Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Дургүй ажлаасаа гарч, амьдралаа өөрчилсөн 13 ТҮҮХ


Ажилдаа дургүй, төвөгшөөн хийж буй хүнийг нэг хараад л мэдэж болохоор... Үнэхээр дургүй, үзэл бодлоос нь хол зөрсөн ажлыг удаан хугацаанд хийх нь сэтгэл зүй, бие махбодод сөргөөр нөлөөлдөг. Харин дараах хүмүүс хэрхэн зоригтой бөгөөд зөв шийдвэр гаргаж, амьдралаа өөрчилсөн бол? 

#1 "Цар тахлын хатуу дэглэмтэй үед би бүх хүчээ дайчлан, илүү цагаар ажилласан. Дарга маань надад хуулийн дагуу нэмэлт цалин өгнө гэж хэлсэн ч яг цалин буухын өмнө өдөр "Бүтээмж муудсан" гэх шалтгаанаар цалинг маань нэмэх байтугай хасчихсан. Тиймээс би гарчихсан. Цалингүй, ажилгүй ч гэсэн сар сайхан амарсны дараагаар шинэ ажилд ороод хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх үнэхээр сайхан байна. Чамайг хүндэлдэггүй газар хэзээ ч битгий ажиллаарай" 

#2 "Аав шиг дотно өвөө минь нас барлаа. Хэд хоног ажлаасаа чөлөө авч, оршуулах ёслолд оролцох болов. Гэтэл чанх урд нас нөгчсөн өвөө минь нойрсож байхад, ажлаас байн байн залгаж, хэн хүнгүй "Яагаад ажилдаа ирэхгүй байна?" гэхчлэн загнаж уцаарласан. Даргадаа хэлсэн байхад бусдад огт дуулгаагүй байсан. Тэгээд л би ийм хүнлэг бус удирдлагатай газар надад хэрэггүй ойлгосон"

#3 "Би дэлгүүрт кассчин хийдэг. Нэг өдөр ахимаг насны үйлчлүүлэгчээс бонус карттай эсэх, картгүй бол шинээр нээлгэх эсэхийг нь асуув. (Бид үйлчлүүлэгч бүрээс асуух үүрэгтэй юм л даа). Тэгтэл тэр эмэгтэй гар занган, нээлгэхээс татгалзсан. Гэтэл менежер надруу ирээд "Наадах чинь хэлгүй хүн байна. Юу гээд ч хамаагүй нээж өгөх ёстой байсан юм. Харваас эргүү амьтан, юм ойлгохгүй байгаа биз дээ?" гэсэн. Энэ үгийг нь сонсоод би шуудхан л кассын дэвтрээ гар дээр нь тавьсан юм даа. Тэр өнөөдөр түүнийг, маргааш намайг доромжлох ч юм билүү?"

#4 "Сүши ресторанд ажилладаг байхад манайх нууц менютэй байж л дээ. Гэхдээ надад хэн ч үүнийг нь хэлээгүй байв. Гэтэл нэг өдөр захирал зочидтой хамт сууж байгаад надаас авчирч өгөхийг шаардлаа. Би үнэхээр мэдэхгүйгээ хэлтэл өөдөөс хашхичиж зандарсан. Мөн муухайгаар хараасан. Би шуудхан л хормогчоо тайлаад, цүнхээ аван эелдэг гэгч нь гарч одсон юм даа"

#5 "Би үйлдвэрийн дамжлагын шатанд бүх хүчээ дайчлан ажилладаг байлаа. Эхэндээ хэцүү байсан ч бага багаар дадсаар, хамгийн хурдан, хамгийн дадамгай нь болсон байв. Менежер намайг дуудаад бүр ч илүү хурдан ажиллахыг даалгав. Би бүр ч илүү хичээж, бусдаасаа бараг 2 дахин хурдан дуусдаг болов. Нэг удаа гар янгинаж өвдөөд яг л бусадтайгаа ижил хугацаанд ажиллав. Гэтэл менежер намайг "залхуу хойрго амьтан" гэж дуудсан. Би үнэхээр гайхаж, балмагдсан. Тэр өдрийн ажлаа ном ёсоор нь дуусгаад, сайхан цэвэрлээд л, ахин хэзээ ч эргэн очоогүй"

