Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хичээлийн шинэ жилд хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга


Коронавирусийн дэгдэлт бүрэн намжаагүй ч цаг үетэйгээ зохицон амьдрал үргэлжилсээр байна. Олон сар гэртээ суусан оюутан, сурагчид танхимаар хичээллэх болсонтой холбогдуулан тэдний дархлааг дэмжих 7 зөвлөмжийг хүргэж байна.

1. Хоол боловсруулах тогтолцоог нь дэмжих

Ходоод гэдсэнд байрлах бичил биетнүүд хүний дархлааны системд эерэгээр нөлөөлдөг болохыг Теннесси Их Сургуулийн профессор Сент-Жуд хэлжээ. Тиймээс ходоод гэдэсний  бактерийг хоол тэжээлээр дэмжихийн тулд пробиотик агуулсан хүнс болох кефир, тараг, кимчи, даршилсан байцаа зэрэг бүтээгдэхүүнүүд тогтмол хэрэглэж байхыг зөвлөжээ

2. Шахалт, дарамтгүй байлгах

Стресс нь урт хугацаанд хүний дархлааны системийг ноцтой гэмтээдэг тул хүүхдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Хоолны ширээний ард дотно яриа өрнүүлж, тэднийг сонсоход цаг гаргаарай. Ялангуяа өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй тогтворгүй байдаг тул ямар ч зан авир гаргасан бай тэднийг зэмлэхээс урьтаж сайн сонсох, юу болсон тухай нь асуух хэрэгтэй.

3. Агаар салхинд гаргах

Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр хүний бие эндорфин гэх бодисыг ялгаруулж сэтгэл санаа, бие физиологи бүхэлдээ эрүүлждэг. Иймд хүүхдээ аль болох цэвэр агаартай орчинд тоглуулж, хөнгөн дасгал хийлгээрэй.

4. Халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах

Томчууд ч заримдаа бүрэн дагаж мөрдөж чаддаггүй халдвар, хамгааллын дэглэмийг хүүхдүүдэд дадал болгох амаргүй байх нь гарцаагүй. Гэлээ ч сургууль дээрээ тогтмол  гараа угаах, ариутгах, амны хаалтаа солих зэрэг дадлыг хүүхдэдээ сайтар тайлбарлаж, мөрдүүлж сургах нь чухал.

5. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх

Зохистой хэмжээний шим тэжээлийг хоол хүнсээр дамжуулан авах нь хүүхдийн дархлааг дэмжихэд хамгаас чухал. Олон улсад тогтсон  жишгийн дагуу хүүхдээ "Солонгон долоон" өнгийн хүнсээр хооллож хэвшээрэй. Тухайлбал, цайраар баялаг мах, самар, далайн гаралтай хүнс багтах бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг бүх төрлийн витамины хэрэгцээг нь хангах олон төрлийн хүнсийг өдөр тутамд нь хэрэглүүлээрэй.

6. Вакцинжуулалтад хамруулах

12-15 настай хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр дархлаажуулалтад хамруулж эхэлсэн билээ. ЭМЯ-наас “Pfizer” вакциныг эмийн хатуу хяналттай улс орнуудын туршлага, олон улсын эрдэм шинжилгээний судалгаа, нотолгоонд үндэслэн санал болгож байгаа тул эцэг эхчүүд энэ насны хүүхдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулаарай.

7. Чанартай нойр авахуулах

Залуу хүн нойр хоолондоо л сайн байвал болох нь тэр гэх үг бий. Тогтвортой, чанартай нойр авах нь дархлааны системд эерэг нөлөөтэй. Удаан хугацаанд гэртээ байсан хүүхдүүд гар утасны тоглоом тоглож, дэлгэцээс хамааралтай болох нь түгээмэл байна. Тиймээс уг хортой зуршлыг хязгаарлаж,  тогтсон цагт унтуулахыг хичээгээрэй. Үүний тулд үлгэр уншиж өгөх, унтахаас нь цагийн өмнө хөнгөн дасгал хийлгэх зэрэг аргыг  туршиж болно.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
3
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.