Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Аялж зугаалахдаа огтхон ч орхиж болохгүй 8 зүйл


Та бүхэн найз нөхөд, хамт олноороо одоо л нэг амжаад салхинд гарахаар зэхэж байна уу? Тэгвэл үүнийг битгий мартаарай!


1. Майхан

Сүүлийн үед палатка, майхны сонголт тун өргөн болжээ. Сонголт их байх тусам ямар майхан авах вэ гэсэн эргэлзээ улам их төрнө. Хамгийн гол нь ус нэвтэрдэггүй майхан байх хэрэгтэй. Хоёр давхар байвал бороо салхинаас хамгаалж, агааржуулалт сайн байдаг. Урт замын аялалд явах бол аяллын жижигхэн майхан сонгоорой.


2. Газрын зураг, луужин, GPS

Төөрч, будлих явдал бишгүй нэг тохиолдоно. Гэтэл хэнд нь ч луужин байхгүй бол яах вэ? Тиймээс та тохиолдож болох хамгийн муу үр дагаврыг тооцоолж, газрын зураг, луужин сэлтийг заавал авч яваарай. Мөн явсан газар болгоноо тэмдэглэж, хүмүүсээс замаа сайн асууж байх хэрэгтэй шүү.

3. Дулаан өмд, цамц болон бүтээлэг  


Та зузаан хувцас, ээлжийн оймс заавал авч яваарай. Орой болон үүрээр цаг агаарын хэм хасах градус руу ордог. Бас хувцас муухай болох, урагдах гээд олон ч асуудал бий. Голын усанд унах, бороо хувингаар цутгах гээд олон ч зүйл тохиолдоно. Ээлжийн хувцсыг хэзээ ч мартаж болохгүй.

4. Зургийн аппарат

Утсаар зураг авахад бас болно л доо. Гэхдээ мэргэжлийн, сайн аппараттай бол та бараг л аян замын тэмдэглэл хийгээд ирэх боломжтой. Таны замд янз бүрийн л зүйл дайралдах болно. Ховор, гайхалтай амьтантай ч таарах юм билүү? Ядаж л гол, нар жаргах сайхан мөч, найзуудын инээдтэй, хөгжилтэй мөч гээд буулгаж авах нандин хором өчнөөн.

5. Хөгжөөнт тоглоом, дуу хуур

Аялалд гарна гэхээр хүмүүс хэзээ ч уйдахгүй юм шиг санадаг. Гэхдээ үнэндээ сул чөлөөтэй цаг ямар их гээч? Хөзөр, даалуу, янз бүрийн хөлөгт тоглоом, гитар, янзын гоё дуунуудтай кассет, CD-г мартаж үл болно. Замд хүссэн дуугаа сонсоод, дуулаад явахад ямар сайхан гээч.

6. Хивсэнцэр, бүтээлэг

Хөдөө хээр хивсэнцэр тун хэрэгтэй. Учир нь зузаан тул унтах, хэвтэж амрахад газрын чулуу нухахгүй. Мөн хөнгөхөн тул ачаандаа баглаад аваад явчих боломжтой. Дээд хэсгийг нь эргүүлэхэд дэр ч хэрэггүй болно.

7. Эмийн сан

Аялалд явахад бүрэн бүтэн том эмийн сан шаардлагагүй. Харин шархны лент, өвчин намдаагч, ойр зуурын эмтэй авсаархан аптек аминд орох үе гарна. Ялангуяа гэдэсний эм, боолт хэрэгтэй шүү. Цүнхэнд багтах жижигхэн хэмжээний байхад болно.

8. Шумуулны тос, нарны тос, нүүрний будаг...

Шумуулны хоол болох гээгүй бол эсвэл наранд түлэгдэхийг хүсэхгүй бол заавал тос авч яваарай. Та дараа нь үнэхээр харамсаж мэднэ.

9. Олон үйлдэлт хутга, авсаархан газан плитка болон аяны хоолны саваа бүү март 

Олон үйлдэлт хутга ямар ч үед хэрэг болно. Бас мэдээж газ, плитка, жижигхэн авсаархан хоолны сваыг мартаж болохгүй шүү.

Хамгийн их уншилттай
1
2023.05.09
Оросын уран гулгагчид Монголд дэлгүүр хэсэж буй зургаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ
2
2023.05.15
"Яг түүн шиг" нэвтрүүлгийн оролцогчид яг үнэндээ хэнтэй адилхан байсан бэ?
3
2023.05.23
Каннын эргэн тойронд: Женни, "цустай" даашинз, "Dua Lipa"-ийн шинэ амраг
холбоотой мэдээ
1
2023.04.24
Хамгийн бага зардлаар аялж болох хамгийн үзэсгэлэнтэй 30 газар
2
2023.04.11
Энэ жил анх удаа аялалд гарах гэж буй хүмүүст өгөх 12 зөвлөгөө
3
2023.03.10
Дотор хүн | Xолын аяллаас торж үлдсэн мэдрэмжүүд
санал болгох
1
Уржигдар
Солонгосын алдартнуудын оролцсон "Couriers in Mongolia" нэвтрүүлэг цацагдана
2
Уржигдар
Ako's review | Шинэ эриний Эдип
3
Уржигдар
2023 оны Каннын наадмаас заавал үзэх шилдэг 12 кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.