Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Токио 2020 | Паралимпын наадмаас онцлох 15 гэрэл зураг


"Токио-2020" Зуны Паралимпын XVI их наадам найм дахь өдрөө амжилттай зохиогдож байна. Медалийн буухиаг БНХАУ 58 алт, 37 мөнгө, 31 хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол  Беларус улсын тамирчин Ихар Боки усанд сэлэлтийн төрөлд таван алтан медаль хүртэж хамгийн олон медальтай тамирчнаар тодроод байна. Монгол улсын пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ 107 кг жинд алтан медаль хүртсэнээр бид 160 орноос 50 дугаар байранд жагсжээ. Ийнхүү Паралимп буюу Тусгай олимпын наадамд оролцогч тамирчдын оргил мөчүүдийг хуваалцахаар онцлох 15 гэрэл зургийг хүргэж байна. 

Испанийн тамирчин Рикардо Тен Аргилес
эрэгтэйчүүдийн 1000 метрийн дугуйны уралдаанд оролцож буй нь

Чили улсын тамирчин Жорж Каринао
Токио 2020 Паралимпын наадмын өмнөх бэлтгэлээ базааж буй нь

Токио 2020 Паралимпын наадмын эрэгтэйчүүдийн, ганцаарчилсан, тэргэнцэртэй туялзуур сэлэмний төрөлд БНХАУ-ын тамирчин Ли Хао, Украины тамирчин Артем Манко нар тулалдаж буй нь

АНУ-ын тамирчин Анастасия Пагонис
эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнд алтан медаль хүртэв

БНХАУ-ын тамирчин Юань Вэй
эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээний үеэр

Бразил улсын тамирчин Леомон Морено, Ромарио Маркес нар
АНУ-ын эсрэг тоглосон гоол бөмбөгийн тэмцээний үеэр 

Испанийн тамирчин Луис Хуерта Поза
усанд сэлэлтийн бэлтгэлээ хийсний дараа сунгалтын дасгал хийж буй нь

Унгарын тамирчин Амарилла Верес эмэгтэйчүүдийн,
тэргэнцэртэй туялзуур сэлэмний төрөлд БНХАУ-ын тамирчин Жинг Ронг буулган авсан нь

Данийн тамирчин Питер Розенмайер
эрэгтэйчүүдийн ширээний теннисний төрөлд оролцож буй нь

Бэльгийн тамирчин Пиот Ван Монтагу
эрэгтэйчүүдийн, ганцаарчилсан байт харвааны төрөлд өрсөлдөж буй нь

Японы тамирчин Шинго Куниеда Токио 2020 наадмын өмнөх бэлтгэлийн үеэр

Бразил улсын хөнгөн атлетикийн тамирчин
хөтчийн хамтаар Паралимпын наадмын өмнөх бэлтэлээ базааж буй нь

Голландын тамирчин Чанталле Зиждервелд
эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн нь

Францын тамирчин Владимир Винчон
морин спортын төрөлд IV зэрэглэлийн үзүүлбэр гүйцэтгэж буй нь

Английн тамирчин Харрисон Браун эрэгтэйчүүдийн
сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тоглолтын үеэр шидэлт гүйцэтгэж байгаа нь

Эх сурвалж: New York Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
2 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
2 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
11
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.