UBLife Logo
Улс төр

Цахим дайн | АНУ удаа дараалан цахим халдлагад өртжээ

Цахим дайн | АНУ удаа дараалан цахим халдлагад өртжээ

Өнгөрөгч долоо хоногт Байдены Засгийн газар Майкрософт компанийн цахим шуудангийн програмд учирсан асар том кибер халдлагад Хятад улсыг албан ёсоор буруутгасан билээ. Тус халдлагын үр дүнд олон арван мянган аж ахуй нэгж, албан байгууллагын нууцын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан байна. Үүний хариуд АНУ, Европын холбоо, Их Британи, Австрали, Канад зэрэг орнууд НАТО-той нэгдэн Бээжингийн Төрийн аюулгүй байдлын яамыг илтэд буруутган хариуцлага нэхжээ. Харин Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч дээрх мэдэгдлийг үгүйсгэн АНУ-ыг холбоотнуудтайгаа хамтран Хятадын эсрэг хуурамч гүтгэлэг явуулж ямар ч үндэслэлгүйгээр шүүмжилж байна хэмээжээ. 

Тэгвэл энэ оны эхэнд ОХУ-ыг АНУ-д ашиглагддаг "SolarWinds" системд халдан тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон хэмээн шижиглэсэн билээ. Пуэрто Рикогийн тэрбумтан, бизнесмэн Орландо Браво нь "Solarwind Orion NPM" мониторинг програмыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд дэлхий даяар нийт 33000 байгууллага, засгийн газрын агентлагууд тус програмыг ашигладгаас 18000 нь халдлагад өртсөн болохыг мэдэгджээ. 

Майкрософт компанид үүссэн цахим халдлагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Байден "Хятад болон Оросын Засгийн газраас цахим халдлагыг санаачлаагүй ч тэд халдлагад оролцсон хүмүүсийг хамгаалж, орогнол олгож байна" гэх мэдэгдэл хийсэн нь олон шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Учир нь Хятад улсад хувийн болон нийтийн салбарын хуваагдал гэж байхгүй бөгөөд улс төрийн дэглэмийнхээ дагуу бүхий л зүйл Хятадын Коммунист Намын хараан дор явагддаг билээ. Дэлхийн тэргүүлэгч гүрний "топ" эрх мэдэлтний хувьд дээрх мэдэгдэл нь хэтэрхий сул хэмээн улс төр судлаачид үзсэн байна. Түүнчлэн олон улсад Хятадын Засгийн газрыг цахим халдлага, оюуны өмчийн хулгайн асуудалд буруутгасан мэдэгдлүүд хийгдсээр байгаа нь нэр хүнддээ онцгой анхаарал хандуулдаг тус улсын удирдлагуудад таагүй санагдах нь ойлгомжтой юм. 

"Silverado Policy Accelerator" гэх улс төрийн бодлого хэрэгжүүлэгч ашгийн бус байгууллагын дарга Дмитрий Альперович "Wall Street Journal"-д өгсөн ярилцлагадаа Майкрософтын халдлага нь ОХУ-ын "Solarwind" халдлагаас хамаагүй өргөн хүрээг хамарсан Хятадын талаас хийж байсан хамгийн ноцтой кибер халдлага болохыг хэлжээ. АНУ-ын дотоод сүлжээний нууцлалын зэрэглэлтэй үйл ажиллагаа нь Хятад болон Оросыг бодвол цахим сүлжээг илүү ихээр ашигладаг нь тэднийг аюулд учруулж буйг мөн судлаачид тэмдэглэсэн байна. Одоогийн байдлаар ойрын үед үүсээд буй цахим дайнд АНУ ямар хариу үйлдэл үзүүлэх нь тодорхойгүй байгаа юм. 

Эх сурвалж: Fox News, BBC, CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Наадам найр дөхсөнтэй холбоотой иргэдийн анхаарал суларсан үеэр төсөвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэх нь иргэдийн мэдэх эрхэд халдсан, мөн иргэдийн оролцоог үгүйсгэж байна

"Амархан" огцорлоо | Үйл явдлын өрнөлийг хүмүүс хэрхэн харж буйг илтгэх 20 пост

"Амархан" огцорлоо | Үйл явдлын өрнөлийг хүмүүс хэрхэн харж буйг илтгэх 20 пост

22 өдөр үргэлжилсэн “Огцрох амархан” жагсаал хаалтаа хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч, үйл явдлаар дүүрэн нэгэн өдөр үргэлжилж байна. Болж буй үйл явдлыг олон нийт хэрхэн харж байна вэ?