Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Алисагийн тэмдэглэл: ЭЕШ-д өндөр оноо авахад туслах 9 "хөөрхөн" санаа


Сайн байцгаана уу. ЭЕШ эхлэх гэж байгааг дөнгөж мэдсэн Алиса нь та бүхэндээ хэдхэн зөвлөгөөг алтан цагаас нь тийм ч их хумслахгүйгээр өгье гэж бодлоо. Энэ аргууд ямар нэг байдлаар л намайг хүссэн сургуульдаа ороход нөлөөлсөн юм шүү.

1. Өөрт хамгийн тухтай хувцсаа өмс

Даарч эсвэл халууцаж суух нь үнэхээр их сатааруулж нөлөөлдөг шүү. Бас хэт барьсан, эвгүй материалтай хувцас ч дэмий. Бороотой, сэрүүхэн байгаа энэ өдрүүдэд таатай материалтай цамц өмсвөл тухтай байх болно. Хувцас таны төсөөлж ч байгаагүй их нөлөө үзүүлнэ. Үсээ боож, урдуур байн байн унжихгүй байхад анхаараарай. Бас мэдээж өөрт хамгийн тухтай байдаг тийм л гутлаа өмсөөд яв.

2. Нэг нүд шоколад идэх үнэхээр тус болдог!

Хүмүүс л тэр үед "Шоколад ид" гээд байсан. Би шинжлэх ухаанч тайлбарыг нь сайн ойлгоогүй хэрнээ л идээд, хэт их хооллохгүй, хэт их ус уухгүй орж байсан даа. Нэг жижиг савтай ус аваад ороорой. Хоолой хатаж, сандрах үед дотор муухайрдаг тул ус үнэхээр хэрэг болно. Хэт их идсэн эсвэл бүр юу ч идээгүй үед бие чинь тавгүй оргиж, толгой тархи эргэх учир хооллолтдоо маш сайн анхаарах хэрэгтэй.

3. Логик сэтгэлгээтэй бай 

Шалгалтын асуултуудаа хартал үнэхээр мэдэхгүй зүйл явж байна уу? Чадахаараа л логик хүн байх гэж хичээх хэрэгтэй. Буудсан ч гэсэн "10 тоолоход аль дээр нь заасныг дугуйлна" гэж болохгүй шүү. Хамгийн түрүүнд байж огт боломгүй хувилбаруудыг хасаад, үлдсэн хэд дээр нь толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Чадах чинээгээрээ л задгай сэтгэж, учир холбогдлыг олоорой. Би тэгж байж хэд хэдэн асуултад үнэн зөв буудсан байдаг. 

4. Сайхан амар 

Яг орохын өмнө хэдэн зуун асуулт хариулт уншлаа гээд та улам л үймэх магадлалтай тул бага зэрэг харж байгаад өөрийгөө амраах, тайвнаар унших, нүдээ анин суух, сонгодог хөгжим сонсох зэргийг туршаарай. 

5. Өөртөө хэт их ачаа бүү үүрүүл 

Муу оноо авлаа гээд амьдрал дуусчихгүй гэдгийг санаж аваарай. Мэдээж ЭЕШ маш чухал ч гэлээ амьдралыг чинь бүрэн тодорхойлохгүй, муу авлаа гээд адгийн муу хүн болчихгүй гэдгийг л санах хэрэгтэй. Стресс бага, ачаа хөнгөн л явж ор. Нэг л удирдлагаа алдвал бүх зүйл холион бантан болж хувирна. 

6. Чамайг ойлгодог, сонсдог хүнтэй ярилц 

Тэр хүндээ хамаг доторхоо уудалж, уужим тэнэгэр болоод явж ороорой. Өөртөө бүү эргэлз. Яах бол, ингэх болов уу гэх санаа зовнилд бүү идэгд. Чи чадна гэдгийг би мэдэж байна.

7. Байгалийн чимээ сонс 

Чихэвч зүүхээс илүүтэйгээр, хүмүүсийн шуугианаас хол байж моддын, салхины, борооны чимээ сонс. Энэ чамд амар амгаланг мэдрүүлнэ. Өгөхийн өмнөх өдөр ууланд гарч бодол санаагаа цэгцэлж, өглөө нь багахан дасгал хийж биеэ бэлдсэн ч болно шүү дээ.

8. Азын зүйлээ авч ор.

Надад лав нэг зураг байсан юм. Шалгалтад орохын өмнө харчхаад ордог байсан. Яагаад ч юм үнэхээр аз авчирсан санагддаг шүү.

9. Эцэст нь, болох зүйл болдгоороо л болно. 

Энэ олон өдөр хоног хичээж, зүтгэж ирсэн болохоор мэдээж хэн ч үр шимийг нь амсахыг хүснэ. Та санаа зоволгүй байж, чаддаг бүхнээ өөртөө итгэлтэйгээр л хийгээд орхи. Цагаа сайн төлөвлөж, өөртөө итгэлтэй хариултуудаа эхнээс нь бөглөж байсан нь дээр. Үгүй бол цаг багтахаа байгаад, маш их сандардаг шүү. Жаахан тайван байхад л бүх зүйл болох болно. Амжилт хүсье.

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.07.02
Үүрээр гарч алхахад л тохиодог 6 гайхамшиг
2
2021.07.01
Алисагийн тэмдэглэл: Өнөөдөр өвөөгийн минь төрсөн өдөр (Би баярлах ёстой, гэвч...)
3
2021.04.16
Алисагийн тэмдэглэл: Ганцаардалд дассан нэгэн үеийнхэн
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.