Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хэрхэн энтрепренер болох вэ? | Тэдний даван туулдаг 5 хүндхэн сорилт


Энтрепренер болж, амжилттай яваа хүмүүс бизнесийн ертөнцөд олон ч тэд цөөнгүй бэрхшээл, сорилт туулсан байдаг нь нууц биш. Өнөөгийн хэт өрсөлдөөнтэй зах зээлд бизнесийн шинэ санаа олж нээн, түүнийгээ ажил болгож, бизнесээ хөл дээр нь босгоход энтрепренер хүнд сэтгэлгээний зөв чиг баримжаа, бизнес маркетингийн мэдлэг маш чухал. Энэ салбарт хөл тавихаар зорьж буй залуу, туршлага багатай бизнесмэнүүд, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан энтрепренер хүнд учирдаг 5 сорилтыг танилцуулъя.


 Нэг. Гарааны хөрөнгө бүрдүүлэх

Энэ бол гарцаагүй бүх энтрепренерүүдийн нэн түрүүн туулдаг бэрхшээл. Маркетингийн зардал, үйл ажиллагааны зардал гээд байгаа жаахан мөнгө чинь талийж өгнө. Жижиг бизнес эхлүүлж буй бол түүнийгээ тордож, урсгал зардлаа тогтмол төлөхийн тулд мөнгөн урсгалаа таслахгүй байх гэж бас л мачийна шүү дээ. Энэ бэрхшээлийг аль болох хөнгөн давахын тулд сайтар төлөвлөх, мөнгөний тухай ойлголт мэдлэгтэй байх шаардлагатай. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн мэдлэг туршлагыг заавал сонсож, судлаарай.

Хоёр. Бүх зүйлд өөрөө гар бие оролцох шаардлагатай

Шинэхэн энтрепренерүүд бүхнийг өөрөө хийх шаардлагатай тулгардаг. Байгууллагын аахар шаахар ажилд хүртэл оролцохоос авахуулаад шийдвэр гаргах бүхий л асуудал өөрийн толгой дээр л бууна. Ингэснээр олон зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй болж, зарим чухал зүйлсээ мартаж орхих нь ч бий. Ийм бэрхшээлийг тойрч гарахын тулд аль ажилд өөрөө оролцохгүй, бусдын дэмжлэг, мэргэжлийн хүний зөвлөгөөг авах ёстой вэ гэдгээ мэдэрдэг байх хэрэгтэй. Туршлагатай хүмүүс л үүнийг хэлж өгнө дөө. 

Гурав. Цаг наргүй, бүхнээ зориулж ажиллах

Та өмнө нь хэн нэгний удирдлаганд ажилладаг байсан бол тэр үед ажил амралтаа зааглах бүрэн боломжтой байснаа одоо ойлгоно. Өөрийн гэсэн бизнес эхлүүлж буй хүмүүст хэдэн жилдээ л амралт чөлөөт цаг олдохгүй болов уу. Гэхдээ санаа зоволтгүй дээ, хүн бүхэн үүнийг туулдаг. Ингэж хичээн ажилласны эцэст л амжилт, үр ашиг гарч эхэлдэг юм. Нөгөөтэйгүүр сэтгэл зүйн хувьд эрсдэлд бэлэн байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс хэдхэн сарын дотор л үр дүн гарах мэт бодож, хүссэн үр дүн нь хараахан гарч эхлээгүй байхад шантрах хандлагатай байдаг. Та тэдний нэг болохыг хүсэхгүй байвал мэргэжлийн хүмүүс, багш нарын зөвлөгөө, сургалтыг заавал дага. 

Хэрэв та эдгээр ур чадваруудыг суралцан, амжилттай энтрепренер болохыг хүсвэл НомЭра дээд сургуульд хандаарай. Бизнесийн удирдлагын хөтөлбөрөө Энтерпренер буюу гарааны бизнесийн багц практик хичээлтэй хослуулсан анхны сургууль бөгөөд онолын суурь мэдлэг олгож, туршилтын гарааны бизнес үүсгэх, бойжуулах, дэмжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжоор хангана. Та энд томоохон компаниудын бодит баримт, туршлагаар батлагдсан мэдлэг, ур чадварыг хуримтлуулах болно. Амжилт хүсье. 

Дөрөв. Өөртөө эргэлзэх

Энтрепренерүүдийн амьдрал эхэн үедээ тийм ч атаархаад байхаар жаргалтай биш шүү гэдгийг хэлье. Жаахан зүйл буруудахад л урам зориг мохож, замын дундаас буцмаар санагдана. Бизнесийн өсөлт, үр ашиг төлөвлөсөн хугацаандаа гарахгүй байх ахуйд л бууж өгмөөр болно. Би чадахгүй юм байна, энэ миний хийх ажил биш байж гэх эргэлзээ өдөр шөнөгүй ээрнэ. Хамаг л байдгаа зориулж энэ хүрчихээд бууж өгөхгүйн тулд та стратегийн мэдлэгтэй, хэцүү үед дэмжлэг авч болохуйц хандах хүнтэй, зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй юм. Харин энэ бүхнийг сургууль танд зааж өгнө.

Тав. Мэргэжлийн сэтгэлгээгээр дутагдах

Энэ бол олон олон энтрепренерүүд эхэлсэн ажлаа дуусгаж чадалгүй орхисон хамгийн том шалтгаан. Мэргэжлийн сэтгэлгээ гэдэг бол бизнесийн түлхүүр. Ихэнх залуу энтрепренерүүд нээлттэй сэтгэж чадахгүйгээс болоод тухтай бүсдээ үлдэж, өөрсдийгөө тойруулан хана хэрэм барьчихдаг. Жаахан бэрхшээл тулгарахад боломжгүй юм байна хэмээн хүлээж авдаг. Тэгэхээр сэтгэн бодох арга барилаа өөрчилж, ямар ч боломжгүй мэт санагдсан зүйлийг боломжтой болгож хардаг болтлоо суралцах ёстой. Амжилт тэндээс л эхэлдэг. Тархиа тийн ажилуулж сурахад тань зөвхөн мэргэжлийн хүмүүс л тусалж чадна. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.