Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Симона Байлс: Би зүгээр л өмнөх шигээ өөртөө итгэлтэй биш байна


АНУ-ын гимнастикийн супер од Симона Байлс сэтгэл зүйн асуудлаасаа болоод олимпын наадмаас нэрээ татлаа. Риогийн олимпоос дөрвөн алтан медаль хүртсэн түүнийг Токиогийн олимпод ч бас мөн адил амжилт үзүүлнэ гэдэгт хүмүүс итгэлтэй байв. Гэвч тэрээр сэтгэл зүйн асуудалтай байгаагаа олон нийтэд мэдэгдэж, Токио дахь сурвалжлагчдад хандан "Би зүгээр л өмнөх шигээ өөртөө итгэж чадахгүй байна. Гимнастик хийх гэхээр л сандраад, сайхан мэдрэмж төрөхөө ч больсон" гэжээ.

Гимнастикаар хичээллэх үед бэртэж гэмтэх магадлал бусад спортыг бодвол харьцангуй өндөр байдаг. Бие бялдрын хувьд маш их ачаалал авахын зэрэгцээ, багахан буруу хөдөлгөөнөөс болж унаж бэртдэг аюул нь тамирчдын сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг байна. Тэмцээний үеэр ганцхан л төгс хөдөлгөөн хийхийн тулд бэлтгэл дээрээ хэдэн мянган удаа бүтэлгүйтэж, унаж бэртэн, алдчих вий гэсэн айдастай нүүр тулдаг ажээ. 

Симона Байлс энэ удаагийн олимпын наадмыг орхиж буй нь зүрх зориггүй эсвэл сэтгэлээр унан, гуньж гутарсан гэсэн үг биш юм. Харин гимнастик хийх үеийн сэтгэл зүйн тогтворгүй байдал нь түүний бие физиологид нөлөөлж, үүсгэж болзошгүй эрсдлээс тэр сэргийлж буй ажээ. Жишээ нь Байлс өглөөний бэлтгэлийн үеэр өмнө нь хэдэн мянган удаа давтсан агаар дээр эргэлдэх хөдөлгөөнөө хийх гэтэл бие нь хөшиж газар мөргөжээ. Энэхүү үзэгдлийг гимнастикчид "twisties" гэж нэрлэдэг ба гэнэтхэн л агаар дээр юу болоод байгааг мэдэхээ байж, бие нь ч хүссэнээр нь хөдөлж өгдөггүй байна. Айдас болон сэтгэл зүйн байдлаас үүсэх "twisties" үзэгдлээс болж олон тамирчид хүндхэн бэртэл авч байсан удаатай юм.

Гимнастикчид агаар дээр эргэлдэхдээ, нүдээрээ хаана юу болж байгааг харахаас илүүтэй бүх зүйлийг бие болон сэтгэлээрээ мэдэрч гүйцэтгэдэг байна. Энэхүү чадварыг "агаарын мэдрэмж" гэж нэрлэдэг ба Байлсын хувьд агаарт төөрөх нь тун ховор, тэр гайхалтай агаарын мэдрэмжтэй гэж дасгалжуулагч асан Эйми Бурман хэлсэн байна. Тэд нэгэнт агаар дээр төөрч эхэлсэн бол хэр удаан энэ айдас үргэлжлэх нь тодорхойгүй байдаг байна. Тиймээс ч Байлсын олимпоос завсарлах шийдвэр гаргасан нь сэтгэл санаа болон цаашдын спортын замналд нь нөлөөлөх маш чухал шийдвэр юм. 

Урьдын цагт улс орноо төлөөлж буй тамирчид бэртэл гэмтэл авсан ч тэмцээнээ дуусгах ёстой гэсэн үзэл санаа нэгэнт хоцрогджээ. Тэд олон нийтээс ирэх итгэл найдвар, дарамт шахалтыг үл тоон өөрсдийн бие бялдар, сэтгэл санааг нэн тэргүүнд тавих хэрэгтэйн нэгэн жишээ нь Симона Байлс болж үлдлээ. Мөн АНУ-ын Гимнастикийн холбоо түүний эл шийдвэрийг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. 


Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
2 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
2 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.