Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Охидын харцыг булааж буй усанд сэлэгч М.Дэлгэрхүүгийн тухай 12 баримт


Олимпын наадмын нээлтээс хойш сошиал медиагаар нэлээн хэдэн удаа яригдаад байгаа нэгэн залуугийн тухай баримтуудыг энд хүргэх гэж байна. Тэрээр Токио 2020 олимпд усанд сэлэлтийн төрлөөр оролцож байна.


1. М.Дэлгэрхүү 1996 оны 9 сарын 21-нд Эрдэнэт хотод төрсөн. Одоо 24 настай.

2. Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр очоод байна. 

3. Бэлтгэлээ хийх бассейн байхгүй байсан учир ханш нээгдсэн өдрөөс эхлэн Туул, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон голуудад сэлж, бэлтгэлээ хангахаас өөр аргагүй болж байжээ. Энэ тухай мэдээлэл олон ч хүнд хүрч, М.Дэлгэрхүүгийн тухай постууд хөвөрч байсан. Тэрээр голд 3 өдөр бэлтгэл хангасан гэнэ.


4. Тэр 12 жил тасралтгүй усанд сэлэлтийн спортоор хичээллэж байгаа гэнэ. Энэ хугацаандаа тэр бэлтгэл, сургуулилт болон өөрт хэрэгтэй бусад бүх зардлыг өөрөө гаргаж, тэр болгон тусламж дэмжлэг авч байгаагүй гэнэ. Сард хамгийн багадаа 300-400 мянган төгрөгийн зардал гардаг.

5. Түүний зүрх сэтгэлээрээ холбогдсон нэгэн хобби нь мотоцикл аж. 

6. Тэрээр усанд сэлэлтийн багш хийдэг гэсэн шүү. Хараад хажууд нь худлаа живэх хүсэлтэй хүмүүсийн хувьд мэдээлэл хүргэхэд тэр Orchlon Swimming Club-д бэлтгэлээ хангадаг.

7. Тэр шивээсэнд үнэхээр дуртай. Нуруу, баруун гар, цээж гээд дүүрэн шивээстэй.

8. Түүний дуртай тамирчин нь Бразилын усанд сэлэлтийн тамирчин Сезар Сьело.

9. Тэрээр Youtube дээр өөрийн хэд хэдэн влогтой.

10. Инстаграм нь одоогоор намайг нэмээд 2678 дагагчтай. Удахгүй илүү олон болох байх.

11. 2019 оны арваннэгдүгээр сард "Олон улсын хэмжээний мастер" цолоо хүртжээ.

12. Та бүхэн долоодугаар сарын 30-нд 18 цагаас түүний сэлэхийг үзээрэй!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
2
4 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
3
5 цагийн өмнө
Франк Чамизо ДБНХ-г шүүмжиллээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
1
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.07.27 180.149.93.98

шивээс хийлгэхэд учир бий чөтгөрийн нүүр шивүүлж бгаа бол нүдийг нь тагласан бвал элдэв зүйлд өртдөггүй гэдэг

0 Хариулах


Зочин 2021.07.25 192.82.91.143

3н өдөр голд бэлтгэл хангасан гэнэ үү, андуурчихсан уу

0 Хариулах


Зочин 2021.07.26 66.181.188.168

vnenshde

0 Хариулах


Зочин 2021.07.26 66.181.188.168

vnenshde

0 Хариулах