#6 "Даргаасаа цалингаа нэмүүлж болох эсэхийг асуухад тэр зөвшөөрлөө. Гэтэл маргааш нь туслах нь ирээд "Ахиад хэдэн жил ажиллаад ахин асуугаарай" гэсэн. Би бүтэн 10 жил ажилласан шүү дээ. Ахин юуг хүлээх вэ? Тэгээд л би гарсан. Өсөлт дэвшилгүй, харамч байгууллагад хэтэрхий удсандаа харамссан"

#7 "Хүнсний дэлгүүрт оройн ээлжид ажилладаг байхад нэг шөнө хоёр залуу над өөд хутга тулган, дэлгүүрийг дээрэмдсэн. Тэд намайг ална, дэлгүүрийг шатаана хэмээн сүрдүүлж байв. Би амь мултраад шуудхан л утсаа гарган цагдаа дуудсан. Цагдаа дээр мэдүүлэг өгч байхад захирал ирээд надад юу гэсэн гээч? "Ажлын байран дээрээ утсаа оролдож болохгүй. Чи хариуцлага алдлаа". Миний хөх инээд хүрч, ахин түүнтэй холбогдоогүй"

#8 "Пицца хүргэлтээр ажилладаг байхдаа бүлэг этгээдүүд дээрэмдүүлчихэв. Айж, уйлж, яадгаа алдчихсан ажил дээрээ ирэв. Менежер надаас өвдөж, гэмтсэн эсэхийг асуусан. Би хариуд нь "Гэмтээгүй. Гэхдээ утас, бүх мөнгөө алдчихлаа. Цагдаа дуудъя" гэсэн. Гэтэл тэр "Тийм цаг байхгүй. Дараагийн хүргэлтээ ав" гэсэн дээ...

#9 "Ажилд ороод, солгой гараараа албан мэдээ бичиж суухад захирал намайг жигшин харсан. Нэг удаа бүр гарыг маань түлхсэн. Иймхэн зүйлээр ялгаварлан гадуурхаж байгаа нэгэн хүний эрхийн тухай юу мэднэ гэж?"

#10 "Оюутан байхдаа дэлгүүрт цагийн ажил хийж, цагийн 2000 төгрөг авдаг байв. Нэг өдөр дарга дуудаад одоо байгаагаасаа 2 дахин хурдан ажиллахгүй бол цалинг маань 1000 төгрөг болгоно гэсэн. Би бүх хүчээрээ л ажилладаг шүү дээ. Тэгээд "Энд үйл тамаа үзэж байхаар 2000-гүй амьдарсан нь дээр байлгүй" гэж хэлээд л гарсан даа. 

#11 "Ажилд ороод удалгүй ажлын уур амьсгалдаа дургүйлхэж эхэлсэн. Бүгд нэгэндээ муухай хандаж, уурлаж, бухимдаад л ... үнэхээр хэцүү. Сарын дараа л гэхэд би эхнэр хүүхэд рүүгээ уурлаж орилдог "тэдний нэг" болсон байв. Зөв цагтаа үүнийгээ анзаарч, ажлаасаа гарсандаа одоо ч баярладаг. Бүтэн 10 жилийн дараа ухаарсан бол яана?

#12 "Системийн алдаанаас болоод бүтэн өдөржин хийсэн ажил зүгээр л алга болчихсон. Гэтэл бүгд л миний буруу гэцгээж байв. Систем гацах эсэх нь миний хариуцлагын асуудал биш байтал шүү!" 

#13 "Дарга нарын төрсөн өдөр, удирдах албан тушаалтны тэмдэглэлт баяр болоход бүгд л хөл алдацгаадаг. Би бол цэвэрлэгч, үйлчлэгч нарын ч төрсөн өдрийг сайхан тэмдэглэж, бялуу бэлэглэхийг хүсдэг. Тэгээд л ажлаасаа гарч, өөрийн хүсдэг ажлын байраа өөрөө бий болгосон доо. Одоо би ажилдаа үнэхээр хайртай" 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
17 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.08.12 64.119.23.165

Яг Монголчуудад тохиолдсон бодит явдлууд уу эсвэл орчуулгын нийтлэл үү? Яг ийм бодит түүхүүд уншмаар байна

0 Хариулах


Зочин 2021.08.12 150.129.142.241

Нийгэмд үл бүтэх газар, хүмүүс зөндөө л байдаг. Тэглээ гээд баахан бүтэлгүй юм хэвлэх чинь зөв үлгэр үзүүлэх нийтлэл биш байна

2 Хариулах


Зочин 2021.08.12 66.181.187.185

үнэхээр дургүй бол гарах л хэрэгтэйшд тэвчээд гүрийгэж байгаам шиг сонин гар вэ

0 Хариулах