Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хамгийн өндөр хүлээлттэй "Dune" киноны шинэ зургууд болон 5 баримт


2020 онд гарах байсан "Dune" кино бол миний тэр оноос хамгийн их харамсдаг зүйлсийн нэг төдийгүй одоо дахиж хойшлох юм бол ямар нэг юм эвдэлж мэднэ гэдгээ андгайлъя. Гол нь тус киноны шинэ зургууд гарснаас болж сүүлийн хэдэн цаг даралт огцом нэмэгдлээ.

1. Нээлт 2021 оны 10 сарын 22-нд.

Энэ оны 9 сард Канад, Итали, Франц. Австрали, Герман, Швед зэрэг улсуудад нээлтээ хийж, 10 сараас бусад улс оронд кино театраар болон HBO MAX-аар гарч эхлэхээ зарласан.Тэгэхээр кино театр ажиллахгүй байсан ч яаж ийгээд үзэж л таарах нь.

2. 1984 оны киног дахин үзэх цаг.

Хайрт найруулагч Дэвид Линчийн 1984 онд хийсэн "Dune" киног энэ хооронд та хэд л бол хэд үзэж болно. Өмнө нь үзэж байгаагүй хүмүүс сонирхоод үзээрэй. Мөн тус кинонуудын эх зохиол буюу Фрэнк Хэрбертийн "Dune" зохиолыг зав гаргаад унших боломжтой. 2000 онд Syfy бас мини цуврал хийж байсан юм байна.

3. Хөгжмийн зохиолч Ханс Циммер тус зохиолын асар том шүтэн бишрэгч бөгөөд энэ кинон дээр ажиллахын төлөө Кристофер Ноланы "Tenet" дээр ажиллахаас эвтэйхэн татгалзсан.

4. Тус киноны хоёрдугаар анги хийгдэнэ!

Найруулагч Денис нэгэн ярилцлагадаа номыг тэр чигт нь сэглэж, хоёрын хооронд юм хийхгүйн тулд хоёр ангитай хийнэ гэдгээ хэлсэн байна. Дашрамд дуулгахад, Денис "Arrival" (2016), Blade Runner 2049 (2017) кинонуудыг найруулсан билээ. 

5. Тэвчээртэй хүлээх л үлдсэн.

Хүчирхэг гэр бүлүүдийн зөрчилдөөн, үхэх аюулаар дүүрэн элсэн цөл, аймшигтай аварга том элсний олгой мангас, романс гээд догдлох шалтгаан их бий. Гол нь та жүжигчдийн жагсаалтыг харсан байх. Найруулагч тус киног "Насанд хүрэгчдэд зориулсан Оддын дайн" хэмээн нэгэнтээ нэрлэсэн билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
6 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.