Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жилийн хамгийн тод солирын бороо тохиох гэж байна


Эртний Грекийн домогт Персей нь Зевс бурхан болон мөнх бус Данае нарын хүү гэж гардаг. Үүнээс уламжлан Персейдийн солир болох үеэр Зевс бурхан Персейгийн ээж Данае дээр очсон үеэ дурсан санаж буй хэмээн үздэг ажээ.

Жил бүрийн 8 дугаар сарын 10-наас 20-ны хооронд "109P/Свифт-Таттл" сүүлт од дэлхийн тойрог замыг дайран өнгөрөхөд Персей орд дахь солирын урсгал бидэнд харагддаг. Сүүлт од гэдэг нь нарыг тойрч буй хэврэгдүү тоосонцроос бүтсэн биет бөгөөд нарыг тойрох замдаа үлдээсэн жижиг биетүүд нь дэлхийн агаар мандалд нэвтэрч солирын бороог үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл 150 мянган км/цаг -аас их хурдтайгаар урсаж буй сүүлт одны бөөмсүүд дэлхийн агаар мандалд нэвтэрч, тэндээ шатаж буй нь бидэнд од харвах үзэгдэл болж харагддаг ажээ. 

Энэ жилийн Персейдийн солирын үеэр хавирган сар гарах тул од харвах үзэгдэл илүү тод харагдах бөгөөд солирын борооны оргил үе нь 8 дугаар сарын 11-нээс 13-ны хооронд тохиож байна. Та энэ үеэр хотоос гарч, гэрлийн бохирдлоос хол газарт очвол нэг цагийн дотор 60 хүртэлх од харвах үзэгдлийг ажиглах боломжтой. Дэлхийн өнцөг булан бүрд Персейдийн солир хэрхэн харагддаг болохыг дараах гэрэл зургуудаас харна уу.

Та Персейдийн солирын бороог ажиглахыг хүсвэл "Dark Sky Mongolia"-гийн зүгээс хоёр ээлжийн солирын борооны аялал зохион байгуулж буйг дуулгахад таатай байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.10.07
Органик катализын аргыг нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэв
2
2021.08.25
Цаг агаар: Ирэх долоо хоногт намрын налгар өдрүүд үргэлжилнэ
3
2021.08.23
Он гарсаар 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 261 удаа бүртгэгджээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.