Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Зуныг үдэж, үйл явдлаар дүүрэн намар ирэхэд заавал хийх 15 зүйл


Шинэ онд шинэ хүн болно гэдэг шиг зун дуусаж, ажил хичээл эхлэхтэй зэрэгцэн шинэ хүн болоорой!

1.Таныг аз жаргалтай болгодог “гурав дахь гэр”-ээ хайж ол

Бидэнд гэр болон хоёр дахь гэр гэгддэг ажлын байрнаас өөр “бүгэх” газар зайлшгүй хэрэгтэй. Кофе шоп, бэлтгэлийн заал, номын сан гээд хаана ч байж болно. Гагцхүү таныг илүү аз жаргалтай болгож, өөрөө өөртэйгээ цагийг өнгөрөөхөд хамгийн тохиромжтой газрыг хайж олоорой.

2. Маргааш өглөөгөө илүү амар болгохын тулд өмнөх оройноо 15 минутыг зарцуулж бай

Шүд ам, нүүрээ угаахаас эхлээд өглөөний цай уух, цүнхэндээ хэрэгтэй зүйлсээ ялгаж хийх гээд өглөө гэрээс гарахаас өмнө хийх зүйл мундахгүй. Ажил, сургуулиасаа хоцрохгүйг хичээж тэвдэж байхдаа өмсөхөөр гаргаж ирсэн хувцас тань эвгүй үнэртэй эсвэл үрчинхий байвал бүх зүйл таагүй санагдаж эхэлдэг шүү дээ. Тиймээс өмнөх орой нь ердөө 15 минутыг маргаашийнхаа хувцасыг сонгож, бэлдэхэд зарцуулж байгаарай.

3. Хайр, халамжийг бусдад түгээ

Хайртай хүмүүстээ зориулж ямар нэг сайхан зүйл хийгээрэй. Хэрвээ таны сэтгэлд тэр хүн баярлаж байвал та түүний аз жаргалаас сэтгэл ханамжийг авах болно. Жижигхэн зүйл дээр ч хайр, халамжаа илэрхийлж болно гэдгийг бүү март.

4. Ор хөнжлийн даавуугаа тогтмол сольж сур

Ням гараг бүр ор хөнжлийн даавуугаа сольж, цэвэрлэж байгаарай. Ингэснээр ирэх долоо хоногоо эрч хүчтэй, шинэхэн мэдрэмжтэй эхлэхэд тань туслах болно.

5. Өрөөнийхөө буланд самбар гарга

Энэ самбартаа таньд урам зориг өгдөг зураг, афоризм, аялахыг хүсдэг газрынхаа зургийг өлгөөрэй. Ажлын стресст орж, толгойгоо цэнэглэх хэрэгтэй үедээ тэр самбар луугаа харж бай.

6. Таныг аз жаргалтай болгодог зүйлийг хийхэд өдөр бүр цаг гарга

Юм оёх, хоол хийх, зураг зурах гээд таныг инээмсэглүүлдэг зүйлсээ өдөр алгасахгүй хийж бай. Цаг зав олдохгүй байлаа ч 10, 15 минутыг тэр зүйлдээ зарцуулваас та илүү аз жаргалтай болж буйгаа мэдрэх болно.

7. Өглөө бүрийг өөртөө зарцуул

Тухайн өдөр юу хийхээ төлөвлөж, өөрөө өөртэйгээ хэсэг хормыг өнгөрүүлж бай.

8. Зарим өдөр ажил, үүрэг хариуцлагаа мартаад, юу ч хийлгүй өнгөрөөж бай

Та хэт их зүйл бодож, толгойгоо шаналгасаар байгаад бүтээлч сэтгэлгээгээ гээчихсэн юм биш биз. Зарим тохиолдолд та бүх зүйлээс завсарлага аваад дулаан хөнжилдөө шигдэж, дуртай киногоо үзэж, ном уншиж хэвтэх хэрэгтэй юм шүү.

9. Ялалтаа тэмдэглэ

Та ялалтаа тэмдэглэж, өөрийгөө урамшуулж байхаа мартаж болохгүй. Өдөр тутмын асуудал, сэтгэл гутралдаа дарагдсаар байвал та юу ч хийж бүтээгээгүй нэгэн мэт мэдрэмж авч мэдэх юм.

10. Айдастайгаа нүүр тул

Хэрвээ та өндрөөс айдаг, эсвэл өвлийн тэсгим хүйтнийг үзэн яддаг бол өөрийгөө хүчлээд айдастайгаа нүүр тулах гээд үзээрэй. Үүнийг амжилттай даван туулсныхаа дараа та ямар гайхалтай мэдрэмж авахаа төсөөлөх ч үгүй байх.

11. Өөрийгөө хайрлаж сур

Өөргөө урамшуулж, өөртөө сайн сайхан үгсийг хэлж сур. Та бол дахин давтагдашгүй цор ганц. Тиймээс хэн нэгнийг дуурайх биш, яг одоо байгаадаа сэтгэл ханаж, өөрийгөө хайрлах урлагт суралцаарай.

12. Хааяа ч болов цаас үзэг нийлүүлж бай

Бүх зүйл цахимжиж, тэмдэглэлийн дэвтэр, үзэгтэй хүн ховор болсон энэ үед цаас үзэг нийлүүлэхийн жаргалыг та мартсан биз. Бодол сэтгэл, зорьсон зүйлээ бодит цаасан дээр буулгасны дараа та илүү их итгэлтэй болох вий.

13. Хийх зүйлсийн жагсаалтаа гаргаж сур

Сарын болон долоо хоногийн, өдрийн хийх зүйлсийнхээ жагсаалтыг тогтмол гаргаж, төлөвлөж бай. Ядаргаатай санагдаж болох ч нэг хийгээд хэвшчих юм бол энэ ямар их ажил хөнгөвчилж, эмх цэгцэнд оруулдаг болохыг та ойлгох болно.

14. Гар утасны хамаарлаа багасга

Ухаалаг утасаа зарим чухал үедээ “Don’t Disturb” төлөвт тохируулж, нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж сур. Өглөө нүдээ нээмэгцээ, аль эсвэл унтахаасаа өмнө үргэлж гар утсаа оролддог муу зуршилаа орхих хэрэгтэй.

15. “Offline” өдрийг өөртөө гаргаж бай

Олон нийтийн сүлжээнээс “мацаг барих” өдрүүдийг өөртөө гарга. Үргэлж ямар нэг зүйлд уяатай юм шиг мэдрэмжээсээ салж, эрх чөлөөг мэдэрч бай.

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
“Тоглоомын түүх”-ийн Баззын тухай киноны трейлер цацагдлаа
2
8 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
3
8 цагийн өмнө
“Витамин ₮” урамшуулалт аяны ээлжит азтанууддаа баяр хүргэе!
санал болгох
1
8 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
9 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
14 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.