Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Маргаашаас эхлэх "Токио 2020" паралимпын тухай мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ


"Токио 2020" паралимпын наадам маргаашаас /2021.08.24/ эхлэн 12 хоногийн турш үргэлжилнэ. Энэ удаагийн наадам нь олон улсын оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдыг хамарсан 16 дахь удаагийн паралимпын наадам юм. Өнгөрсөн оны наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 6 хүртэл зохиохоор төлөвлөж байсан ч коронавирусийн цар тахлаас шалтгаалан ийнхүү нэг жилээр хойшлуулжээ. Паралимп буюу Тусгай олимп болон "Токио 2020" паралимпын наадмын тухай онцлох мэдээллийг хүргэж байна. 

1. Түүхэн дэх анхны паралимпын наадам 1960 онд Италийн Ром хотноо зохиогджээ. Уг наадамд 23 улсын 400 тамирчин оролцсон гэдэг. Тухайн үед зөвхөн тэргэнцэртэй тамирчид л паралимпод оролцдог байжээ. 

2. "Токио 2020" паралимпын наадамд 164 улсын 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө. Харин өвлийн паралимпын наадам зургаан спортын төрөлд зохиогдоно. 

3. Монгол Улсын хувьд "Токио 2020" паралимпын наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, таэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно.

Холбоотой нийтлэл: "Токио-2020" паралимпод МОНГОЛЫГ төлөөлөн оролцох 8 тамирчин

Гэрэл зураг: Монголын Үндэсний Олимпийн Хороо

4. 

*Дугуйн зам ба унадаг дугуйн зам нь нэг төрөлд багтана 

5. Паралимпын наадмын түүхэнд АНУ хамгийн олон медалийг эзэмшдэг. 

АНУ нь 1964 оноос хойш нийт 15 удаагийн паралимпын наадмаас 2183 медаль хүртжээ. Харин Их Британи 1789, Герман 1323, БНХАУ 1022 медалийг тус тус хүртсэнээр удаалж байна.  

6. Паралимпын наадамд 10 төрлийн оюуны ялгаатай хөгжилтэй тамирчид оролцдог бөгөөд тамирчин нь нэг ба түүнээс дээш бэрхшээлтэй байна. Үүнд: 

Булчин сулрал, идэвхтэй хөдөлгөөн саатал, хөл дутагдал, ялгаатай хөлийн хэмжээ, өндөр дутагдал, булчингийн хурцадмал саатал, хөдөлгөөний саажилт, хөдөлгөөн алдагдал, харааны бэрхшээл, оюуны хомсдол зэрэг багтана. 

7. 2024 оны паралимпын наадам Францын Парис хотноо, 2028 оны паралимпын наадам АНУ-ын Лос Анжелес хотноо, 2032 оны паралимпын наадам Австралийн Брисбен хотноо зохиогдохоор төлөвлөгдөж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
13 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
15 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.