Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АНУ-д коронавирусийн эсрэг гурав дахь тун вакциныг хийхээр боллоо


Pfizer болон BioNTech компанийн зүгээс АНУ-ын Хүнс болон эмийн удирдлагын газарт ковидын эсрэг гурав дахь тун вакцины талаар нарийвчилсан мэдээллийг өргөн мэдүүлжээ. Энэхүү нэмэлт тун нь өмнөх хоёр тунтай харьцуулахад коронавирусийн дельта болон бета хувилбарын эсрэг сайн үр дүн харуулсан бөгөөд хүний биед үүсгэх эсрэг биетийн тоо нь харьцангуй өндөр байгаа аж. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байдены Засгийн газар, хоёр дахь тунд хамрагдсан хүмүүст найман сарын дараа гурав дахь тунг хийхээр болсныг USA Today сайт мэдээлжээ. Холбогдох албаныхан энэ долоо хоногт багтан албан ёсны мэдэгдэл гаргахаар зэхэж буй бөгөөд ирэх есдүгээр сарын дундуур нэмэлт тарилга хийх ажлыг эхлүүлэх төлөвтэй байгаа аж. 

Одоогийн байдлаар АНУ-ын иргэдийн 50,7 хувь нь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан ба дельта хувилбарын хурдацтай тархалтаас болж цар тахлын улмаас нас барж буй хүмүүсийн тоо огцом өсчээ. Жонс Хопкинс их сургуулиас гаргасан тоон мэдээгээр, долоо хоногт 4,800 гаруй хүн нас барж байна гэжээ. Энэ нь долдугаар сарын эхэн үетэй харьцуулахад даруй гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эрдэмтэн судлаачид болон ДЭМБ-аас гурав дахь тунгийн талаар албан ёсны зөвлөмж гаргаагүй байгаа ч Израиль болон Их Британи зэрэг улс орнууд ард иргэдээ нэмэлт вакцинжуулалтад хамруулах ажиллагааг хэдийн төлөвлөөд эхэлжээ. Израилийн Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт вакцинжуулалтад хамрагдсан 60-аас дээш насны хүмүүст коронавирусийн эсрэг гурав дахь тунг санал болгоно гэдгээ мэдэгдсэн байна. 


Эх сурвалж: USA Today, First Post, Fact Box

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
15 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
15 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.