Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бусдаас хамааралгүй амьдрахад туслах 4 зөвлөмж


Нийгмийн нэгэн хэсэг гэдэг утгаараа бид үргэлжид хэн нэгнээс хамааралтай байх нь мэдээж. Гэр бүлийнхээ хувьд халамжтай нэгэн байж, ажлын хамт олны дунд үлгэр жишээч байхыг хичээнэ. Гэтэл хичээх тусмаа бид хувь хүнээ алдаж, ядарч туйлддаг. Заримдаа зүгээр л өөрийнхөөрөө байж, чадах зүйлээ л хийхэд хангалттай. Харин бусад хүмүүс биднийг байгаагаар минь хүлээж авахад л болно шүү дээ. Тиймээс хэрхэн яаж хэн нэгнээс хэт их хамааралгүйгээр оршин байх талаар зөвлөмжийг хүргэж байна. 

Хэт их бодохгүй байх

Нэг асуудлыг ахин дахин бодсоноор зөв шийдвэр гаргасан удаа танд бий юу? Зохиолч Малколм Гладвелл "Blink" номдоо "Бид аливаа шийдвэрийг хормын төдийд гаргачихсан байдаг ч түүндээ үндэслэлтэй шалтгаан олохоор бодож эхэлдэг" гэжээ. Өөрөөр хэлбэл та шийдвэр гаргах гэж бодолхийлэх бус хэдийн дотроо гаргачихсан шийдвэртээ зөвтгөх шалтгаан хайдаг байна. Заримдаа бид хэт их болгоомжлохгүйгээр зүгээр л урсгалын дагуу хөвж, зөн совингоо сонсож сурах хэрэгтэй. Нэг асуудлыг утга учиргүй хэдэн цагаар эргэцүүлсэн ч үр дүнд хүрэхгүй байх нь элбэг шүү дээ. Түүнчлэн бидний бодол ихэвчлэн гадаад ертөнцийн нөлөөг авдаг бол дотоод сэтгэл, төрөлх инстинкт нь зөвхөн таны мэдлийн зүйл байх боломжтой. 

Зөвлөмж: Алхам алхмаар хурдан шийдвэр гаргах дадлыг өөртөө суулгах хэрэгтэй. Дараагийн удаа ресторанд ороод хоолны цэсийг удаан харалгүй, шууд л сонголт хийх гээд үзээрэй. Мөн найз нөхөдтэйгөө гадуур гарахдаа "Сайн мэдэхгүй юм" гэхийн оронд хаашаа явах, юу хийх талаар санал гаргаарай. Амьдралын жижигхэн мөчүүдэд санаачлагыг гартаа авч, шийдвэр гаргахдаа эргэлзэж тээнэгэлзэлгүй зоригтой алхам хийхийг хичээ.

Бусдын бодол, санаанд хэт их анхаарахгүй байх

Хэн нэгний хэлсэн үгнээс болж та сэтгэлээр унаж байсан уу? Хүмүүс бид төгс биш шүү дээ, хэзээ ч хүн бүхний хүсэл таалалд нийцэж чадахгүй. Нийцлээ гээд ч яах билээ. Ганц л байгаа амьдралаа бусдын таалалд нийцэхийн тулд үрэн таран хийх шиг утгагүй зүйл байхгүй. Харин өөртөө л таалагдаж, өөрийнхөө хүссэн хүн байхад л хангалттай. Бусдад таалагдахын тулд дотоод дуу хоолойгоо хорих хэрэггүй. Зүгээр л бүхнийг чөлөөлж өөрийнхөөрөө байхыг хичээ. 

Зөвлөмж: Өөрийн сэтгэл зүрхээ бусдаас хамааралгүй авч явах нь үнэндээ хэцүү. Сартр зүгээр ч нэг "Бусад хүмүүс бол там юм" гэж хэлээгүй байх. Мэдээж хайртай дотны хүмүүсийн бодол бидэнд чухал. Гэсэн ч тэд таныг байгаагаар нь хүлээж авахад үргэлж бэлэн байх болно. Хэрэв тийм биш бол тэднээр ч үнэндээ юугаа хийх вэ дээ. 

Бусдын ая талыг харахгүй байх

Дорнын соёлд хүүхдийг багаас нь бусдын ая талыг харуулж сургах нь элбэг. Хүн бүхний үгийг дагасан, чих зөөлөнтэй хүүхдийг магтаж сайшаах хэрнээ өөрийнхөөрөө дүрсгүйтэн байгааг нь загнаж шүүмжилдэг. Энэхүү уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдсөөр байгаа ч, бусдад таалагдах хийгээд тэдний үгээр явах нь зөв гэсэн ойлголт байсан хэвээр. Мэдээж бусдад саад хийхгүй байх нь зөв ч гэсэн бусдаар ч бас өөртөө саад бүү хийлгээрэй. Өөрийнхөө юу хүсэж буйг олох гэж хичээ. 

Зөвлөмж: Бид дотоод хүнээ танин мэдэхийн тулд интроспект буюу өөрт төрсөн бодлуудаа давтан бодох, ретроспект буюу өнгөрсөнд гаргасан шийдвэрээ дахин бодох гэсэн хоёр аргыг хэрэглэх боломжтой. 

Бусадтай өөрийгөө харьцуулахгүй байх

Дэлхий дээрх 7,9 тэрбум хүн бүгдээрээ дахин давтагдашгүй. Зөвхөн хурууны хээ, гадаад төрх ч бус дотоод сэтгэл, туулсан амьдрал, зан ааш гээд бүхий л зүйл нь хоорондоо ялгаатай. Тэр олон төрөл зүйлийг "нийгэм" гэсэн нэг л үгэнд багтаачхаад ганцхан шалгуураар тодорхойлох нь утгагүй. Тэмдэг нэр бол бүүр ч хэрэггүй. Зүгээр л өөрийн амьдралыг хүссэнээрээ удирдан чиглүүлж, хэн нэгнээс хамааралгүй амьдрахын жаргал гэдэг юутай ч зүйрлэшгүй. 

Зөвлөмж: Цор ганц гэдгээ хүлээн зөвшөөр. Тэр нь бусдаас илүү эсвэл дутуу гэсэн үг огтхон ч биш.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
7 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.