Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шүршүүрт давсгаа суллаж яагаад болохгүй вэ?


Зарим хүн шүршүүрт давсгаа суллахад ямар ч асуудалгүй байдаг бол зарим нь үүнийг заваан гэж үзэх нь бий. Энэ тухай мэргэжлийн эмч юу өгүүлснийг сонирхуулъя. Үнэндээ заваан эсэхтэй хамаагүй, эрүүл мэндийн шалтгаан байдаг байх нь. 

Бостон хотын урологич, доктор Алисиа Жеффри Томас усанд орж байхдаа шээх нь хожим хойно муу үр дагавартай болохыг тайлбарлажээ. Давсаг шингэнээр дүүрч, давсагны хананууд тэлж эхлэхэд бидний тархинд шээх хэрэгтэй гэсэн гол дохио ирдэг. Үүний хажуугаар амьдралын дадал зуршлаас үүдэлтэй бусад жижиг дохионууд мөн адил давсгаа суллахыг тархинд маань сануулж, сургасан байдаг байна. Жишээлбэл хүн суултуур дээр бүрэн суух үед, биеэ суллан тавирах үед шээс саадгүй гарах боломжтой боллоо гэдгийг тархи хүлээж авдаг. Үүнтэй адилхан, хэрэв бид шүршүүрт зогсож байхдаа илүүдэл шингэнээ гадагшлуулаад сурчихвал тархи цаашид усны чимээ хүлээж авуутаа давсгаа суллах автомат үйлдэл хийдэг болчих аюултай аж. Мөн зориулалтын суултуур дээр суулгүй, босоогоороо шээх нь мөн тархинд ийм байж болно гэдэг шинэ мэдээлэл өгч болох тул аль болох шүршүүрээ хаагаад, суултуур дээрээ сууж байхыг зөвлөжээ. Ялангуяа давсаг, аарцагны булчин суларч ирэх насанд энэ нь асуудал үүсгэж болзошгүй тухай эмч дурджээ. 

Ташрамд Алисиа Томас эмч өөрийн Тик Ток болон Инстаграм хаягаа идэвхтэй хөтөлж, аарцаг болон бөөрний замын эрүүл мэндийн зөвлөгөөнүүдийг хөгжилтэй хэлбэрээр өгдгөөрөө танигдсан юм. Түүнийг дагавал олон хэрэгтэй мэдээлэл авч чадна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bileen 2021.08.24 192.82.66.25

bayrlalaa heregtei medeelel ugsund

0 Хариулах