Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нүд рүү нь хараад л психопат хүнийг таних боломжтойг эрдэмтэд тогтоожээ


Тэгэхээр психопат хүн гэж хэнийг хэлэх вэ?

Заль мэх, худал хуурмаг байдал, сэтгэл татам гадаад байдал болоод бусдыг өрөвдөх сэтгэлгүй, ерөнхийдөө л нийгмийн хачин аюултай бүлэг хүмүүс гэж ойлгож болно. Сэтгэцийн хувьд тэд яав ч эрүүл биш боловч танд эхэндээ түүнийгээ огтхон ч мэдэгдэхгүйгээр үл барам гайхалтай ухаалаг, амжилттай, сэтгэл татам хүн гэх сэтгэгдлийг төрүүлдэг.

Психопат хүмүүсийн тухайд;

  • Тэднийг олж таних хэцүү байдаг.
  • Тэд бүгд алуурчид, гэмт хэрэгтнүүд байдаг гэсэн ташаа ойлголт бий.
  • Учир нь маш олон психопат хүмүүс алдартай бизнесмен, мэс засалч бас сэтгүүлч байдаг. 

Сэтгүүлч

Ийм төрлийн хүмүүсийг шууд л "Тэр психопат" гээд заах боломж тун бага, ер нь л боломжгүй боловч судлаачид нэг сонирхолтой туршилтын хариуг олон нийтэд дэлгэжээ. 

Swansea болон Cardiff Их сургуулийн эрдэмтдийн сэтгэцийн асуудалтай 82 хүнийг оролцуулсан судалгааны үр дүнд психопат хүмүүс ямар нэгэн аймаар, гэнэтийн, хурц, сэтгэцэд нөлөөлж мэдэм тийм үйлдэл, дүрс бичлэг, явдлыг нүдээр үзлээ ч хүүхэн хараа нь томордоггүй, нэг ёсондоо бол нүдээрээ огт ярьдаггүй хүмүүс гэнэ. Тэд ихэвчлэн нэг хэвийн харцтай, нүдээрээ инээмсэглэсэн хүмүүсийн хажууд бол шууд ялгарах хүйтэн харцтай байдаг гэнэ. 

Тэдний хүүхэн хараа нь яагаад томордоггүй вэ гэвэл тэд ихэнхдээ юунаас ч тэгтлээ айж сүрдэхгүй, сүрдүүлгэнд ордоггүй, тэр зүйл аюултай гэж санагддаггүй болохоор тэр гэнэ шүү. Судлаачид судалгаанд оролцож буй хүмүүс дээр дүрс бичлэг, зураг, дуу авиа гээд бүх төрлийн аргыг ашиглажээ. Зарим бичлэг бяцхан гөлөг, үзэсгэлэнт байгаль зэрэг сайхан зүйлийг харуулсан бол зарим нь цус нөж, жинхэнэ амьдрал дээрх аймшигт гамшиг, осол зэрэг байжээ. Тэднийг маш ойроос ажиглах явцад психопат хүмүүсийн хүүхэн хараа огт томрохгүй, нэгэн хэвэндээ байсан байна.

Харин хүүхэн хараа бол хүний юу бодож, юу мэдэрч буйг харуулдаг толь гэж хэлж болно. Сэтгэл нь хөдөлсөн, эсвэл ямар нэг зүйл болсон үед хүний нүдний хүүхэн хараа илт томордог. Тийм ч болохоор жишээ нь мөрийтэй тоглоом дээр хүмүүс өрсөлдөгчийнхөө нүдийг харж тоглодог.

Эрдэмтэд психопат хүмүүс бидэн шиг сэтгэл хөдлөлийг мэдэрдэггүй гэж тодорхойлсон байна. 

Пеннсилванийн их сургуулийн криминологийн профессор Адриан Райн "Психопат хүмүүс ихэвчлэн адал явдал хайгч, аюултай зүйлтэй нүүр тулгарах хүсэл хандлагатай хүмүүс байдаг. Аз сорьсон аюултай зүйл хийх дуртай. Учир нь тэд айдас гэх зүйлийг мэдэрдэггүй, ямар нэг зүйлээс дарамт шахалт авч, тэвдэнэ гэсэн ойлголт байхгүй. Хэрэв жаахан л аймаар зүйл хийнэ гэж бодвол энгийн хүмүүс мэдээж айж сандарна. Психопатууд харин тэгдэггүй" гэжээ.

Эх сурвалж: Insider.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
2
3 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.08.27 78.190.180.225

Олны танил гэвэл эмэгтэйчүүдийн эмч уулчин гээд байдаг Баярсайхан эмчийг психопат гэж би боддог. Анх санамсаргүй тааралдаад юм асуух үед нь, нүд нь асууж ярьж бгаа юмтайгаа ямар ч хамааралгүй сэтгэл хөдлөл илэрхийлэхгүй бгааг анзаараад цочсон. Түүнээс хойш ТВ нтрээр гарах ярилцлага болгоноос тэр хүний нүдийг аждаг. Ямар ч хувиралгүйшт. Яралзтал инээж бгаа эсэргүүцэл илэрхийлж бгаа шагналуулж бгаа нтр ямар ч үед бүр зураган дээр хүртэл гөлийсөн харцтай. Нүүрнийх нь бусад хэсэг бол сэтгэл хөдлөл бүрт тохирсон хөдөлгөөн үзүүлдэг л дээ. Би огт танькү. Намайг ч танькү хүн. Анх анзаарчихаад сонирхож ажигладаг болсон. Маш эвгүй.

0 Хариулах


Зочин 2021.08.28 202.9.40.65

Л.Баярсайхан gd mun u

0 Хариулах