Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

FINEDU | Яг одоо БИЕ ДААН санхүүгийн боловсролоо нэмэгдүүлэх 5 АЛХАМ


Бусдаас мөнгө зээлэх, яаралтай хэрэгцээт үедээ яахаа үл мэдэх, хадгаламжгүй байх, хүссэн зүйлээ авч чадахгүй байх зэрэг санхүүгийн асуудлууд бидэнд мундахгүй. Харин та санхүүгийн боловсролоо "жаахан" л нэмэгдүүлж, сахилга баттай байхад эдгээрийг шийдэж чадна. Заавал алдаж биш, гадаад хэл сурдаг шиг л санхүүгийн боловсролдоо цаг гарган, хичээл зүтгэл, эрэл хайгуул хийхэд л хангалттай. Сургуульд заадаггүй санхүүгийн боловсролыг та өөрөө өөртөө өгч чадна. Тиймээс дараах 5 алхмыг даган, яг одоо үнэ төлбөргүйгээр санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлээрэй. 

#1 "Асуудал" яг юунд байгааг бодож үзэх, өөртөө дүгнэлт хийх

Сар бүрийн тогтмол зарлагуудаа жагсаан бичиж, орлоготойгоо харьцуулан дүгнэх зорилго бүхий төлөвлөлтийн дэвтэр, гар утасны аппликэйшн туршаад үзээрэй. Өөрт амар хялбар бөгөөд сонирхолтой байх нь чухал юм шүү. "Finance & Money" гэж хайн өөрт хэрэгтэй аппликэйшнүүдээс сонголтоо хийгээрэй. 

Голомт банкны "Миний санхүү" цэс монгол хэлээр хэрэгцээнд тань нийцэх болно.

Голомт банкны интернэт банкны “Миний санхүү” цэс Монгол хэл дээр ашиглаж болох тул таны хэрэгцээнд бүрэн нийцэх болно.

Санал болгох нийтлэл: 

Төлбөр орлогын харьцаа буюу ТОХ гэж юу вэ?

Хувийн санхүүгээ оновчтой удирдах 3 хялбар арга

#2 Санхүүгээ ухаалгаар удирдахад урам зориг өгөх кино үзэж, подкаст сонсох

Санхүүгийн эрх чөлөөг та төсөөлж байсан уу? Тогтвортой, эрсдэлгүй, аз жаргал, сэтгэл ханамжтайгаар санхүүгээ удирдан зарцуулахыг хүсдэггүй хүн үгүй. Танд үнэхээр боломжгүй мэт санагдаж байвал сонирхолтой кино, подкаст танд эрч хүч, урам зориг өгөх болно. 

Кино:

Танд бизнесийн ухаан хайрлах 10 ШИЛДЭГ кино

Подкаст

Голомт банкны мэргэжилтнүүдийн бэлтгэн хүргэж буй ЭНЭ подкастын дугааруудаас сонсоорой. Хувийн тэтгэврийн сан, ипотекийн зээл гэх мэт мэдүүштэй, хэрэгцээтэй сэдвүүд энд бий. 

#3 Санхүүгийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө, мэдээллээс суралцах 

Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тогтмол шинэ контент, зөвлөгөө мэдээллээр дүүрэн Finedu.mn сайтаас энэ бүх мэдээллийг аваарай. Голомт банкнаас хэрэгжүүлж буй энэхүү цахим хуудасны ард эдийн засаг, банк санхүүгийн салбарын судлаачид, эдийн засагчид, Голомт банкны мэргэшсэн банкирууд ажиллаж буйг дуулгахад таатай байна. 

Санал болгох нийтлэл: 

20 насандаа санхүүгээ төлөвлөх 10 зөвлөгөө

Хэрхэн хэмнэлттэйгээр шоппинг хийх вэ?

#4 Гэр бүл, хамт олон, эргэн тойрондоо санхүүгийн боловсролын ач холбогдлыг таниулах

Та ганцаар санхүүгийн сахилга бат, мэдлэгтэй байх нь хангалтгүй. Эргэн тойрондоо зөв мэдээллийг хүргэснээр бусдын нөлөөнд автах, хамтдаа хэрэгггүй зардал гаргахаас сэргийлнэ. Тиймээс өөрийн сурсан мэдсэн зүйлээ эргэн тойрондоо хуваалцахаа мартуузай. 

#5 Сэтгэл зүйгээ удирдах, өөрийгөө ойлгоход суралцах 

"Ганц л амьдарна" хэмээн бүх мөнгөө нэг дор үрчихдэг нэгэн байх уу, эсвэл ухаалгаар төлөвлөж сэтгэл ханамжтайгаар санхүүгээ удирдан зарцуулдаг нэгэн байх уу? Үүнийг та өөрөө шийднэ. Тиймээс сэтгэл зүйгээ удирдаж, хянаж сурах нь чухал юм. 

Хэрэв та төсөвлөснөөсөө илүү мөнгө үрчихээд байдаг бол хамгийн их зарлагыг дагуулдаг зарим "хортой" зуршлуудаа жагсаан бичиж, сар бүр аль нэгийг "танах дэглэм" өөртөө баримтлаарай. Мөн "хүсэл" үү, "хэрэгцээ" юу гэдгийг ялгаж, ангилах нь хэрэгцээгээ хангаад дараа нь хүслээ биелүүлэхэд тань тусална. 

Санал болгох нийтлэл: 

Мөнгөө хэмнэж сурах хялбар 10 арга

2021 онд санхүүгийн боловсролоо дээшлүүлэхэд туслах 6 ЭХ СУРВАЛЖ

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наранцэцэг 2021.11.15 202.126.89.84

Би нэгдэж байна

0 Хариулах


Наранцэцэг 2021.11.15 202.126.89.84

Би нэгдэж байна

0 Хариулах