Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee


Киноноос л харж байсан анир чимээгүй хот, өнөө ажилладгаараа ажиллаж л асан газруудын хаалга хаалттай байхыг ямар удаан харав даа. Амьдрал үргэлжилсээр, зовлон жаргал ээлжилсээр бид урьдын адил гадуур хооллож, кофе уун амттайхан амьдрах боломж, нөхцөл ингэж нэг юм бүрдлээ. Амралтын өдрөө өглөөний цайны болзоогоор эхлүүлэх гэж буй хүмүүс хэр их байгаа бол? Хэрэв та тэдний нэг бол бид танд энгийн хэрнээ амттай зүйлсээр баялаг нэгэн шинэ газрыг санал болгоё. 

Ингээд бидний ээлжит Ширээн дээр булан маань бэлэн боллоо. Эзгүй хот, хаалттай хаалганууд энэ хүрээд үүрд өндөрлөөсэй хэмээн хүсэж энэхүү дугаараа бэлтгэлээ. 

Байршил

Цэцэг төвийн замын эсрэг талд. Хуучин Ариг банкны чанх хойно. Хаашаа ч төөрөх эрхгүй болтол тань зааж өглөө шүү кк. 

Уур амьсгал

Өглөөний цайны цагаар орсон болоод ч тэрүү тэндхийн уур амьсгал шинэхэн ургасан цэцэг, ногоо шиг санагдана. Магадгүй будаг нь хатаад удаагүйдээ ч тэр байх. Цонхоор нь тусах нарны туяа ч тэр. Нүд, сэтгэл сэрээж байлаа. 

Ая тух

Цонхны дэргэд, зааланд, жижигхэн буланд, VIP өрөөнд бүр гадаа нь ч суух боломжтой болохоор та өөрийнхөө дотоод мэдрэмжинд нийцэх газраа л зөв олоод суучихвал авсан зүйлээ амтархан идэж, уух ая тух тэнд дүүрэн санагдсан шүү. 






Хана бүрийнх нь зураг дизайн тэс ондоо мэдрэмжүүд холин солин өгч байлаа. Нэг хана нь хоолны газар шиг бол нөгөө хана нь иогийн танхим шиг харин бүүр нөгөө хана нь уран зургийн урлан шиг. Хана бүр өөр, хэтэрхий өөр. 

Хөгжмийн сонголт 

Жазз хөгжмийн цомирлог. Жазз дундаа хөгжилтэй жазз дуунууд эгшиглэнэ. Нэг тийм хэмнэллэг, эрч хүч сэлбэм. 

Онцлох бүтээгдэхүүнүүд

Дөнгөж нээгдэж байхдаа зөвхөн кофегоор үйлчилдэг байсан ч төд удалгүй үндсэн хоолнууд нь гарч эхэлсэн юм. Эндхийн шаржигнуур тахиатай бургерт миний зүрх сэтгэл "сэрээдүүлэх" шиг болсон удаатай. 

Харин өнгөрсөн лхагва гарагаас өглөөний цайны менютэй болж Sizzle 51-рүү шинээр жим гаргагч үйлчлүүлэгчдээ баярлуулах болжээ. Өглөөний цайны меню одоохондоо таван нэр төрөл хэдий ч цаашдаа нэмэх, сайжруулах журмаар ажиллана гэсэн шүү. Миний сонгож идсэн нь Avocado Toast. Өглөөний цайндаа хүндхэн зүйл идэх дуртай хүмүүст гарцаагүй таалагдана. Хэт шарагдаагүй бэкон, нас биед хүрч гүйцсэн авокадо, шинэхэн ногооны салад зэрэг нь илүү ч үгүй, дутуу ч үгүй зохицжээ. Ногооны саладандаа самар, үзэм нэмсэн нь баялаг. Тэгээд би энэ нэг таваг өглөөний цайнд хүний биед хэрэгтэй бүхий л амин дэм багтсан байгааг нь үнэлж "Эрч хүч" хэмээн нэр өгмөөр санагдав. 





Газар газрын өглөөний цай тус тусын онцлогтой шүү дээ. Sizzle 51-ийн хувьд уух зүйл нь онцлог болох болов уу гэж бодож байна. Анх удаа калпис эйд ууж үзлээ. Өглөө бүр ногооны смүүти ууж дөнгөдөггүй ч хааяа нэг энэхүү өнгөлөг ундааг авч уухад эрүүл бас амттай санагдсан. Халуун өдрийг хамгийн сайхан сэрүүцүүлэх ундаа байна лээ. 

Магтах зүйлс

Суух гэж буй ширээг минь ариутгагч цацан арчиж өгсөн нь сэтгэлд амар амгаланг авчирлаа. Хэзээ арчсан нь мэдэгдэхгүй ширээн дээр суусан бол ингэтлээ тухалж чадахгүй ч байсан юм билүү.

Зөөгчдийн "царай"

Гэнэн, хөөрхөн, дуулгавартай.

Instagram-д зураг хийхэд хэр тохиромжтой вэ?

Ханын зураг, цонхны суудлыг ашиглаж зураг авахад тохиромжтой. 

Үйлчлүүлэхээс өөр юу хийх боломжтой вэ?

Өөрөө өөртэйгөө болзох үе бишгүй л гардаг. Гэвч тэр үед хаашаа орох уу, хаана суух уу гээд өчнөөн асуулттай тулгардаг. Надад бол эндхийн цонхон талын суудал дээр нь ганцаараа сууж ном уншихад эсвэл кино үзэхэд тохиромжтой санагдсан. 

Инстаграм: Sizzle51st

Фэйсбүүк: Sizzle 51 Casual Dining & Coffee


Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
3
2020.09.07
Ширээн дээр | Нью-Йорк маягийн пиццаг Улаанбаатарт амтлах боломж
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Uilchluulegch 2021.08.09 202.131.225.222

Aimaar ylaatai

0 Хариулах