1. Дуучин Б.Сарантуяа Монголын рок попын ертөнцөд тасралтгүй 30 жил уран бүтээлээ туурвиж, сонсогч олны сэтгэлийг уярааж байна.
2. 1999 онд “Зууны мэдээ” сониноос уншигчдын санал асуулгаар салбар бүрээс нэг хүн сонгож “XX зууны манлай” хэмээн өргөмжилсөн билээ. “Эстрадын дуучин” төрөлд Б.Сарантуяа шалгарч, үүнээс хойш “Зууны манлай дуучин” гэх тодотгол түүний салшгүй хэсэг болсон.
3. Тэр 1993 оноос 2012 оны хооронд “Зүүдний говь”, “Инээмтгий хүн”, “Аргагүй амраг”, “Шинэ жилийн аялгуу”, “Хайрын бэлэг”, “Сэтгэлийн есөн цацал” зэрэг нийт 14 бие даасан цомог гаргажээ.
4. Дуучин Сараа жил бүр төрсөн өдрөөрөө уламжлал болгон уран бүтээлийн тоглолт хийдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Харин түүний 30 жилийн ойн тоглолт ирэх есдүгээр сард болох юм байна.
5. Дуучин Сараа үргэлж хэвлэл мэдээллийн хэрэгслийн “гол бай” байсаар ирсэн.
6. Түүний фэнүүд нэгдэн “Б.Сарантуяагийн фэнүүд” нэртэй фэйсбүүк групп үүсгэн байгуулжээ. Тус групп одоогийн байдлаар (2016 оны дөрөвдүгээр сар) 83 мянга гаруй гишүүнтэй байна. Харин түүний фэйсбүүк хуудас 66 мянга гаруй дагагчтай.
7. Дуучин Б.Сарантуяа 2006 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж байв.
8. Тэр найруулагч И.Нямгаваагийн “Чингис хаан” киноны Өэлүн эхийн дүрд тоглож, чамгүй сайн жүжигчин гэдгээ батлаад амжсан.
9. Мөн 2013 онд “Ромео Жульетта” мюзиклын Өрлөг эхийн дүрийг бүтээж байв.
10. Дуучин Сарантуяагийн найзууд түүнд битүү сваровский шигтгээтэй микрофон бэлэглэж байжээ. Тэр үеэс хойш дуулах бүртээ тухайн микрофоноос "салахаа больсон" гэдэг.