UBLife Logo
Эрүүл мэнд

Вакцины эхний хоёр тун нэг үйлдвэрийнх байх ёстой

Ub.life
Ub.life
Вакцины эхний хоёр тун нэг үйлдвэрийнх байх ёстой

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд 2,038,558 хүн буюу хүн амын 62.7 хувь нь хамрагдаад байна. Үүний 245,000 нь 12-17 насны хүүхэд болохыг ЭМЯ-наас мэдээллээ.  

Манай улсад вакцины нөөц хангалттай байгаа. Гэхдээ тун хольж хийх асуудал эцэслэн шийдэгдэж, бүрэн судалгаа гараагүй, ямар ч байсан эхний хоёр тун нэг үйлдвэрийнх байх ёстойг мэргэжилтнүүд санууллаа. 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар цар тахлын хариу арга хэмжээний багт ажиллаж буй 2,185 хүн сайн дураараа АстраЗенека вакцины нэмэлт тун хийлгээд байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.