Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Интернетэд шуугиан тарьж буй "Pop It" тоглоом ямар учиртай вэ?


"Pop It" тоглоом сүүлийн үед интернетийн том сэдэв болж, хүмүүс янз бүрийн санал бодлоо илэрхийлж байгаа билээ. Гэхдээ тус тоглоом яг ямар учиртай, яадаг эд болохыг "BBC" агентлагийн бэлтгэсэн нийтлэлээс та бүхэнд хүргэж байна.

Бөмбөлөг хэлбэртэй зөөлөн хэсгүүдийг хуруугаараа түлхэн оруулж, дахиад нөгөө талаас нь тоглож эхэлдэг, нэг ёсондоо бол "дуусашгүй" тус тоглоом "TikTok" апп дээр ихээхэн алдаршсан цагаасаа дэлхий даяар таржээ, #PopIt хаштаг 2.5 тэрбум хандалт авч, хүн бүр тус тоглоомыг туршиж байгаа бичлэгээ оруулж эхэлсэн гэж хэлж болно. 

Их Британийн тоглоомын дэлгүүрүүд хэдэн саяар нь тус тоглоомыг авч, ямар ч алдагдалгүйгээр борлуулж байна. Тоглоомын дэлгүүрийн эзэн Хэйли Долман "Долоо хоног бүр бид энэхүү мэдрэхүйн тоглоомыг хэдэн мянгаар нь зарж байсан" хэмээн ярьсан байна. 

Sensory буюу мэдрэхүйн тоглоом гэж юу вэ?

"Pop It"-тэй төстэй тоглоомуудыг мэдрэхүйн тоглоом гэдэг. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд ийм төрлийн тоглоом хүүхдүүдийн сэтгэл зовнил, айдас, мэдрэхүйн хүнд хэцүү асуудлуудыг даван гарахад тус болдог хэмээн санал болгодог. Аливаад хариу үйлдэл үзүүлэхдээ удаан буюу гэрэл, дуу чимээ, хүрэлт, амт, үнэрт хариу үйлдэл үзүүлэхэд бэрхшээлтэй байдаг хүүхдүүдийн эмчилгээнд тус тоглоомууд ашиглагдаж иржээ.

Эксетерийн Их сургуулийн хүүхдийн сэтгэл судлаач Вилл Шийлд "Мэдрэхүйн тоглоомууд хэдэн арван жилийн турш хэрэглэгдэж ирсэн. 1970-аад онд энэ тоглоомоор тоглодог байсан" хэмээн мэдээлжээ.

"Нидерландын сэтгэл судлаачид хүүхдүүдэд зориулж мэдрэхүйн өрөөг бүтээж байсан. Тоглоход сонирхолтой гэрэл, аялгуу болон хүрч болох биет тоглоомуудыг тэнд байрлуулдаг. Энэ нь эмчилгээнд явж буй хүүхдүүд тайвшрахад маш том нөлөө үзүүлдэг."

"Мэдрэхүйн тоглоомууд нэгээс илүү мэдрэхүйг шаарддаг. Харж, сонсох болон хүрч, үнэрлэх гэх мэт."

"Тийм ч учраас хэт их сэтгэл хөдлөх, айх, сандрах, түгших үед өөр харагддаг, өөрөөр мэдрэгддэг тоглоомоор тоглох нь анхаарал сарниулж, тэр асуудлаас холдоход тусалдаг юм. Мөн төвлөрөх, анхаарал хандуулах чадварыг сайжруулдаг учир насанд хүрэгсэд энэ тоглоомоор энгийн үед ч, ямар нэгэн зүйлийг сонсож, ойлгох шаардлагатай үедээ тоглодог" хэмээн BBC агентлагт мэдээлжээ.

"Pop It" бол олны дунд алдаршсан анхны ийм төрлийн тоглоом биш юм. 2017 онд хэдэн сая "Fidget Spinner" зарагдсан байдаг. Энэ ч мөн мэдрэхүйн тоглоом юм.

Энэ төрлийн тоглоомууд хүмүүсийн сонирхол, хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэх батлагдсан мэдээлэл одоогоор алга байна. Мөн хүйсийн чиг баримжааг өөрчилдөг гэх ямар ч баримт нотолгоо олдоогүй байна. Харин өнгө, дүрсийн хувьд хүүхдийн анхаарлыг хамгийн их татахаар олон өнгө, хэлбэртэйгээр гаргадаг байна.

Эх сурвалж: Bbc.co.uk 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
17 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
0
2
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.