн тухай хэзээ ч таагүй зүйл бүү хэл.    

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB LIFE-ийн түүхүүд: Тиндерийн болзооны тухай хөгжилтэй, гунигтай 9 дурсамж
3
3 өдрийн өмнө
Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжи...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.