Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэтгэл зүйчээс асууя: Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авахдаа асуух 7 асуулт


Та бүхэндээ цаашид мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран мэдээ мэдээлэл хүргэхээр "Сэтгэл зүйчээс асууя" булангийн цуврал нийтлэлүүдийг үүгээр эхлүүлж байна. Та бүхэнд энэхүү нийтлэлүүдийг сэтгэл зүйч Г.Хулантай хамтран хүргэж байх болно. Гэр бүл, эцэг эх, хүүхдүүдтэй холбоотой сонирхолтой нийтлэлүүдээ хүлээн авч уншаарай. Түүний фэйсбүүк хаягийг ЭНД, инстаграм хаягийг psychologist.khulan нэр дээр дарж сонирхоорой. 


Таны хүүхэд сургууль цэцэрлэгтээ явах дуртай болохын тулд та өөрийнхөө зүгээс сургууль цэцэрлэгтэй холбоотой эерэг холбоог бий болгох нь хамгийн чухал.

Харин аав ээжүүд сургууль цэцэрлэгээс хүүхдээ авахдаа:

Багш нь зодсон уу, загнасан уу?
Хүүхэд зодсон уу? Дээрэлхсэн үү?
гэх мэтчилэн сөрөг холбоог бий болгох асуултуудыг
асуудаг.

Ерөнхий асуулт асууж ерөнхий хариултыг авдаг гэж хэлж болно. Бид хүүхэдтэйгээ тэр бүр их цаг өнгөрүүлэх боломж хомс тул энэ үеийг хүүхэдтэй харилцах харилцааг дотно болгоход ашиглаарай.

Тиймээс доорх асуултуудаас асуугаарай.

1️. Хамгийн хамгийн 


Өнөөдөр ямар тоглоом хамгийн гоё байсан бэ? /Ямар хичээл, ямар багш гэх мэт.

2️. Сэтгэл хөдлөл


Хэзээ хамгийн их баярласан бэ? (Гунигласан, гайхсан, уурласан, айсан,
догдолсон…)

Яагаад?

Ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

Оновчтой байсан уу?

Юу хийж болох вэ? (Та өөр аргуудаас хүүхдэдээ зааж өгөөрэй)

3. Бусдад талархах, туслах

Өнөөдөр хэнд “баярлалаа” гэж хэлсэн бэ? Яагаад талархсан бэ?

Өнөөдөр хэн нэгэнд тусалсан уу? Яаж тусалсан бэ?

4. Шинэ зүйл сурсан эсэх

Өнөөдөр багш нь шинэ зүйл зааж өгсөн үү? Гэртээ очиж байгаад харуулаарай

Өнөөдөр найзаасаа шинэ зүйлд суралцсан уу? (Үсрэх, бүжиглэх, уучлал гуйх, гадаад үг, мэдэхгүй зүйлээ асуухаасаа айхгүй байх...)

5️. Хооллолт

Өнөөдөр идсэн хоол амттай байсан уу?

"Чи хоолонд орсон бүтээгдэхүүнүүдийг нэрлээд, би таах гэж оролдъё" гэж ярилцах

Бүтээгдэхүүнүүдийн ач холбогдлыг асуух, зөв хооллох дадал хэвшилд сургах.

6️. Бэрхшээлийг даван туулах

Өнөөдөр юу хэцүү байсан бэ? (Хэцүү зүйл хийх тусам чи илүү ухаантай болж
байгаа болохоор чамаар бахархаж байна гэж урамшуулах)

Өнөөдөр алдаа гаргасан уу? Энэ алдаанаасаа юу суралцаж болох вэ?

7️. Бусадтай харилцахыг дэмжих

Өнөөдөр хэнтэй хамт тоглосон бэ?

Шинэ найзтай болсон уу? 

Энэ мэтээр хүүхэдтэйгээ ярилцаж, сайн сонсож байгаарай. Та юун дээр илүү төвлөрнө, тэр зүйлийг хүүхэд илүү их хийнэ. Тиймээс илүү хөгжих, нээлттэй байх, илүү сайн хүн байх тал дээр анхаараарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
4 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
2024.04.22
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.