Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Залуу хүн бүрт байвал зохих 6 төрлийн САЙН НАЙЗ


Хүн бүрийн амьдралд сайн найз чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа залуусын хувьд амьдралынхаа янз бүрийн үе шатанд олон төрлийн найз нөхөдтэй уулзаж учрах нь бий. Харин амьдралдаа үлдээж, насан туршдаа "хадгалж" явах сайн найзыг хэрхэн таних вэ? 

#1 Чамайг хурцалж, урам зориг өгдөг найз

Тэр чамтай шулуун шударга харьцдаг. Болохгүй, бүтэхгүй байгаа дутагдлыг чинь нүүрэн дээр чинь шуудхан л хэлж орхино. Харин амжилт гаргаж, удаан мөрөөдсөн зүйлээ эхлүүлэхэд чинь тэр магнай хагартал баярлах болно. Нэг үгээр тэр чамайг хурцалж, улам илүү хичээх урам зориг өгдөг. Гол нь ийм найзыг атаархуу, муу найзаас ялгаж харах хэрэгтэй юм шүү. 

#2 Хэзээд дэргэд байж, ямар ч үед ойлгодог найз

Хэнд ч хэлж чадахгүй хүнд хэцүү үедээ түүн рүү залгахад тэр чамайг буруутгаж, шүүмжлэлгүй зүгээр л ойлгон хайрлах болно. Түүнд чиний мөнгөтэй, мөнгөгүй, ядарсан, баяжсан, мундаг ажилтай, гудамжинд гарсан эсэх огт хамаагүй. Голдуу хүүхэд ахуй насандаа бид энэ төрлийн найзтайгаа уулзаж учирдаг тул холбоогоо бат бөх удаан хадгалахыг хичээгээрэй. Амьдралын бусад үед ийм найзыг шинээр олж авах хэцүү. 

#3 Шинэ зүйлсийн тухай ярилцаж, мэдлэгийг чинь тэлдэг найз

Түүнтэй уулзах бүртээ чи шинэ санаагаар дүүрэн буцдаг. Түүнээс л биш бол өөр хэнээс ч дууламгүй шинэ хөгжим, ном, кино гээд сонирхолтой зүйлсийг тэр чамд хэлж өгдөг. Бас чамайг сонсож, чиний ертөнцийг чин сэтгэлээсээ сонирхдог. Харах өнцөг, ертөнцийг үзэх үзлийг чинь ч тэр үнэхээр сонирхолтой болгох болно.

#4 Чамайг чиглүүлж, сайн сайханд хөтөлдөг найз

"Хүн өдөр тутам хамгийн их уулздаг 5 хүнийхээ дундаж" гэх үгийг санаж байна уу? Сайн найзууд гэдэг нэгнээ уруу татаж, муу муухайд хөтөлдөг биш хамтдаа сурч хөгждөг хүмүүсийг хэлдэг. Тиймээс чамд зааж зөвлөж, хамтдаа "Гоё зүйлс хийе" гэж уриалдаг найзыгаа бүү мартаарай. 

#5 Ямар ч үед дэргэд нь тухтай, өөрийнхөөрөө байдаг найз

Түүнтэй холбоо барилгүй хэдэн сар болсон ч та хоёрын харилцаа өчигдөр уулзсан мэт халуун дотно байдаг. Түүнд бүрэн дүүрэн итгэдэг учраас бүх нууцаа ярьж, нэгнийхээ тухай бүхнийг мэддэг. Ийм төрлийн харилцааг бүтээхэд багагүй хугацаа шаардлагатай бөгөөд нэгэнт бий болсон харилцаа мөн л урт удаан үргэлжилдэг. 

#6 Хөгжилтэй, амьдралд хайртай найз 

Түүнтэй хамт хөгжилдөж, инээдтэй зүйлс хийж, амьдралын баяр баясгаланг мэдрэх ямар сайхан гээч? Та хоёр хамт байхдаа үнэхээр аз жаргалтай, баяр хөөртэй байдаг. Найзууд ийм л байх хэрэгтэй биз?

Эцэст нь, чи өөрөө сайн найз байхыг хичээгээрэй.

Эх сурвалж: Psych2go.net

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB LIFE-ийн түүхүүд: Тиндерийн болзооны тухай хөгжилтэй, гунигтай 9 дурсамж
3
3 өдрийн өмнө
Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжи...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.