Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

А.Мөнхсайхан: Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог гэдгийг ойлгох хэрэгтэй


Газар хөдлөлтийг гарал үүслийн хувьд тектоникийн, галт уулын, нуралтын ба тэсэлгээний гэж ангилдаг. Энэ дундаас тектоникийн буюу дэлхийн хавтангуудын харилцан мөргөлдөх, зөрж нийлэх хөдөлгөөний улмаас үүсэх, газрын гадаргуу долгисон хөдлөх үзэгдэл хамгийн элбэг тохиодог байна. Манай орны хувьд Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ба өдөрт дунджаар 250-300 удаа бага хэмжээний газар хөдлөлт болдог байна. Бид ойрын хугацаанд олон давтамжтайгаар мэдрэгдсэн газар хөдлөлтийн талаар ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор А.Мөнхсайханаас тодрууллаа. 

"Ер нь Монгол улсад газар хөдлөлтийн голомт, идэвхтэй хагарлууд хэд хэд бий. Бид газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог гэдгээ ойлгох хэрэгтэй. Нэг хүчтэй газар хөдлөлтийн дараа олон давталт хөдөлгөөнүүд хэдэн арван мянгаараа болдог. Хүмүүс сүүлийн үед газар хөдлөлтийг мэдэрсэн учраас л давтамж ихэслээ гэж ярьцгааж байна. Гэтэл энэхүү давтамжууд өмнө нь байсан яг тэр хэвэндээ л байгаа.



"Бид газар хөдлөлтийг урьдчилан мэдэх аргагүй. Зөвхөн болоод өнгөрснийх нь дараа л станцад ирсэн өгөгдлийн дагуу мэдээлэл боловсруулж олон нийтэд хүргэдэг. Дэлхийн олон улсын эрдэмтэд ч энэ журмаар ажиллана. Тиймээс иргэд газар хөдлөлтийн үеэр ямар арга хэмжээ авах ёстойгоо мэддэг байх хэрэгтэй. Бид жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр" хэмээн тэмдэглэж олон нийтэд мэдээлэл өгдөг. Мөн сүүлийн нэг жилийн дотор Монгол улсын 21 аймагт газар хөдлөлтийн талаар цахим сургалтууд ороод байна.

"Манай хүрээлэн Төв Азийн бүс нутагт болж байгаа бүх газар хөдлөлтийг 24 цагаар хянан бүртгэж судалгааны ажил хийж, хүмүүст мэдээлэл хүргэдэг. Газар хөдлөлт мэдрэх станцууд зарим талаараа дутмаг байгаа. Учир нь манайхаас хэд дахин жижиг нутаг дэвсгэртэй Япон улсад 20 километр тутамд нэг станц байдаг бол манайд 200-300 километр тутамд нэг станц бий. Ингэснээр зарим нэг жижиг баллын газар хөдлөлтийг мэдэхгүй өнгөрнө гэсэн үг юм.

Монгол улсад газар хөдлөлтийн чиглэлээр нарийн мэргэжилтэн бэлтгэх дотоодын их сургууль одоогоор байхгүй. Одон Орон, Геофизикийн Хүрээлэнд гэхэд өмнө нь ОХУ-д төгсөж ирсэн хэдэн ахмад мэргэжилтнүүд л байгаа. Бид шинэ залуусдаа зааж сурган, гадагшаа мэргэжил дээшлүүлэх замаар мэргэжилтнүүдээ бэлддэг.

Ер нь газар хөдлөлт биш чанаргүй барьсан барилга, байгууламж, муу хот төлөвлөлт л гамшгийн эрсдэл дагуулдаг.

"Болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн үед гарз хохирол харьцангуй багатай гарахын тулд урьдчилан бэлтгэлтэй байх нь чухал. Байгалийн аюулт үзэгдэл болдгоороо л болно. Харин бид тэрхүү аюулт үзэгдлийг хэрхэн хохирол багатайгаар даван туулах талаар бодлого боловсруулж, нарийн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Ер нь газар хөдлөлт биш чанаргүй барьсан барилга, байгууламж, муу хот төлөвлөлт л гамшгийн эрсдэл дагуулдаг. Тиймээс бид нэгэнт л газар хөдлөлтийн аюултай бүс нутагт амьдарч байгаа учраас газар хөдлөлтийн аюулын талаар мэдээллийг идэвхтэй авч, газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн аюулаас зайлсхийх талаар ойлголттой болох нь чухал юм" гэлээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт
2
2024.04.10
Муурны дургүйг хүргэдэг 9 зүйл
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.