Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Токио-2020 | Паралимпод шинээр нэмэгдсэн спортын 2 төрөл


Токиогийн Паралимпын наадам эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн наадамд 160 орны 4350 тамирчид 22 спортын төрөлд хүч самбайгаа сорих ба шинээр нэмэгдсэн спортын хоёр төрлийг танилцуулж байна. 

Пара Бадминтон

Бадминтон буюу агаарын теннисийн спорт ийнхүү анх удаа паралимпын наадамд нэмэгдлээ. Олон улсын паралимпын хороо эрэгтэй, эмэгтэй болон холимог гэсэн төрөлд нийт 14 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн паралимпод нийт 90 тамирчин пара бадминтоны төрөлд оролцохоор бүртгүүлснээс 46 эрэгтэй, 44 эмэгтэй юм байна.

Пара Таэквондо

Таэквондо нь хамгийн анх 2009 оны дэлхий аваргаар пара спортын төрөлд нэмэгдэж байжээ. Харин энэ жил анх удаа паралимпод багтаж, Монгол улсаас хоёр тамирчин оролцож байна. Пара таэквондо нь дотроо Киоруги буюу дээд мөчний бэрхшээлтэй тамирчид оролцдог, Пумса буюу оюуны болон харааны бэрхшээлтэй тамирчид оролцдог гэсэн хоёр төрөлд хуваагддаг байна. Токио-2020 паралимпод зөвхөн Киоруги төрөл багтжээ.

Паралимпын тамирчдыг бэрхшээлийнх нь хувьд К41-К44 гэж дөрвөн хэсэгт хуваана. К41 нь хамгийн хүнд зэрэглэл бол К44 нь хамгийн хөнгөн төрлийн бэрхшээлд тооцогдоно. Токиогийн паралимпод К43 болон К44 хэсгийн тамирчид нэг хэсэгт өрсөлдөнө. Тэмцээний үеэр тамирчид иж бүрэн хамгаалалтын хэрэгсэл өмсөх ба 2-3 минутад нэг удаагийн амралт авах аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
3 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
5 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.