Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дария Билодид: Финалын шатанд ялагдсаны дараа сэтгэлээр унан хүрэл медаль авах ч тэнхэл байгаагүй


Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд олимпын аварга болох хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан дэлхийн хошой аварга Дария Билодид өмнө нь хэд хэдэн удаа ялж байсан Японы тамирчин Фуна Тонакид ялагдан хүрэл медаль хүртсэн билээ. Түүний аав Геннадий Билодид нь Украины нэртэй жүдоч бөгөөд Орос гаралтай жүдоч ээж нь дасгалжуулагчаар нь ажилладаг байна. Дария Билодид өчигдөр болсон тэмцээний дараа цахим хаягтаа дараах бичвэрийг оруулсныг хүргэж байна.

"Би 6 настайгаасаа эхлээд ганц л зорилгын төлөө хэцүү бүхнийг даван туулж ирсэн. Тэр нь Олимпын алтан медаль байлаа. Үүний л төлөө бэлтгэл сургуулилтаа таслалгүй, өлсөж цанган, өвдөлтийг тэсвэрлэн хатуужилтай байсаар ирсэн. Өмнө нь ойр дотны хүмүүстээ л энэ талаар дэлгэж байв. Тэдгээр хүмүүс л миний туулж өнгөрүүлсэн хатуу хөтүү бүхнийг нүдээрээ харсан шүү дээ. Энэ бүхэн зөвхөн Олимпын алтан медалийн л төлөө байсан."

"Харин өнөөдөр би Токиогийн олимпоос хүрэл медаль хүртлээ. Финалын шатанд ялагдал хүлээснийхээ дараа би сэтгэл санааны гутралд орж хүрэл медаль авах ч хүч тэнхэлгүй болсон. Гол мөрөөдөл минь талаар болсон тул зүгээр л энэ бүхэнд буугаад өгчихмөөр санагдсан. Дотор минь хов хоосон байв. Яг тэрхэн мөчид ээжийн минь захиж хэлсэн сүүлийн үг санаанд буусан нь "Энэ медалийг ээжийнхээ төлөө аваарай" гэх үг байлаа. Энэ л үгнээс эрч хүч аван ээж аавынхаа төлөө хүрэл медаль авлаа. Үргэлж дэргэд минь байж, намайг дэмжин урагш алхахад минь хэрэгтэй ганц үгийг хэлж өгдөгт баярлалаа."

"Би одоо л алтын дайтай медалийнхаа үнэ цэнийг ухаарч байна. Эргээд харахад яг хүссэн үр дүндээ хүрч чадаагүй ч энэ л шугам дээр ирэхийн тулд хүнд хэцүү, саад бэрхшээлийг даван туулж амьдралын нэгэн түүхийг бүтээж бас медаль ч авлаа. Одоо мөрөөдөлдөө хүрэхэд минь хэн ч намайг зогсоож чадахгүй!"

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
12 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
14 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.07.28 66.181.181.224

yun surtei ym be dee

0 Хариулах