Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Далайн гүнд галт уул дэлбэрч Японд шинэ арал үүсчээ


Арлын Япон орны нийслэл Токио хотоос өмнө зүгт 1200 километрийн зайд болсон далайн гүн дэх галт уулын дэлбэрэлтийн улмаас шинэ хуурай газар бий болсныг эрдэмтэд олж тогтоожээ. Энэхүү арал нь Номхон далайд буюу Японы хамгийн өмнөд хэсгийн Минами Иото арлаас өмнө зүгт 50 километрийн зайд бүрэлдэн тогтож тус улсын 6000 гаруй арлын тоог нэгээр нэмлээ. 

Японы далайн эргийн хамгаалалтын албаныхны мэдээлснээр шинэ арал нь хавирган сар хэлбэртэй бөгөөд ойролцоогоор нэг километр диаметртэй ажээ. Гэсэн ч тус арал нь байгалийн ямар материалаас бүрдсэнээс хамаарч түр зуур оршин тогтнох магадлалтай гэнэ. Учир нь үнс болон хэврэг чулуулгаас тогтсон арал далайн давалгаанд амархан элэгддэг байна. Харин галт уулын хайлмагийн урсгалаас үүсэж тогтсон бол илүү бат бөх байдаг аж. 

Япон улсад 1904, 1914, 1986 онуудад үүнтэй ижил байдлаар шинэ эх газар үүсэж байсан боловч цаг хугацааны явцад бүгд элэгдэн үгүй болжээ. Харин 2013 онд хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн галт уулын идэвхжлийн үеэр үүссэн нэгэн арал нь одоогийн Нишиношима аралтай нэгдсэн хэвээр бөгөөд дээрээс нь ажиглавал хүүхэлдэйн киноны дүр "Snoopy"-тэй төстэй харагддаг гэнэ.

Ийнхүү тус улсын хамгийн өмнөд хэсэгт шинэ эх газар бий болсноор Японы нутаг дэвсгэр хэдэн зуун метрээр өргөжих боломжтой бөгөөд энэ нь геополитикийн зарим нэг асуудлыг дагуулах уршигтай ажээ. 


Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Уржигдар
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.