Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүний эрхийн тэмцэгчид Бээжинд өвлийн олимп болохыг эсэргүүцэж байна


Токиогийн зуны олимп өндөрлөхтэй зэрэгцэн олон улсын хүний эрхийн тэмцэгчид Шинжаан дахь уйгаруудын эрх зөрчигдөж буй явдал, Түвд болон Хонконг дахь улс төрийн дарангуйллыг эсэргүүцэн Бээжин хотод зохиогдох 2022 оны өвлийн олимпыг цуцлах эсвэл зохион байгуулагч улсыг солихыг шаардан, эсэргүүцэл илэрхийлж эхэллээ. Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд тамирчдыг олимпод оролцохоос нэрээ татахыг мөн уриалж байгаа юм. Ийнхүү эсэргүүцэлтэй тулгарсан нь даян дэлхийн эв найрамдлын бэлгэдэл болсон тус наадмын үндсэн зорилготой зөрчилдөж буй гэдэг утгаараа ОУОХ-нд асуудал дагуулж болзошгүй байна. 

"Human Rights Watch" хүний эрхийн байгууллагын тэргүүн Минки Ворден өнгөрсөн баасан гарагт болсон цахим хэлэлцүүлгийн үеэр 2008 оны Бээжингийн зуны олимпоос хойш Хятад дахь хүний эрхийн нөхцөл байдал улам бүр дордсоор байгааг хэлжээ. 

Тухайн үед олимпын энх тайвны нөлөөлөл нь коммунист дэглэмтэй улсын хүний эрх болон хэвлэлийн эрх чөлөөний асуудалд эерэг үр дагавар авч ирнэ хэмээн итгэж байсан ч ийнхүү 13 жилийн дараа бүх зүйл эсрэгээрээ эргэж буйд харамсаж байна хэмээж. 

Одоогийн байдлаар 180 гаруй хүний эрхийн бүлгэмүүд Хятад дахь өвлийн олимпыг эсэргүүцэхэд нэгдээд байна. Энэ уриалгыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси хүлээн авч, дэмжиж буйгаа илэрхийлжээ. Европын холбоо, АНУ, Канад зэрэг орнууд тус хөдөлгөөнийг дэмжиж байгаа боловч Хятадад хандсан улс төрийн мэдэгдэл хийгээгүй байна. Жил хагасын дараа болох өвлийн олимп нь ийнхүү 1936 онд нацист Германд болсон Берлиний олимпоос хойших хамгийн асуудал дагуулсан наадам болох магадлалтай байна. Харин Хятад улсын зүгээс хүний эрхтэй холбоотой бүх төрлийн шүүмжлэлийг үгүйсгэсээр байгаа юм.


Эх сурвалж: The Conversation 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
4 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.