Танилц: Паралимпад Монголын нэрийг дуурсгах баг
“Токио 2020” зуны 16 дахь удаагийн паралимпын наадам өнөөдөр нээнэ. Дэлхийн 163 орны 4500 гаруй тамирчин 539 багц медалийн төлөө өрсөлдөх “тулаанд” Монголын баг түүхэндээ хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй очиж байна. Энэ удаагийн наадамд дэлхийн 163 орны 4537 тамирчин 22 спортын 539 багц медалийн төлөө өрсөлдөнө. Харин Монголын тамирчдын зургаа дахь удаагийн наадам. Манайх 2008 оны Бээжингийн паралимпод анхны медалиа алтаар эхлүүлсэн бол 2016 оны Риогийн олимпоос жүдо бөх, хүндийг өргөлтийн төрөлд хос хүрэл медальтай ирж байлаа. Ингээд итгэл, найдварын туг болсон 11 тамирчныхаа оролцох төрөл, тэмцээний хуваарьтай танилцацгаая.
Наймдугаар сарын 27:
- Байт харваа – Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ (08.00 – 16.00)
- Жүдо – С.Ядамдорж, А.Мөнхбат (09.30 – 17.40)
Наймдугаар сарын 29:
- Жүдо – Н.Алтанцэцэг (09.30 – 17.40)
Наймдугаар сарын 30:
- Хүндийн өргөлт – Э.Содномпилжээ (10.00 – 13.20)
Есдүгээр сарын 1:
- Хөнгөн атлетик – П.Энхманлай, Д.Саруултөгс (08.30 – 11.40 цаг)
Есдүгээр сарын 2:
- Таеквондо – Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ (09.00 – 21.10)
- Буудлага – З.Ганбаатар (07.45 – 15.45)
- Байт харваа – Д.Сэлэнгээ (09.00 – 20.55)
Есдүгээр сарын 3:
- Байт харваа – Н.Мөнхбаатар (09.00 – 20.55)
Есдүгээр сарын 4:
- Хөнгөн атлетик – Д.Саруултөгс (08.30 – 11.40)
- Буудлага – З.Ганбаатар (08.0 – 14.45)