Женнифер Лопез, Бен Аффлек нар эргэн нийлж, хамт амьдарч эхэлжээ
Холливудын хайртай хос "Беннифер" Эргэн нийлсэн тухай хаа сайгүй шуугисаар байгаа билээ. Женнифер хэдийгээр Миамид амьдардаг ч тэд Лос Анжелест хамт амьдрах болсон тухай мэдээ Elle.com сайтад гарчээ.
Тэд үл хөдлөх хөрөнгө сонирхож явах үедээ машинд үнсэлцэж буй зураг хэдийнээ тарсан.
Тэдний одоогоор хамт хөлсөлж буй байшингийн тухайд бяцхан мэдээлэл хүргэхэд, 65 сая ам.долларын үнэтэй, 8 унтлагын өрөө, 12 ариун цэврийн өрөө, амрах өрөө болон боулинг тоглох хэсэгтэй асар том байшин гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр тэдний харилцаа дахиж эхлээд хоёр сар гаран болсон гэнэ. Тэд нэг нэгнийхээрээ зочилж, хамт цагийг өнгөрүүлж, байснаа удалгүй хамтдаа үнэтэй орд харш хөлсөлж, хамт амьдрах өөр байшин хүртэл үзэж байгаа нь тэднийг тун удахгүй хуримлах нь гэх шуумыг ч тараагаад байна.