Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

WP: АНУ-ын эрэгтэй баг оролцож чадаагүй олимпод МОНГОЛ ОХИД түүх бүтээлээ


Зуны олимпын наадмын 3*3 сагсан бөмбөгийн тэмцээнд дэлхийн шилдэг 8 баг өрсөлддөг нь бусад төрлүүдтэй харьцуулахад тун цөөн тоо. Харин "Токио 2020" олимпын уг төрөлд Монгол Улсын эмэгтэй баг дэлхийд сагсан бөмбөгийн спортоор тэргүүлэгч АНУ, ОХУ, Франц, Итали, Япон, Хятад, Румын гэх 7 улсын хамт оролцсон нь түүхэн үйл явдал болсон тухай олон улсын хэвлэлүүд онцолсоор байна. 

Монголын эмэгтэй 3*3 багийн тухай "Washington Post" сайтын нийтлэлийг хүргэж байна: 

Хэдэн арваны турш монголчууд голдуу ганцаар хичээллэдэг бокс, жүдо, чөлөөт бөхийн төрлөөр олимпод хүч үзсээр ирэв. Магадгүй тус улсын нүүдэлчин ахуй, бие даасан зан заншил, өргөн дэлгэр газар нутагтай нь холбоотой болов уу. 

Харин энэ жил тэд багаараа оролцон, түүх бүтээлээ! Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн тоглогчид Токиогийн дэвжээнээ 3 сая хүн амаа төлөөлөн оролцож, улсдаа хэлж барамгүй итгэл найдварыг авчрав. Тэдний ахлагч 21 настай О.Хулан нь олимпын нээлтээр улсынхаа тугийг мандуулснаар өнгөрсөн жарны хугацаан дахь анхны эмэгтэй тугч болсон. О.Хулан "Олимпын анхны тэмцээндээ багаараа оролцсоноор бид мөрөөдлөө биелүүллээ. Улсаа төлөөлж, багийнхаа нэг хэсэг байх нь л маш том алхам" гэв.

Монголын баг өнгөрсөн лхагва гарагт буюу олимпын 5 дахь өдрөө ялалтгүйгээр тэмцээнээ өндөрлүүлсэн ч үүний цаана томоохон түүх бичигдэн үлдэж байна. Арваад жилийн өмнө Олон Улсын Сагсан бөмбөгийн Хорооноос гудамжны сагсанбөмбөгөөс үүдэлтэй 3*3 гэх шинэ төрлийн сагсан бөмбөгийн тэмцээнийг дэлхий дахинд танилцуулсан. 

Олимпод энэхүү төрлийг үүсгэн байгуулж, хөгжүүлсэн гэгддэг АНУ-ын эрэгтэйчүүдийн баг шалгарч оролцож чадаагүй бол Монголын эмэгтэй баг чадсан юм. 

Монголын багийн дасгалжуулагч С.Тулга "Бидэнд бокс, чөлөөт бөхийн дэлхийн аварга хэдийн бий. Харин одоо монголчууд "Сагсанбөмбөгөөр яагаад авч болохгүй гэж?" гэж итгэх үлдлээ" хэмээлээ.

О.Хулан нь дөрвөн жилийн өмнөөс сагсанбөмбөгөөр хичээллэж эхэлжээ. Тэр дэлхий дахинд сагсанбөмбөгийг таниулсан NBA-г багаасаа үзэж өссөн нэгэн. Түүний ах үндэсний шигшээ багтаа тоглодог бөгөөд энэ тухай О.Хулан "Ахыгаа юу ч хийсэн дууриамаар санагддаг дүү нар байдаг даа. Би тэдний нэг. Олимпод оролцоно гэдэг маш хэтийн мөрөөдөл. Хүршгүй мэт. Олимпод оролцох тухай бодож ч явсангүй. Би чинь бараг олимп үзэж ч үзээгүй шүү дээ" гэсэн юм. 

Харин өдгөө О.Хулан мөрөөдөлдөө хүрчээ. Монголын эрэгтэй сагсан бөмбөгийн баг ч дэлхийд болон Ази тивд өндөр чансаатай үнэлэгдэж байна.

"Сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд 3-4 жилийн дотор амжилт гаргахыг бараг л боломжгүй хэмээн үздэг. Гэхдээ бид үүнийг хийж байна. Суралцсаар байна. Цаашид 24, 28, 32 настайдаа бүр ч илүү амжилт гарган олимпод оролцох болно" гэж тэд хэлсэн юм.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
2 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
3 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.